Хүйтэн сэрүүний улиралд төдийгүй улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч ханиад томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Ханиад томуу бол вирүсээр үүсгэгддэг өвчин юм. Харамсалтай нь хүн төрөлхтөн одоог хүртэл вирүсийг устгах эмчилгээний арга замыг олж чадаагүй л байна. Гэхдээ таны биеийн дархлаа тогтолцоо нь ямар ч вирүсийг ялан дийлж чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дархлаа тогтолцоогоо дэмжих энгийн 7 аргыг зөвлөе.
- Хамгийн чухал нь шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх. Аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа тогтолцоог дэмжихэд тустай. Мах, гурил, будаанаас авхуулаад шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд л ........ Дашрамд хэлэхэд өвлийн улиралд, эсвэл улирал солигдоход (өвлөөс хавар) хоолны дэглэм барих гэдгийг мартах нь дээр дээ.
- Шингэн зүйл ихээр хэрэглэх. Шингэн зүйл гэдэг нь мэдээж ус. Учир нь бидний бие махбодын 60% нь уснаас бүтдэг. Тиймээс тохирсон хэмжээгээр усыг байнга ууж хэвших нь эрүүл, эрч хүчтэй байхын үндэс нь юм. Ус бол бие махбодид шим тэжээлийн бодисыг зөөвөрлөх, хоол боловсрох хэвийн үйл явцыг хангах, биеийн температурыг хангах, бие махбодыг хоргүйжүүлэх, ядралтыг бууруулах зэрэг олон төрлийг үйлдэл үзүүлдэг. Та өдөрт хэр их хэмжээний ус уух ёстойгоо мэдэх үү? Эмч нар биеийн жингийн кг тутамд 0.333 литр ус уух нь тохиромжтой гэж үздэг. Жишээлбэл: Хэрэв та 60 кг жинтэй бол хоногт 2 литр ус уух нь зохимжтой гэсэн үг.
60кг*0.333л ус= 2л
- Сайн унтаж амрах хэрэгтэй. Нойргүйдэл нь дархлаа сулрах чухал шалтгаануудын нэг юм. Энгийнээр тайлбарлавал, бидний бие махбод гадны нян, вирүс зэрэг өвчин үүсгэгчидтэй тэмцэхийн оронд нойргүйдлийг засахын тулд хичээнгүйлэн ажилладаг. Бараг л чоно борооноор гэдэг үгтэй адил зүйл болно гэсэн үг дээ. Өөрөөр хэлбэл таны бие махбод нойргүйдлыг эмчлэх гээд ядаж байхад нян, вирүс зэрэг нь өвчин үүсгэж байдаг гэсэн үг. ӨВӨЛ бол сайн унтаж амрах ёстой улирал шүү.
- Сөрөг стрессээс зайлсхийх. За стресс гэдэг үг ч танил найз нөхдийн нэр мэт болжээ. Алхам тутамд, өглөө орой ялгалгүй бид стресст өртөж байна шүү дээ. Стресс бол биемахбодын дархлааг сулруулдаг хамгийн гол хүчин зүйл. Дархлааг сулруулж байгаа механизм нь нойргүйдэлтэй ижил. Таны бие махбод стрессийг бууруулахаар маш их хичээн ажиллаж өвчин үүсгэгчид ашиглана гэсэн үг л дээ. Стресстэхгүй байж чадахгүй бол ядаж стрессийг хөнгөн даван туулахад өөртөө туслах хэрэгтэй. Спортоор хичээллэх, иог, спиннинг, аэробик гээ л юу ч байж болно. Дэртай хөгжмөө сонсох, ном унших гээд л.
- Дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх. Болгарын Витамикс үйлдвэрийн эмийн ургамал болон амин дэм, эрдэс бодис агуулсан IMMUNE SYSTEM бүтээгдэхүүн нь дархлаа дэмжих хамгийн сайн сонголт юм. IMMUNE SYSTEM нь С витамин, цайр, селен, рутин зэрэг дархлаа дэмжих үйлдэлтэй амин дэм эрдэс бодис агуулахаас гадна Эхинация цэцгийн ханд агуулдаг. Эхинацея нь Хойд америкт ургадаг цэцэг бөгөөд америкийн уугуул иргэд болох индианчууд энэхүү цэцгийг хэдэн зуун жилийн турш могой, шавж зэрэгт хазуулах болон түлэгдсэн гэх мэт олон төрлийн шархыг анагаах зорилгоор хэрэглсээр ирсэн ба уг ургамалын үндсийг хоолой өвдөх болон шүд өвдөх үед зажилдаг байжээ. Өнөө үед хуруувчин цэцгийн дархлаа тогтолцоог дэмжих үйлдлийг эмнэлзүйд олон төрлийн өвчний үед ашиглаж байна.