Шээх чадвараа хянаж чадахгүй байгааг шээс задгайрах өвчин гэж нэрлэдэг.
Дарамтад шээс задгайрал нь шээлэйн унжилт болон түүнийг барьж байх булчингийн дутагдалаас болж шээс дусах алдах байдлыг хэлнэ.
- Ургент шинж тэмдгээр илрэх шээс задгайрал / шээсээ барьж чадахгүй гэнэт шээс хүрэх, шээс олшрох, шөнийн шээс олшрох, шээс алдах/
- Давсагны агших чадвар суларснаас давсганд их хэмжээний шээс хуралдан шээс дусах, алдах шинжээр илрэх шээс задгайрал.
- Үйл ажиллагааны шээс задгайрах эмгэг, холимог хэлбэрийн шээс задгайрал гэж тус тус ангилдаг.
Цэвэршилтийн үед цусан дахь эстроген даавар хэт буурсанаас давсаг, шээсний сүвийн салтс хучуур эдйн ойролцоох эстроген даавар мэдрэгч хүлээн авуурын үйл ажиллагаа алдагдан улмаар шээс өөрийн мэдэлгүй гадагшлахыг цэвэршилтийн дараах үеийн шээс задгайралт гэнэ.
Мөн бага аарцгийн булчингууд суларч, шээсээ барих чадвар мууддаг байна.
Нөлөөлөх хүчин зүйлс:
Олон удаа жирэмслэхэд гормоны өөрчлөлт, умайн жингийн нэмэгдэл давсганд ачаалал өгч булчинг нь сулруулж болно.
•Олон удаа төрж байсан эмэгтэйчүүд Төрөлтийн үед эмэгтэй хүн дунджаар 3-4 кг жинтэй хүүхэд төрүүлэхэд давсагны булчинд их хэмжээний ачаалал очиж сулрахаас гадна давсагны мэдрэлийн эсүүд гэмтэж, эргээд хэвийн байдалдаа орж чадаагүйгээс үүдэн шээс задгайрах, дусагнах өвчин үүсэх нь бий.
Стресс ихтэй орчин ажиллах нь давсагны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар шээсээ барих чадварт нөлөөлдөг.
Таргалалт нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлж, улмаар давсганд даралт өгч улмаар шээс задгайран гаргахад хүргэдэг.
Шинж тэмдэг
Ханиалгах, инээх, найтаах, биеийн хүчний ажил хийх, хүнд зүйл өргөх үед шээс дусаах, шээс алдах, шөнийн шээс олшрох, шээсээ барьж чадахгүй гэнэт шээс хүрч шээс дусаах, алдах шинж тэмдгүүдээр илэрдэг өвчин.
Хэвийн аж төрөх дэглэмийг алдуулахын зэрэгцээ, санаа зовох, ичих, цаашлаад хөдөлмөрийн чадвар алдагдахад хүртэл хүргэдэг өвчин
Мөн шээс задгайрсанаас болоод давсагны үрэвсэлээр ойр ойрхон өвдөж, циститийн үеийн шээхэд хорсож өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шээсний өнгө үнэр хурц болж эхэлдэг
Эмчилгээ:
Цэвэршилтийн үед шээс задгайрах шинж тэмдэг илэрвэл эмчид хандан кегелийг дасгалыг заалган өдөр бүр хийх хэрэгтэй . Энэхүү дасгал нь бага аарцгийн булчингуудыг чангалж, улмаар шээсээ барих чадварыг нэмэгдүүлдэг.
Цэвэршилтийн улмаас эстроген даавар дутагдсаны улмаас үтрээ хуурайшиж, давсаг, шээсний сүвийн эдэд өөрчлөлт гарсан тул эстроген дааврын найрлагатай бүтээгдэхүүнийг хэсэг газарт эмчийн заавраар хэрэглэнэ.
Мөн цэвэршилтийн үеийг зовиурыг арилгах, цэвэршилтийн дараах яс сийрэгжих, зүрх судасны өвчнөөр өвдөх, артерын даралт ихсэлт, шээс задгайрах өвчний үед эстроген дааврыг ургамлаас гаргаж авсан #Меносан эмийг 12 сарын турш ууж хэрэглэнэ.
Давсагны дахилтат үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор та 10 гаруй төрлийн эмийн ургамлын бүтээгдэхүүнийг #риналка эмийг 10мл өдөрт 3 удаа 50мл усанд найруулж ууна. Энэхүү эм нь давсагны үрэвслийг дарж, өвдөлт намдаан, шээсний өнгө үнэрийг засна.
Аарцаг орчмын дасгал нь шээсний урсгалыг зогсоодог булчин болох ахар сүүлний булчинг чангалах дээр үндэслэгддэг. Энэ дасгалыг хийхдээ аарцаг орчмын булчингаа чангалах мэдрэмжээр хийдэг. Хэрвээ тухайн булчингаа чангалж чаддаг болсон бол чангалсан чигээр нь 10 сек орчим бариад 3-4 секундын хооронд суллаж сурах хэрэгтэй. Эхлээд өдөрт 5 удаа хийж тоог нь 8-12 удаа болтол нэмэгдүүлнэ. Хэрвээ аарцаг орчмын дасгалыг өдөрт 3 удаа хийсэн ч ачааллын шээс задгайралтын шинж тэмдэг илрээд байгаа бол аарцагны булчин суларсны дохио юм. Ийм үед урт хугацааны дасгал хийх шаардлагатай.
Шээс задгайрах эмгэг дасгалаар сайжрахгүй тохиолдолд мэс заслын аргаар давсаг сойх хагалгаа хийнэ. Дахин төрөхгүй тохиолдолд дээрх хагалгааг хярзангийн хагалгаатай хамт хийлгэж болно.
Нийтлэл бичсэн : Б.Даваацэрэн Хүний их эмч
Цэвэршилтийн үеийн тусламж, үйлчилгээний зөвлөмж 2018 он