Хүүхэд тань хяхтнаж ханиагаад боочих гээд байна уу? Хүүхдийн ханиалгалтын үеийн гэрээр авах арга хэмжээ

Энэ жилийн ханиадны онцлог нь төвөнхийн цочмог үрэвсэл буюу эцэг эхчүүдийн хэлдгээр хүүхдийн амьсгал боогдох зовуур их байгаа тул энэ талаар та бүхэндээ мэдээлэл хүргэж байна.

Төвөнх нь уушгинаас гарах агаарыг хэлбэржүүлэх замаар ярьж, шивнэх хашхирч, дуулах боломжийг олгодог цагаан мөгөөрсөн хоолойг бөгжлөн, хүзүүний хэсэгт байрладаг эрхтэн юм.

Тиймээс төвөнхийн үрэвслийн үед амьсгал боогдож, дуу авиа сөөх зовуур илэрдэг байна.

Төвөнхийн цочмог үрэвсэлт өвчнөөр 6 сараас-5 хүртэлх насны хүүхдүүд голчлон өвчилдөг ба амьсгалын дутагдалд хүргэдэг тул хүүхдийн амь насанд аюултай.  

Төвөнхийн үрэвсэл нь дангаар тохиолдохоос гадна,мөгөөрс, гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарч тохиолдох нь элбэг байдаг.

 Гол илрэх шинж нь:

Хүүхдэд ихэвчлэн ханиад томууны нус гоожих, халуурах зовуур 2-3 илэрсний араас мөгөөрсөн хоолойн үрэсвлийн шинж тэмдэг өгдөг. Үүнд:

  • Хоолой сөөх
  • Хуцуулж ханиах /ханиах болон уйлах үед хоолой хуурай зурж буй мэт сонсогдох/
  • Амьсгал шуугиантай буюу амьсгал хяхтнаж сонсогдох/Ялангуяа хүүхэд уйлахад илүү тод сонсогдоно/
  • Амьсгал дутагдлын шинжээр илэрдэг./ Хүүхдийн нүдний доогуур хөхөрч , хөл гар хүйтэвтэр хөлрөх, царай цайх, амьсгаадах /

Цагаан мөгөөрсөн хоолой нарийсах тутам бөглөрөлт, хүчилтөрөгчийн дутагдлын шинж гүнзгийрч хүүхэд амьсгалын дутагдалд бүрэн орж болно.

Тиймээс дараах зовуур илэрвэл яаралтай эмчид хандана уу!  Үүнд :  

  • Хүүхэд тайван байхад амьсгал авах үед хяхтнаа амьсгал сонсогдох
  • Эгэмний дээд доод хонхор, хавирга хоорондын зай татагдах
  • Хүүхэд тайван бус цочромтгой болох
  • Амьсгал удааширах,саадтай болох /Хүүхэд албадмал байдалд орох, хөл гар хөрч хүүхдийн царай хувхай цайх/ зэргийн зовиур шаналгаа илэрвэл нь яаралтай эмчийн тусламжийг авна.

Харин төвөнхийн цочмог үрэвсэл амьсгал бачууралтгүй явагдаж байгаа үед :

  •  Ширүүн, хуцуулж ханиах боловч цөөн
  •  Хоолой бага зэрэг сөөнгөтөх,
  •  Амьсгал чөлөөтэй,
  •  Биеийн ерөнхий байдалд хүндрэлийн шинж ажиглагдаагүй үед дараах арга хэмжээг гэрээр авна. 

Үүнд:

Дэглэм эмчилгээ :

  •  Хүүхдийг дулаан тайван байлгах /Хүүхэд уйлах үед төвөнхийн хөөнгө үүсэх учир уйлуулахаас аль чадахаараа татгалзах/
  •  Дааруулж хүйтэн агаар залгихаас сэргийлэх /Гадуур гарахдаа ялангуяа дулаан газраас гарахдаа амыг сайн хаах/
  •  Халуун бүлээн шингэн зүйл сайн уулгах,/ Хүүхэд хөхүүл бол ойр ойр хөхүүлэх, хоолойн дээр бүлээн жин тавьж боох/
  •  Гэрт агаар сайн оруулж чийглэг бүлээн орчинг бүрдүүлэх / Хиншүү хярвас, хурц үнэртэй үнэртэй ус г.м зүйл үнэртүүлэхгүй байх/
  •  Хамрын хөндийг байнга цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болгох /1 нас хүртэлх хүүхдийг доош харуулж багахан уйлуулсны араас нус сорогчоор хамрыг цэвэрлэж болно / 

   Уламжлалт арга :

  • Хүүхдийг сайтар дулаан хувцаслах ялангуяа хөлийг сайтар дулаан байлгах хэрэгтэй.  
  • Адууны намилхааны тосоор цээжний ар, өврийг халтал үрж тосолсны араас цээжийг боож унтуулах
  • Шар тосоор чихний дэлбэн, хөлний эрээн булчин хөлийн улыг халтал тослох
  • Горчисктой халуун бүлээн усанд хөлний эрээн булчинг далдартал 10мин суулгах
  • Содтой усаар утах / бага насны хүүхдийг ингэж утах хэцүү байдаг тиймээс байранд байдаг бол эхлээд гэр бүлийн нэг нь усанд ороод ванны өрөөгөө сайтар дулаацуулсний дараа 2 том амны халбага хийсэн бүлээн усанд хүүхдийн гэдсийг далдартал 10 мин суулгана, Хүүхдийг суулгасны дараа ванны өрөөнөөс шууд гарч болохгүй ба хаалгаа бага багаар нээж Темпертурт дасгасны дараа гараарай , Гэрт бол галаа түлээд л суулгахад болно, Хүүхдийг сайтар дулаан хувцаслаарай /
  • Сүүлний тосыг гартаа сайтар үрж халаагаад хүүхдийн хоолой дээр нь сайтар түрхээд халуун бүлээн зүйлээр боох  мөн хүүхдийн тохой , өвдөг, хөлийн улыг сайтар үрж тослоод дулаан хувцаслах

Эмчилгээ :

  • Юун түрүүнд эмчид хандаж эмчилгээ бичүүлэх нь зөв

/ Анхаар: Гуурсан хоолойн үрэвслийн 95% нь вирүсийн гаралтай байдаг тул АНТИБИОТИК эмчилгээ үр дүнгүй /

Гам барих эмчилгээ :

 

  • Уушги цэвэрлэх :

Хэрвээ таны хүүхдийн цэр суларч цээж шуугиад ирвэл та битгий хямраарай . Гараа атгаад тавихад хөлөрсөн байдагтай адил удаан хугацаанд бачуурсан гуурсан хоолой сулархад цэр үүсдэг. Тиймээс эмчилгээ дууссаны араас 6-аас дээш сартай бол цэр ховхорх хөнгөн эм уулгаарай . /Цэртэй уушгин дээр дахин амархан ханиад хүрч болохыг анхаараарай./

  • Дархлаа дэмжих :

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээг түргэсгэх, гам барих зорилгоор зайлшгүй дархлаа дэмжих эмийг хэрэглэх хэрэгтэй тиймээс та

  • Цэвэр агаарт гаргах
  • Ус,
  • Хүүхдэд тохирсон витамин, эрдэсийн хажуугаар заавал ДАРХЛАА ДЭМЖИХ БЭЛДМЭЛ хэрэглээрэй.