Ядраад л байна уу? Ядаргаа гэж юу вэ?

Та байнга ядарч байна уу?  Хичнээн их амарсан ч ядраад л байна уу? Байнга ядраад байгаа шалтгаан бол ажил их хийснийх биш ээ. Харин сөрөг стресст байнга өртсөнийх. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ. Өөрөөр хэлбэл, байнга ядардаг хүмүүсийн 80 хувь нь адренал ядаргаатай гэсэн үг. Тэгвэл адренал ядаргаа гэж юу вэ?

Адренал ядаргаа гэдэг нь өдөр бүр сөрөг стресст өртсөнөөр бөөрний дээд булчирхайн (adrenal gland) үйл ажиллагаа алдагдаж, уг булчирхайнаас ялгарах тестостерон дааврын хэмжээ буурч үүсдэг ядаргаа юм.

Тестостерон даавар гэхээр эр бэлгийн даавар гэж бүгд л мэддэг. Дашрамд хэлэхэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүрт тестостерон даавар бөөрний дээд булчирхайнаас ялгардаг шүү. Эрэгтэйд мэдээж бэлгийн булчирхайнаас бас ялгардаг л даа. Тестостерон даавар ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг бууруулах, арьсны эрүүл байдлыг хангах,  сэтгэл санааг тайван байлгах , стрессийг бууруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн маш олон үүргийг хүний бие махбодид гүйцэтгэдэг.

 Адренал ядаргааны үед дараах 4 шинж илэрдэг.

  1. Өглөө орноосоо босох нь маш хэцүү байх. Адренал ядаргаатай хүмүүс хичнээн олон цаг унтаж амарсан ч өглөө босно гэдэг тэдний хувьд маш хэцүү зүйл байдаг. Учир нь тестостерон дааврын ялгарал буурснаар гүн нойрсох үйл явц алдагддаг. Мөн стрессийг үүсгэдэг, гүнзгийрүүлдэг кортизол дааврын нийлэгжилт ихсэж нойргүйдэх нь элбэг байдаг шүү бас.
  2. Өдрийн цагаар ихээр ядрах. Адренал ядаргаатай хүмүүст тестостерон дааврын ялгаралт хэвийн хэмжээнээс бага байдаг тул өдрийн цагаар ямар ч эрч хүчгүй, ядарсан байдаг. Учир нь тестостерон даавар эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхад тусалдаг шүү дээ.
  3. Кофе зэрэг кофейн агуулсан зүйл ихээр хэрэглэдэг. Архаг стрессээс шалтгаалан бие махбодын дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр бидний бие махбод сэргээгч ундаанд ихээр дурладаг. Жишээлбэл: Кофе.... 
  4. Дархлаа сулрах. Ямар нэгэн үрэвсэлт өвчний  үед кортизол хэмээх даавар ялгарч бие махбодын дархлааг дайчлан идэвхитэй ажиллуулдаг. Гэтэл сөрөг стрессийн үед кортизол дааврын хэвийн ялгарал алдагдаж байнга ихээр ялгардаг. За энгийнээр тайлбарлавал, хэрэггүй үед ихээр ялгарсан кортизол нь яг өвдөх үед хангалттай хэмжээгээр ялгарч чаддаггүй гэсэн үг. Ингээд л байнга стресстэй байдаг хүний дархлаа суларч, ханиад хүрсэн ч эдгэх нь удаан, хүндрэх нь элбэг байдаг юм шүү.

Тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлэх, кортизол дааврын ялгаралтыг хэвийн болгох ашваганда ургамалыг хэрэглэхийг танд зөвлөж байна.

Ашваганда бол энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамал юм.

Ашванганда нь тестостероны түвшинг нэмэгдүүлж, нийлэгжилтийг сайжруулснаар архаг ядаргааг арилгах, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийг дэмжих нөлөө үзүүлдэг. Кортизол дааврын нийлэгжилтийг хэвийн болгож стрессийг үр дүнтэйгээр бууруулдаг.

Ашваганда-г сонгож ядралтыг март!!!