Таныг өтгөн хаталт зовоож байна уу?

Хүн бүрт хэзээ нэгэн цагт өтгөн хаталт заавал  тохиолддог. Хэрэв танд өтгөн хатах зовиур байсан бол та үүнийг ямар их тавгүй зовиур болохыг сайн ойлгох биз. Өтгөн хатах  зовиур байнга байна гээд төсөөлөхөд л !!!

Өтгөн хаталт маш элбэг тохиолддог, дэлхий даяар насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь архаг өтгөн хаталттай байна гэсэн судалгааны үр дүн байдаг. Байнга, удаан хугацаанд өтгөн хаталттай байхын үр дагавар ч бас л шаггүй шүү.  Архаг өтгөн хаталтыг эмчлэхгүй байх нь шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.

Долоо хоногт 3-аас цөөн удаа хүндрэхийг өтгөн хаталт гэж үздэг боловч  бие засах үед хүчтэй дүлэх, дутуу бие зассан мэт санагдах, баас хатуу, хоргол хэлбэртэй гарах зэрэг шинжүүд нь таныг өтгөн хаталттай байна гэдгийг илтгэх шинжүүд юм. Цаашилбал, архаг өтгөн хаталтаас шалтгаалан хэвлийн доод хэсгээр хүндрэх, өвдөх, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах, арьс цонхийн уян хатан чанараа алдах, амнаас эвгүй үнэр үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Өтгөн хаталт үүсэх эрсдэлт хүчин зүйл/шалтгаан:

  1. 65-аас дээш настай хүн
  2. Эмэгтэйчүүд  (эрэгтэйчүүдээс 3 дахин )
  3. Шингэн зүйл бага хэрэглэдэг байх ( шингэн гэдэг нь мэдээж ус)
  4. Эслэг багатай хүнс хэрэглэдэг байх (гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасдаг.)
  5. Идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй байх
  6. Архаг стресс, сэтгэл гутралтай байх
  7. Шээс хөөх, тайвшруулах, бөөлжилтийн эсрэг, харшлын эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүд болон кальци, төмрийн бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэх зэрэг нь архаг өтгөн хаталт үүсэх шалтгаан болдог.

Дээрх шалтгаануудаас эхний 2-оос бусдыг бид амьдралын хэв маягаа өөрчилснөөр зайлсхийх боломжтой байгаа биз.

Өтгөн хаталтыг хэрхэн эмчлэх вэ?

Нэгэнт та өтгөн хаталттай бол дараах 3 зарчмыг баримтлаад үзээрэй.

  1. Амьдралын хэв маягаа өөрчлөх. За үүнд шингэн зүйл ердийнхөөс илүү хэрэглэх, ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн хийж спортоор хичээллэх, стрессээс аль болох зайлсхийх 
  2. Хооллолтондоо анхаарах. Аль болох ногоо, жимс ихээр хэрэглэх, эслэг ихтэй хоол хүнс сонгон хэрэглэх нь зөв. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулдаг хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. (гурилан бүтээгдэхүүн, эфирийн тосоор баялаг цагаан лууван, сармис, шар манжин зэрэг хүнсний ногоо, гахай, хонь үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, кофейн агуулсан хүнс зэрэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулдаг)
  3. Трифала уух

Трифала гэдэг нь 3 ургамалын холимог юм. 3000 жилийн өмнөөс энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведийн ухаанд хэрэглэж ирсэн эмийн ургамал. Трифала гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтыг эмчилдэг. Үүнээс гадна гэдэсний ханын эпитель эсийн нөхөн төлжилтийг дэмждэг, ходоодны ханын эсүүдийг гэмтэхээс сэргийлэх үйлдэл үзүүлдэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ургамалын найрлагатай тул трифалаг тогтмол хэрэглэх нь өтгөн хаталтыг эмчлэх, өтгөн хаталтаас сэргийлэх үр дүнтэй арга юм.