Манайхан ихэвчлэн “горьджээ” гэж оношлодог.Горьдоо ер гарсангүй ч гэж ярьдаг.Гэтэл үнэндээ,горьдохоос гадна,санаа зовинол,хүлээлт,сөрөг сэтгэлгээ ч байж болох шүү дээ?
Жишээ нь,нэгэн хөхүүл эмэгтэй манай эмнэлэгт ирж үзүүлсэнд,нэг хөх нь нөгөөгөөсөө 2 дахин томорч,чинэрч хатуурсан,үзэж судлахад,тэр эмэгтэй,”энэ хөхнөөс сүү гарахгүй бол яанаа?” гэж бодсон.Тэгэхэд удалгүй,хөхний доторх сүүний нарийн сувгууд нь агшиж,нөгөө хөх нь ивэлэхэд хоёр хөх зэрэг ивэлсэн ч нэг нь зангирал үүсч чинэрсэн байсан.Бид хориг тариа хийж өгөн сөрөг бодолгүй байх зөвлөгөө өгөөд хэвийн болсон. Бас нэгэн залуухан эхийн нөхөр нь гэр бүлийнхээ санхүүгийн төлөө их санаа зовж,мөнгө олох гэж орой болтол ажиллахад, нярай хүүхэдтэй эхнэр нь ганцаардан хүлээдэг байснаас сүү нь гарахгүй зангирсан байдаг.Нөхөр нь 7-30 хоногийн цалинтай чөлөө аваад шийдэгдэх асуудал байсан.Гэтэл хөхөндөө шаналж,бөөгөөр домнож яваад,буглаатай болсон тохиолдол бий.
Хөхний зангиралын эхний 2-3 хоногт гипноз эмчилгээ бас тустай байдаг.
2-МАСТИТ буюу хөхний үрэвсэл,
Энэ нь улайж,халуурч,нян бактери нэвчсэн гэсэн үг.Хойшлуулалгүй антибиотик,хориг тариа,компресс,физик эмчилгээ,зөв арчилгаа хэрэгтэй үе.Энэ үед нь,судлын дагуу саах илэхийн оронд хамаагүй нухаж,тарааж,өвчинг нэмэгдүүлсэнээр дараагийн хүндрэл гарч байна?
3-АБСЦЕСС буюу хөхний доторхи буглаа,
Сүүний зангирлаас хойш 7-8 дахь хоногт идээлэлт үүсч,мэс заслаар л эмчлэхээс өөр аргагүй үе.Буглааны байрлалаас хамаарч,хөхний арын,нөсөөний доорх,булчирхайн дундах,хэсэг газрын,тархмал гэсэн төрлүүдээс мэс заслын тактик ялгаатай байдаг.
Хичнээн яаралтай ч гэсэн,гоо сайхны асуудал,сорвигүй,гэмтэл бага байх талаас нь бид анхаардаг.Биеийн бусад хэсгийн хатиг буглаанаас өөр шүү гэдгийг дахин анхааруулья?
Хөхний асуудалаар хаашаа хандах вэ? Гэдэг чухал.
Өрхийн эмч хариуцах уу? ЭХ баригч,эмэгтэйчүүдийн эмч хариуцах уу? Хавдарын эмч хариуцах уу? Аль нь ч түлхэж байгаа? Тэгэхээр мэргэжлийн Хөх судлалын тусламжийн кабинетыг манай эмнэлэг ажиллуулж байна л даа.Хамгийн түрүүнд Эрүүл мэндийн лавлах утаснуудаас асуух хэрэгтэй.1900-1950, 1908,1992,утасны лавлах 1109 зэрэг лавлагаа утаснууд эмнэлгийн хаягийг зааж өгдөг.
4-ТРЕЩИНА СОСОЧКОВ МОЛОЧНОЙ ЖЕЛЕЗЫ-буюу хөхний толгойн хагарал,Дефект үүсгэх нь элбэг байна?
