Умайн хоргүй хавдар нь даавраас хамааралтай, хоргүй явцтай, булчингийн эдээс гаралтай хавдар юм. Умайн / сав / хоргүй хавдар олон зангилаануудтай, нэгэн зэрэг хэд хэдэн тоотой ургана. Хавдрын зангилаануудын 95% нь умайд , 5% умайн хүзүүнд ургадаг. Умайн хоргүй хавдар үүсч хөгжихөд эстроген даавруудын бодисын солилцооны өөрчлөлт ба сарын тэмдгийн мөчлөгийн хямралтай шууд хамааралтай байдаг. Миом нь хурдан томрох, удаан хэмжээндээ байх , бага хэмжээтэй байх зэрэг тухайн эмэгтэйн дархлааны байдал, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөр өвдсөн байдал, хэрэх өвчин, дотоод шүүрлийн өвчинтэй эсэх зэргээс бас хамаарна.
Зовуур шаналгаа:
- Миомтой эмэгтэйчүүд ихэвчлэн 30-35 настай байх бөгөөд
- Сарын тэмдгийг өөрчлөлттэй / их ирэх, бага ирэх, цус их хэмжээтэй алдах, өвдөлттэй байх/
- Цус багадалттай
- Бэлгийн харьцаанд хямрал гарах / бэлгийн харьцаа тогтмол хийхгүй , бэлгийн харьцаа удаан тасалдах
- Үр тогтохгүй байх
- Цэвэршилт удаан үргэлжлэх
- Хэвлийн доогуур лугшин унжирч өвдөх , биений юм ирэх үед базалж өвдөх
Миом томороход халдварын голомтот өвчнүүд болох хоолойн ангини, чих, хамар хоолойн үрэвсэлт өвчин, ходоодны архаг үрэвсэл, чихрийн шижин , умай, үтрээ, умайн хүзүүний үрэвсэлт өвчнүүд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Иймээс эдгээр өвчнүүдийг хурдан хугацаанд оношилж, бүрэн эмчилж, намжмал байдалд байлгах нь чухал юм.
Миомтой өвчтөний өндгөвчинд жижигхэн уйланхай маягийн өөрчлөлтүүд үүсэхээс гадна умайн салст зузаарч хөвсийнө.
Миомыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эхо шинжилгээгээр оношилж, байрлал хэмжээ зэргийг тодорхойлон ямар эмчилгээ хийхээ тодорхойлно.
Миомыг консерватив, мэс заслын 2 аргаар эмчилж байна. Эмчилгээг хийхдээ өвчтөний нас, урьдал өвчний суурь, эрхтэн тогтолцооны болон эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэлт өвчний байдал , биений юмны алдагдлыг тооцоолж сонгоно. Консерватив эмчилгээ гэдэг ерөнхийдөө эмийн эмчилгээ бөгөөд өвчтөнд илэрсэн цус багадалтыг эмчлэх, биений юм өвдөллтэй ирдэг бол даавар эмчилгээ, эмэгтэйчүүдийн үрэвсэл байвал үрэвслийг дарах эмчилгээг хийнэ. Харин эдгээр эмчилгээнд үр дүн муутай байвал даавар эмчилгээг 6 сарын турш хийнэ. Миомын ургалтанд В бүлгийн витаминууд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. Харин витамин Е, Д, С хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
Миомны хэмжээ хэт том, түргэн ургалттай, цус алдалтыг тогтоох эмчилгээнд үр дүнгүйгээр цус багадалттай , умайн хөндий луу түрж ургасан, зангилаа үхжмэл болсон байвал мэс засал эмчилгээг хийнэ. Залуу эмэгтэйд аль болох эмийн эмчилгээ хийж, хавдрын хэмжээг барих эмчилгээ хийнэ. 16-45 хүртэлх насны эмэгтэйчүүдийн үрэвсэлд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмийн ургамлуудыг өндөр тунгаар агуулсан ЛУКОЛ эмийг 3-6 сар турш уухад үр дүнтэйг батлагдсан байдаг тул миомтай эмэгтэйчүүд уухыг зөвлөж байна. Миомын хэмжээ томроход нөлөөлөх гол үрэвслийг дарж, нянг устгах, цагаан юмны хэмжээг хэвийн болгох замаар лукол нь үйлдлээ үзүүлж, миомны хэмжээг хэвийн барихад тусалдаг байна.