Мартамхай болохоос хэрхэн сэргийлэх вэ?

Дунд наснаас хүний тархины үйл ажиллагаа насжилт даган өөрчлөгдөгдөх нь элбэг байдаг. Мөн сүүлийн үед ковидын халдварөөр өвдсөний мартах, ой тогтоолт буурах шинж тэмдэг удаан хугацаагаар илрэх нь түгээмэл байгаа билээ. Ой тогтоолт ба оюуны чадвар, хөдөлмөрийн бүтээмж муудаж эхлэхэд төвлөрөхөд хүндрэлтэй болсноос шаардлагагүй асуудал дээр өөрийгөө хэт ачааллах, олон үйлдэл зэрэг хийж чадахаа болох зэрэг танин мэдэх чадвар муудах шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.

Ой тогтоолт сулрахаас урьдчилан сэргийлэх шилдэг 10 зөвлөгөө.

Шим тэжээлийг хангалттай авч, оюун ухаан, нийгэм, бие махбодийн идэвхтэй үйл ажиллагааг хослуулан хийх нь тархины эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэйг судалгаагаар нотолсон байдаг.  

1.Хооллолт шим тэжээлийг зөв байлгах: Антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх нь Энэ төрлийн хоол нь эсүүд хэт исэлдэлтэнд гэмтэхээс хамгаалах, баялаг бөгөөд танин мэдэх үйл муудахыг сааруулахад хүчтэй нөлөөтэй.

2. Д, В төрлийн амин дэмийн хэрэгцээг хангах: Д ба В төрлийн амин дэмийг тархины болон биеийн дасгулуудтай хосолж хэрэглэдэг бол тархины эрүүл мэндэд тустай.

3.Бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн: Шар буурцганд агуулагддаг изофлавонууд нь ой санамжийг сайжруулдаг.

4.Дасгал хөдөлгөөн: Алхах болон ачаалалгүй тогтмол хэмээр удаан хугацаагаар хийдэг төрлийн бусад дасгалууд нь тэнэгрэл өвчний эрсдэлийг бууруулна. Өдөртөө дор хаяж 30 минут тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй.

5.Төвлөрөл: Йог, бясалгал хэлбэрийн дасгал ой санамжийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй нь судалгаагаар нотлогдсон.

6.Согтууруулах ундааг хязгаарлах: Согтууруулах ундааны хэрэглээг зохистой хэмжээнд хязгаарлах нь тархины эрүүл мэндийг хамгаалахад тустай. Согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 6 долоо хоног хүртэл хугацаанд тархи гэмтсээр байдаг нь судалгаагаар нотлогдсон.

7.Тамхинаас гарах: Хорт бодисын хэрэглээг бууруулах хэрэгтэй. Тамхинд агуулагдах никотин бодис нь тархины цусан хангамжийг бууруулж, судасны хатуурал үүсгэх эрсдэлтэй.

 8.Оюуны үйл ажиллагаа: Энэ нь тархины үйл ажиллагааг сэдээхэд чухал үүрэгтэй. Тогтмол оюуны үйл ажиллагаа хийснээр нэг ёсны тархины дасгал болж өгнө гэсэн үг юм.

9.Нийгмийн харилцаа: Идэвхтэй, урам өгсөн, бүтээлч харилцаа нь тархины эсийн үхлээс сэргийлдэг ач тустай.

10. Тархины цусан хангамж сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх: Гингко билоба модны навчийг 1000-аад жилийн өмнөөс хятадын ард түмэн эмчилгээний журмаар хэрэглэсээр иржээ. Америкт улсад ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, тархины үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүнсний нэмэлт байдлаар өдөрт тутамдаа тархины тэжээл хэмээн хэрэглэсээр байна.

Гингко билобагийн гол үйлдэл:

- Антиоксидант шинж чанартай учир тархины эсийн гэмтлээс хамгаална.

- Уураг тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан тархины артериал капилляр ба венийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл болон ишемийтэй зүрх , тархины цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрх болон тархийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

- Харвалтын дараа тархины эдийг хэвийн байдалд нь сэргээхэд нөлөөлж, ой санамжийг сэргээнэ. Цусан хангамжийн дутагдлын улмаас эдэд хуримтлагдсан хорт бодисыг гадагшуулахад нөлөөлдөг.

- Тромбоцитийн бөөгнөрөлийн эсрэг үйлчилснээр, судас бөглөрөлтөөс урьдчилан сэргийлнэ.

– Цусны судас, хялгасан судасны хананы уян хатан чанар ба бат бөх байдлыг нэмэгдүүлснээр судасны гэмтлээс урьдчилан сэргийлнэ.

– Цусан дахь холестрины хэмжээг бууруулна.

– Вирусын эсрэг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.