Хүйтэн сэрүүний улиралд төдийгүй улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч ханиад томуугаар өвчлөх нь элбэг байдаг шүү дээ. Ханиад томуу бол вирүсээр үүсгэгддэг өвчин юм. Харамсалтай нь хүн төрөлхтөн одоог хүртэл вирүсийг устгах эмчилгээний арга замыг олж чадаагүй л байна. Гэхдээ таны биеийн дархлаа тогтолцоо нь ямар ч вирүсийг ялан дийлж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дархлаа тогтолцоогоо дэмжих 5 аргыг зөвлөе.
- Мэдээж хамгийн чухал нь шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх. Аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа тогтолцоог дэмжихэд тустай. Мах, гурил, будаанаас авхуулаад шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд л ........ Дашрамд хэлэхэд өвлийн улиралд, эсвэл улирал солигдоход (өвлөөс хавар) хоолны дэглэм барих гэдгийг мартах нь дээр дээ.
- Шингэн зүйл ихээр хэрэглэх. Шингэн зүйл гэдэг нь мэдээж ус. Учир нь бидний бие махбодын 60% нь умнаас бүтдэг. Тиймээс тохирсон хэмжээгээр усыг байнга ууж хэвших нт эрүүл, эрч хүчтэй байхын үндэс нь юм. Ус бол бие махбодид шим тэжээлийн бодисыг зөөвөрлөх, хоол боловсрох хэвийн үйл явцыг хангах, биеийн температурыг хангах, бие махбодыг хоргүйжүүлэх, ядралтыг бууруулах зэрэг олон төрлийг үйлдэл үзүүлдэг. Та өдөрт хэр их хэмжээний ус уух ёстойгоо мэдэх үү? Эмч нар биеийн жингийн кг тутамд 0.333 литр ус уух нь тохиромжтой гэж үздэг. Жишээлбэл: Хэрэв та 60 кг жинтэй бол хоногт 2 литр ус уух нь зохимжтой гэсэн үг. 60кг*0.333л ус= 2л
- Сайн унтаж амрах хэрэгтэй. Нойргүйдэл нь дархлаа сулрах чухал шалтгаануудын нэг юм. Энгийнээр тайлбарлавал, бидний бие махбод гадны нян, вирүс зэрэг өвчин үүсгэгчидтэй тэмцэхийн оронд нойргүйдлийг засахын тулд хичээнгүйлэн ажилладаг. Бараг л чоно борооноор гэдэг үгтэй адил зүйл болно гэсэн үг дээ. Өөрөөр хэлбэл таны бие махбод нойргүйдлыг эмчлэх гээд ядаж байхад нян, вирүс зэрэг нь өвчин үүсгэж байдаг гэсэн үг. ӨВӨЛ бол сайн унтаж амрах ёстой улирал шүү. Миний хувьд нойргүйдэл үүсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр засахыг хичээдэг. Валерина ургамал бэст нь л дээ. Манай зах зээл дээр валерина ургамал агуулсан нойрны хямрал засах Himalaya-ын Тагара гээд бүтээгдэхүүн байгаа...
- Сөрөг стрессээс зайлсхийх. За стресс гэдэг үг ч танил найз нөхдийн нэр мэт болжээ. Алхам тутамд, өглөө орой ялгалгүй бид стресст өртөж байна шүү дээ. Стресс бол биемахбодын дархлааг сулруулдаг хамгийн гол хүчин зүйл. Дархлааг сулруулж байгаа механизм нь нойргүйдэлтэй ижил. Таны бие махбод стрессийг бууруулахаар маш их хичээн ажиллаж өвчин үүсгэгчид ашиглана гэсэн үг л дээ. Стресстэхгүй байж чадахгүй бол ядаж стрессийг хөнгөн даван туулахад өөртөө туслах хэрэгтэй. Спортоор хичээллэх, иог, спиннинг, аэробик гээ л юу ч байж болно. Дэртай хөгжмөө сонсох, ном унших гээд л. Стресс тайлах хамгийн зөв арга бол таны хобби юм шүү дээ. Байнга стресстээд даван туулахад хэцүү байвал Himalaya-ын АШВАГАНДА ургамлыг хэрэглэж болно.
С аминдэм хэрэглэх нь чухал шүү. Гадны халдварын үед (нян, вирүс аль нь ч бай) бидний бие махбод эсрэгбие (антибоди) үүсгэж тэмцдэг. Харин С аминдэм эсрэг бие үүсэлтийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр С аминдэм дархлаа тогтолцоог дэмждэг. Миний хувьд Английн NATURES AID нохойн хошуутай зажилж хүлхэдэг С аминдэмийг хэрэглэдэг.
Тиймээс ч та нартаа
- 100% БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ
- НОХОЙН ХОШУУТАЙ (Natures Aid-ийн С аминдэмийн гол давуу тал нь энэ. Нохойн хошууг эрүүл мэндэд ямар их ач холбогдолтойг мэдэхгүй хүн ховор биз ээ)
- ЗАЖИЛЖ ХҮЛХЭДЭГ ШАХМАЛ
- ИНТООР ЖИМСНИЙ АМТТАЙ
- САХАРГҮЙ, ӨНГӨ ҮНЭР АМТ ОРУУЛАГЧГҮЙ (энэ бас их чухал. Химийн бодис агуулаагүй гэсэн үг)
- АНГЛИЙН NATURES AID ҮЙЛДВЭРИЙН С АМИНДЭМ-ийг өдөр бүр уухыг зөвлөж байна.