card

ХҮНИЙ НӨӨЦ

“Цахиур төмөр” ХХК компани нь гадаад болон дотоодын анагаах ухааны их, дээд сургуулиудыг төгссөн мэргэжлийн, чадварлаг хамт олныг бий болгосон. Хүний эрүүл мэнд, гоо сайханы төлөө мэдлэг, ур чадвараа зориулахаар нэгдсэн ажилчидаараа бид бахархдаг. Манай компани нь ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

Нуугдсан товч

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Тавигдах шаардлага

  • Эм зүйч болон эм найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн 
  • Мэргэжлийн диплом лицензтэй байх 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагчаар их дээд сургууль төгссөн  
  • Сургалт, семинар зохион байгуулах чадвартай  
  • Харилцаа холбоо тогтоож ярьж тайлагнах ур чадвартай  
  • Бусадтай харилцах чадвартай  
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай  

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Маркетинг, бизнес удирдлагаар их дээд сургууль төгссөн 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх 
  • Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно 
  • Мэдээллийг боловсруулах, тайлагнах чадвартай 
  • Цахим орчинд идэвхжүүлэлт хийх чадвартай 
  • Хурдан шуурхай, Шинийг санаачлагч байх 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн  
  • Хариуцлагатай,Үнэнч шударга 
  • Багаар болон бусадтай харилцах чадвартай 
  • В ангилалын жолооны эрхтэй /хувьдаа машинтай/ 
  • Худалдаа борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно 

​​​​​​Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эм зүйч, Эм найруулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх  
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар  хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгч, худалдан борлуулах чадвартай  
  • Бусадтай харилцах чадвар сайтай  
  • Багаар ажиллах чадвартай   

МАНАЙД АЖИЛЛАСНААР

Сургалт хөгжил

Ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах  болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулдаг. Тухайлбал:  

  • Менежерүүдэд мэргэжлийн  сургалт зохион байгуулах
  • Эм зүйч, эм найруулагч, жор баригч нарт мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • Нийт ажилтнуудад зориулсан ажил мэргэжлийн болон идэвхжүүлэх сургалт зохион байгуулах
  • Шинэ ажилтанд чиглүүлэх сургалт зохион байгуулах

Ажилтнуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээ болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа

Ажилтнуудыг ажилдаа бүрэн сэтгэл ханамжтай байлгах,  зорилгынхоо төлөө нэгэн баг болж ажиллах, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор:

  • Аливаа баяр ёслолын үйл ажиллагаанд бүх ажилтнуудыг хамруулах, идэвхитэй оролцуулах
  • ЭХНБайгууллагын ойн баярыг тохиолдуулан баярын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах
  • Шинэ жилийн баярын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй болон сонирхолтой хийж, амжилтыг тодорхойлох, оны шилдгүүдийг 6 номинацаар шалгаруулах
  • “Цасны баяр”-ыг жил бүр зохион байгуулах
  • “Зуны зугаатай аялал”-ыг нийт ажилтнуудыг хамруулж, жил бүр зохион байгуулах
  • Жил бүр нийт Эм хангамжийн байгууллагуудын дунд “Эм холбоо”-ноос зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцох
  • Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтануудаа идэвхжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 

Ажилтнуудад зориулсан тусламж дэмжлэг

  • Буцалтгүй тусламж / Ажилтны ар гэрийн гачигдал тулгарах /
  • Ажилтан гэрлэх ёслолоо хийх
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах 
  • Ажилтандаа  албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгох.
  • Ажилтнуудад стандартын дагуу ажлын хувцасаар хангах. 
  • Санал гомдлыг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх

ДАДЛАГЫН ОЮУТАН

Анагаахын болон санхүү, бизнес, маркетингийн чиглэлээр боловсрол мэргэжил эзэмшиж буй оюутнуудад өөрийн компанийн Бизнес хөгжил- маркетингийн алба, борлуулалтын алба, санхүүгийн алба, Агар сүлжээ эмийн сангууд,  ложистик агуулахууддаа дадлагажих боломжийг олгодог. Дадлагын удирдагчийг  5-аас дээш жил  уг мэргэжлээрээ ажилласан дадлага туршлагатай ажилтныг  томилон  дадлагын хугацаанд цалин олгоно.   Дадлага хийсэн тайланд  нь ач холбогдол өгч, бодит судалгаа дүгнэлтээр баяжуулахад нь тусалж дэмждэг.