Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. 2021 оны гуравдугаар сарын 18-27-нд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцэж, 97 нь гэрээ байгуулжээ.
Орон нутгийн хувьд сонгон шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, 64 нь гэрээ байгуулсан байна.
Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. 2-12 насны хүүхдүүд албан ёсны гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: ХӨТӨЛБӨР 2019-2023 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ
“EMPIRE DENTAL CLINIC”-ИЙН НҮҮР АМНЫ ИХ ЭМЧ Р.БААСАНСҮРЭН: ӨГӨГДСӨН МӨНГӨН ДҮНД БАРИГДАХГҮЙГЭЭР БҮХ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ ШҮДТЭЙ БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА