БҮТЭЭГДЭХҮҮН
Шинэ
Элэг хамгаалах бэлдмэл: Лив.52 нь элэгний эмгэгийн эмчилгээнд зориулагдсан ургамлын өвөрмөц найрлагатай эм юм. Лив.52 -ыг эмчилгээний өргөн заалтаар хэрэглэх боломжтой. Элгэнд явагдах бодисын солилцооны үр ашгийг нэмэгдүүлнэ/шүүрлийн үйл ажиллагааг дэмжинэ/, элэгний паренхимийн гэмтлийг бууруулж, халдварт хепатит, мансууруулах болон эмийн шалтгаант (ATT ба статинаар өдөөгдсөн) хепатит, архины шалтгаант элэгний гэмтэл зэрэг элэгний янз бүрийн эмгэгүүдийн үед элэгний эсийг нөхөн сэргээнэ. Лив.52 нь архаг өвчний үед эдгэрэлтийг хурдасгана. Аливаа архаг болон хурц өвчлөлийн үед хоолны дуршил, хоол боловсруулах үйл ажиллагаа, хоол шингээх үйлийг дэмжинэ. Лив.52 нь 250 гаруй судалгаагаар үр дүн, аюулгүй байдал нь нотлогдсон байдаг бөгөөд нярай болон хүүхэд, бүх насныхан хэрэглэх боломжтой ба насны ангилал бүрт тохирсон савалгаатай . Лив.52 –ыг удаан хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй. Элэгний эсэд өөхөн нэвчдэс үүсэхээс сэргийлж, элэгний өөхжилтийг даамжрахаас сэргийлнэ. Элэгний хатуурлын өмнөх үед элэгний эсийг хамгаалан , өвчний даамжралтыг зогсоон цаашдын гэмтэлээс сэргийлнэ.
Шинэ
Эрэгтэйчүүдийн үргүйдэл эмчлэх бэлдмэл: Ургамлын нийлмэл найрлагатай энэхүү бэлдмэл Олигосперми/эр бэлгийн эсийн тоо цөөрөх/ өвчний улмаас үүсэх эрэгтэй үргүйдлийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөг. Спемэн нь сперматогенезийг дэмжиж, төмсөг, үрийн шингэн, эпидидимын үйл ажиллагааг сайжруулж, гипофиз дахь базофил эсийн Лютейн даавар-ийг нэмэгдүүлснээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнийг сайжруулж, үрийн шингэний чанарыг сайжруулах замаар үр тогтолтыг дэмждэг . Спеман нь гаж нөлөөгүй ,аюулгүй.