Хүйтэн сэрүүний улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор гадуур амархан хүндэрдэг ханиад томуу их байгаа билээ. Хүндэвтэр болон хүнд тохиолдолд эмчилгээ үйлчилгээг зайлшгүй эмнэлгийн нөхцөлд авах шаардлагатай болж байгаа.
Эмнэлнээс хүүхэд бүх зовуур нь арилаад гарч ирэхгүй гэрийн асаргаагаар хүүхэд бүрэн сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдэд хэдэн зовуур байх ба Үүнд:
- Ханиалгалт нь 7-14 хоногийн дараа бага багаар багасна.
- Цээж шуугих буюу цэр 5 хоногийн дараа арилна.
- Хоолны дуршил болон нойр нь 7 хоногийн дараанаас сайжирна гэх мэт.
Иймээс эмнэлгээс гарсны дараа хурдан эдгээх болон дахиж халдвар авахаас сэргийлж , Хүүхдийнхээ асаргаанд онцгой анхаарах хэрэгтэй.
Тэгвэл таньд хүүхдээ эмнэлгээс гараад гэртээ хэрхэн зөв асрах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
- ДААРУУЛАХГҮЙ БАЙХ :
Даарах нь хүүхдэд бодисын солилцооны хямрал үүсгэж дараагийн дахилтат халдвар үүсгэх нөхцлийг бүрдүүлж өгдөг учраас та хүүхдээ дулаан хувцаслаж, усанд оруулсны дараа шууд хүйтэн агаарт гаргах дааруулахгүй байх шаардлагатай.
- АГААРЖУУЛАХ :
Хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан 1 сар хүртлэх хүүхдэд 22 хэм, 2-3 сараас 20-21 хэм, 3 сараас дээш насанд 18-19 хэм байвал зохино. Хүүхэд байдаг өрөөнд угаалга хийх, хоол бэлдэх, тамхи татахыг цээрлэнэ. Тамхины утаа никотин хор хүүхдийн амьсгалаар уушгинд орж тархи мэдрэл болон уушгийг эмгэгшүүлдэг.
Бага насны хүүхдийн Амьсгалын зам бүрэн хөгжөөгүй уушгины эзэлхүүн багаас хэт бүгчим олон хүнтэй байхад хүчилтөрөгч дутагдал амархан үүсдэг. Ялангуяа 6 сараас доош сартай хүүхэдтэй толгойгоо нийлүүлж унтахад хүчилтөрөгч булаалддаг байна.
- ЦЭРИЙГ ГАДАГШЛУУЛАХ :
Цээжинд доргилттой массаж хийх , Цэр шингэлж ховхлох зөөлөн эм хэрэглэх
Анхааруулга : 6 хүртэлх сартай хүүхэд цэрэндээ хахаж нас барах эрсдэлтэй байдаг тул цэр ховхлох эмийг 6 дээш сартай хүүхдэд өгөөрөй. Мөн хүүхдэд хүчтэй цэр ховхлох эм өгөхөд хүүхэд суулгах, хүчтэй ханиалгалтаасаа зовуурладаг тул зөөлөн цэр шингэлж ховхлох эм өгөхөөс гадна шингэлэх үйлчилгээгүй шууд цэр ховхлох эм өгөхгүй.
- ЭРДЭС, ВИТАМИН ӨГӨХ :
Витамин Д нь хүүхдийн өсөлтөд зайлшгүй шаардлагатай бөгөөд төрсөн нярай цагаас эхлэн насанд туршдаа уух шаардлагай. Ханиад ойр ойр хүрэх нь Витамин Д-ийн дутагдлаас үүдэлтэй байж болно.
- НОЙР :
Хүүхдийг компьютер, утаснаас аль болох хол байлгах, зөв амрааж, Дархлаа болон булчин суллах, өсөлтийн дааврууд нь 22.00 цагт гэхэд ялгардаг тул 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлээрэй. Хүүхэд ханиад томууны дараа бат бөх нойргүй болж хямардаг тул тамир сэргээх эм хэрэглэснээр зовуурыг арилгаж болно
- .УСААР ЧИЙРЭГЖҮҮҮЛЭХ :
Ханиад хүрсэн гээд усанд оруулдаггүй эцэг эхүүд олон байдаг харин ч цусны эргэлтийг эрчимжүүлэх, гуурсан хоолойн бронхийг тэлэхэ зорилгоор хүүхдийг усанд оруулах хэрэгтэй. Хүүхдийг усанд оруулахдаа байранд хүүхдийг орохоос өмнө гэрийн хэн нэгэн усанд орж өрөөг дулаацуулаад дараа нь хүүхдээ оруулах болон содатай ваннд суулгаж болно. Хамгийн гол нь усанд оруулсны дараа хүүхдийг шууд өрөөнөөс гаргахгүйгээр аажим хаалгыг онгойлгон дасгаж гаргаарай.
- УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ :
Хүүхэд ханиад хүрч ихээхэн тамирддаг тул тамирдсан хүүхдийг ясны болон хар цайнд оруулдаггүй. Харин адууны намилхааны тосоор цээжийг тосолж халуун даавуугаар боох шар тос, сүүлний тосны аль нэгээр хөлний эрээн булчин , хөлний тавхайг өдөр бүр тосолж иллэг хийгээд халаасан даавуу тавих нь тамир сэргээх, эдгэрэлтийг түргэсгэх сайн арга юм.
- МАССАЖ ХИЙХ :
Хүүхдийн бүтэн биед массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоо эрчимжүүлэх ач тустай.
- ХООЛОЛТ :
Таны хүүхэд хангалттай сайн идэж уух шаардлагатай. Эмнэлэгт антибиотик эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн хоол боловсруулах зам хямарч, гэдэс дүүрэх, гэдэсний ашигтай бактерийн тоо багасхын зэрэгцээ хоолны дуршил буурсан байдаг тул хоол боловсруулах замын хямралыг засаж тэжээллэг хоолоор хооллох шаардлагатай. Нэг дор их хэмжээгээр идүүлж уулгах нь хүүхдийг ядрааж болзошгүй тул бага багаар олон удаагийн давталттай өгөөрэй. Хоол идэж уухдаа ханиалгаж байгаад бөөлжиж хоолоо гаргавал хэдэн минут хүлээж байгаад дахин өгөөрэй
Хоол сайн идэхгүй байх нь хүүхэд шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо хангалттай хэмжээгээр авч чаддаггүй тул хүүхэд хурдан тэнхэрч чаддаггүй. Хүүхдийн бие хямрах тусам хүүхэд хоолонд дургүй болдог тул өлсвөл хоол идэх биз гээд хойшлуулахгүйгээх хоолны дуршил нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн авч өгөөрөй. Үүнээс гадна гэдэсний ашигт бактерийн тооны өөрчлөлт нь дархлаа тогтолцоонд нөлөөлдөг тул ашигт бактерийн тэжээл болох пребиотик бүтээгдэхүүнийг хэрэглэж хүүхдийнхээ дархлааг дэмжих нь илүү тогтвортой, сайн үр дүнг үзүүлдэг. Интернээр дүүрэн хүүхдийн дархлаа дэмжих, хоол боловсруулах замын хямралыг засах бүтээгдэхүүнүүд байдаг ч эцэг эхчүүд та бүхэн баталгаатай, нотолгоотой, клиникийн судалгаатай, монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хүүхдэдээ хэрэглэх шаардлагатай.
- ХАРШЛАХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ :
Хурц үнэртэй, спирт агуулсан ариутгагч, савангаас хол байлгах шаардлагатай. Мөн шар өнгийн жимснүүдээс хол байх. Энэ нь амьсгалын дээд замыг цочроож ханиад томууг дахих эрсдлийг бий болгодог
- ХУВИЙН АРИУН ЦЭВЭР САЙН САХИХ :
Бүрэн эдгэсний дараа сургууль, цэцэрлэгт явуулах. Харин урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, явахаар бол заавал маск зүүж хэвших хэрэгтэй. Эцэг эхчүүд гаднаас орохдоо гараа угаасны дараа хүүхэдтэйгээ харьцаж байгаарай. Хүүхдүүддээ ч гараа угаах дадлыг хэвшүүлэх, бохирдсон тохиолдол бүртээ гараа угаах ёстой.ьдчилан сэргийлэх зорилгоор Himalay брендийн СЕПТИЛИН сиропыг хэрэглээд үзээрэй.
- ДАРХЛАА ДЭМЖИХ :
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж дархлаагаа дэмжих хоол, ус, агаар зэргээр хүүхдийн дархлааг дэмжиж болох ч 5хүртэлх насны хүүхдийн дархлын систем бүрэн хөгжөөгүйн дээр, Вирүсийн эсрэг Интерфероны нийлэгжилт бага байдгаас гаднаас зайлшгүй
Эмчийн зөвөлгөө мэдээлэл авах бол 80808385-тай холбогдоно уу!