Цистит буюу Давсагны дотор ханын салстын үрэвсэл охид эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчлөл юм. Эрэгтэй хүнтэй харьцуулахад 5 дахин илүү эмэгтэйчүүд өвддөг бөгөөд энэ эмэгтэй хүний анатомитай шууд холбоотой билээ. Эмэгтэй хүний шээсний сүв нь үтрээнээс 1-2см зайд байрладаг тул үтрээний архаг болон дахилтат үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч бактер нь шээсний сүвээр дамжин давсагны үрэвсэл үүсгэдэг. Мөн жирэмслэлт, төрөлт болон илүүдэл биеийн жингээс шалтгаалан давсагны унжилт үүсэж шээс бүрэн гарахгүй байх, төрөлтийн явцад хярзан урагдан, гэмтэж хошноготой ойртсоноос шалтгаалан шулуун гэдэсний бактер үтрээний үрэвсэл мөн цистит үүсэх гол шалтгаан болдог.
Иймээс цистит нь ганцхан дороос даарахад үүсдэг эмгэг биш гэдгийг бүсгүйчүүд маань ойлгох хэрэгтэй. Таны цистит ойр ойрхон дахиад дараах зовуурууд илэрсэн дээрхи шалтгаанууд байгаа эсэхийг заавал нягталж, шалтгааны эсрэг эмчилгээг заавал хамт хийгээрэй.
Цистит хөдөлсөн үед илрэх зовуур:
-
Шээс маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
-
Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
-
Шээс хурц үнэртэй болно
-
Шээс тунадастай болох эсвэл цустай шээх
-
Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
-
Шээхэд маш зовиуртай
-
37,5 градус дээш халуурах
Цистит өвчний үед илрэх шинжилгээ өгч, ямар үүсгэгч нян байгааг тодорхойлж эмчилгээг хийх нь хамгийн чухал. Циститийн үед шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсэнд нян ургуулах шинжилгээ зэргийг өгөн, шинжилгээн дээрээ үндэслэн антибиотик эмчилгээ хийнэ. Мөн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт заавал орсон байх шаардлагатай. Эмэгтэйчүүд талаасаа үрэвсэлтэй бол заавал эмчилж байж , эмчилгээний үр дүнг гардгийг анхаараарай.
Цистит өвчин эдгэрэх боломжтой өвчин. Зөв антибиотик эмчилгээг 14-21 хоног заримдаа 3-6 сар хүртэлх хугацаагаар эмчийн заавраар ууж, нянг бүрэн устгаад , дархлаагаа сайтар дэмжин, эмэгтэйчүүдийн үтрээ, умайн хүзүүний үрэвсэл, шамбрам, өтгөн хаталтыг давхар эмчилсэн үед бүрэн эдгэрнэ. Мөн дархлаагаа дэмжих эмчилгээнд цэвэр эмийн ургамлын найрлагатай хоргүй зөөлөн СЕПТИЛИН эмийг удаан хугацаагаар ууж хэрэглэвэл зохимжтой байдаг. Цистит өвчний үүсгэгч нян нь антибиотикт дасал болох хандлагатай байдаг тул антибиотик эмчилгээ дээрээ заавал цистон эмийг 3-6 сар тасралтгүй ууж хэрэглэн, нянгийн үржлийг бүрэн гүйцэд дараарай. Цистит өвчний үед давсаг дахь шээсний өнгө хурц тод, хүчиллэг орчинтой болсон байдаг тул шээсний орчныг засах, шүлтлэг болгох зорилгоор РИНАЛКА эмийг цистит хөдөлсөн эхний 14-21 хоног бусад эмчилгээтэй хавсруулан хэрэглэхэд тохиромжтой байдаг. Учир нь риналка дахь эмийн ургамлууд нь шээсний орчинг шүлтжүүлж, давсагны ханын улайлт үрэвслийг бууруулснаар шээс ойр ойрхон хүрэх, шээхэд өвдөлттэй байх зовуурыг түргэн хугацаанд дарж өгөх ач тустай. Эхний 7-14 хоног эмчилгээ хийгээд дуусангуут таны зовуур арилсан байх боловч, үүсгэгч нян бүрэн устаагүй байгаа тул цистон эмийн эмчилгээг 3-6 сар хүртэлх хугацаагаар хийхийг санаж байгаарай.
Цистит дахихгүй байхад бэлгийн ариун цэвэр чухал нөлөөтэй. Цистит хөдөлсөн болон өвдөөд эдгэрсний дараа бэлэг эрхтэн орчмыг өдөр бүр бүлээн буцалсан усаар урдаас арагш чиглэлтэй урсгал усаар угааж занших хэрэгтэй. Бэлгийн замын халдварт өвчин байвал дор нь хурдан эмчилж чадвал цистит дахихгүй.
Нийтлэл бичсэн: Б.Даваацэрэн / Хүний их эмч /