Үүнийг буруу арчилсанаас хүндрэл гарч байна.Нэг хэсэг хүмүүс тоохгүй,хөхний товч нь хагарчихлаа гээд олон хонуулснаас,буруу хөхүүлснээс шархалж,бүтэн байдал нь алдагдаж,сүүгээ хөхүүлэх боломжгүй болчихсон явах юм.Эсвэл эмчилж байна гээд хонины сүүлний тос түрхэх юм.Уг нь монгол арга нь хонины сүүлний өөхөө халааж байгаад,халуунаар нь хагарсан хэсэгтээ хүргээд л авах ёстой.Энэ нь нэг талаас нян орохгүй,нөгөө зорилго нь хурдан хөрсжүүлж эдгээх үйлчилгээ юм.Гэтэл сүүлний тос л түрхдэг гэсэн дам сургаар улам идээлэхэд хүргэж байна. Эсвэл эмийн сангаас шууд ямар нэгэн шархны тос асуугаад авч түрхээд нэмэргүй байна гэдэг.Арьс,салстын бусад хэсэгт түрхдэг тос сайн байлаа ч хөхөнд онцлогтойг анхаарах хэрэгтэй? Нярай байнга хөхөж байхад тэр тос шингэх үү? Хүүхдийн салст ба доторыг цочроох уу? Гэдгийг тооцсон уу? Сүүлийн үед эхчүүд Бепантен, бепантенПлюс,Д-Пантенол зэрэг Швейцар,Америкийн тоснуудыг хэрэглэж байгаа ч,өнгөц шарх,шалбархай,түлэнхийд сайн ч,хөхний хувьд,хөхүүл үед химийн найрлага нь зохистой биш байдаг. Тэгээд ямар арга хэрэглэх вэ? Гэвэл,манай судалгаагаар,Прополистой бүтээгдэхүүн богино хугацаанд үр дүнтэй байгаа.Энэ нь зөгийний Жилий шүү дээ? Байгалийн натураль талаасаа зохимжтой,хүүхэд хөхөхөд сөрөг нөлөөгүй,хагарсан хэсэгт нимгэн түрхэхэд өнгөр суулгаж,нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэгээрээ давуу талтай. Тодруулах асуулт гарвал манай хаягаар лавлаж болно.
5-Хөхний хагарлын хүндрэл нь идээт үрэвслээс гадна,хөхний гүний өвдөлт буюу мастальги,мастодини гэдэг эмгэг болон архагшдаг тохиолдол цөөнгүй байна.Ийм тохиолдолд таамгаар янз бүрийн онош тавьж,хавдар үүсч байна уу? Гэж сэтгэлээр унах хэрэггүй,мэргэжлийн эмнэлгээс зөвлөгөө авах хэрэгтэй?
6-Инвертированные соски буюу Хөхний товч нь гарахгүй байх хүндрэл цөөнгүй байна?
Үүнээс болж сүү зангирах,хөхүүлж чадахгүй,хүүхэд хөхөө голж,идээлэхэд хүргэдэг.
7-Атерома буюу тосон бундуу үүсэх нилээд элбэг тохиолддог.
8-Лактоцеле буюу сүүн уйланхай,цүлхэн үүсэх нь ховор тохиолддог ч мэргэжлийн оношлогоо шаардлагатай.
9-Полимасти буюу нэмэлт сүүний булчирхай үүсэх нь цөөн ч гэлээ тохиолдож эмэгтэйчүүдийн санаа зовоодог.
10-Прерывание кормление грудью буюу сүү ширгэх асуудал,
Цаашид хөхний эмгэгийн бусад асуудлаар цуврал зөвлөмжийг мэргэжлийн зүгээс Манай эмнэлгээс өгөх болно.Хөх судлалын оношлогоо,маммограммыг тогтмол хийлгэж байх нь хөхний хавдраас сэргийлэх нэг нөхцөл мөн.
“Сайн хөрш” эмнэлгийн зөвлөх эмч Р.БАТТӨМӨР /99046028/