Яагаад бөөр сийрэгждэг вэ?

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм .

Бөөрний бүтэц  үйл ажиллагаа нь физиологийн нарийн процессийг  гүйцэтгэхэд гайхамшигтай зохицсон  олон үүрэгтэй эрхтэн. Үүнд 

1. Биеэс бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг (мочевин, креатинин, шээсний хүчил) шээс болгон гадагшлуулна

2. Бөөр дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэн, ренин бодисыг ялгаралтыг зохицуулан артерын даралтыг тогтвортой байлгахад оролцоно.

3. Бөөр цусыг шүүж, цусанд байх хэрэгтэй кальци, кали, магни, фосфор зэрэг эрдсийг цусанд эргүүлэн оруулж байдаг. 

4. Бөөр витамин д нийлэгжилтэнд оролцдог тул ясны эрдэсжилтэнд оролцоно. 

2020 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад нийт өвчлөлийн 10,6% бөөр, шээс дамжуулах замын өвчин эзэлж байгаа бөгөөд Монгол улсад 10 хүн тутмын нэг хүний бөөр өвдөж байгаа гэсэн судалгааны дүн гарсан байна. 

 Шээс бэлгийн тогтолцооны өвчний түвшинг насны бүлгээр 2011, 2020 оныг харьцуулан харвал бүх насны бүлэг дэх өвчлөл нэмэгдсэн байна. 2020 онд 65-аас дээш насанд хамгийн их буюу 2543 болж, 2011 оныхоос 2.2 дахин нэмэгдсэн. 

Бөөрний өвчлөлийн дунд бөөрний аяганцар, тэвшинцрийн архаг үрэвсэл 80%  эзэлж байна. Энэхүү өвчний үед дараах зовуур түгээмэл илэрнэ. Үүнд: 

  • Өглөө босоход нүд зовхиор хавагнаж, артерын даралт ихэснэ.
  • Амархан ядарч, ажлын ачааалах даах чадвар буурна
  • Өлөн үеийн шээсний өнгө тод шар, үнэр эвгүй хурц болно
  • Ууц нуруугаар байнга чилж өвднө

Оношилгоо: 

Хэвлийн эхо шинжилгээгээр нь бөөрний аяганцар, тэвшинцэр өргөсөж, сийрэгжсэн өөрчлөлт гарна. Энэ нь бөөрний аяганцар, тэвшинцэрт нянгийн үржил явагдаж, үрэвсэл явагдаж, эдгэрсний дараах нь өөрчлөлт бөгөөд харьцангуй аюул багатай боловч, бөөрийг дахин өвдөхөөс сэргийлэх, хамгаалах шаардлагатай байгааг илтгэнэ. 

Цусны ерөнхий шинжилгээнд бөөрний архаг үрэвсэл сэдэрсэн үед л өөрчлөлт гарна. Үүнд цагаан эс олшрох, үрэвслийн шинж илэрнэ. 

Шээсний ерөнхий шинжилгээнд шээсний орчин, шээсний өнгө, үнэр, хүчил, шүлтийн харьцаа зэргийг үнэлнэ. Бөөрний архаг үрэвслийн үед шээсний өнгө хурц тод, үнэр эхүүн, орчин хүчиллэг, булингартай болсон байдаг. 

Эмчилгээ: 

Бөөрний архаг үрэвсэлт өвчний гол эмчилгээ бол гам дэглэм сахих явдал юм.  

Дороосоо даарахгүй, дулаан хувцаслах, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх ,шингэн зүйл 8-10 аяга уух,  давсны хэрэглээгээ бууруулах  зэрэг арга хэмжээг авна. Мөн сэдэрсэн үед нян өсгөвөрлөх шинжилгээг өгч, тохирсон антибиотикийг 7-14 хоног тасралтгүй ууж, нянг бүрэн гүйцэд устгах хэрэгтэй.  Бөөрний үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх , антибиотикийн үр дүнг сайжруулах, дахин сэдрэхээс сэргийлэх зорилгоор цистон эмийг 3-6 сар тасралтгүй ууна. 

Цистон нь

  • Бөөрний үрэвслийг дарж, ууц нуруугаар чилж өвдөх зовуурыг намдаана
  • Шээсний өнгө, үнэрийг засна
  • Шээс хөөж, хаванг бууруулна

Цистон нь 50 гаруй төрлийн клиникийн судалгаагаар  эмчилгээний өндөр үр дүнтэй, аюулгүй , бөөр хамгаалах бэлдмэл нь болох нь батлагдсан байдаг. Хэрэв та цистон эмийн судалгаатай танилцахыг хүсч байвал https://researchpapers.himalayawellness.in/  сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

pH-тогтворжуулах үйлдэл:Цистоны шахмал нь шээсний рН-ийг сэргээж, шээсний  хүчиллэг байдлыг бууруулдаг.Equisetum arvense нь шүлтлэг шээсний рН-ийг нөхөн сэргээж, 7.5-аас 8.0 болгож өгдөг.

Шээс хөөх үйлдэл:Цистоны шахмал нь шээс хөөх үйлдэлтэй бөгөөд жижиг чулууг, хайргыг зайлуулдаг.Didymocarpus pedicellata, Saxifraga ligulata, Achyranthes aspera, Onosma bracteatum, Tectona grandis, Hajrul yahood bhasma нь хүчтэй шээс хөөх үйлдэлтэй байдаг.Cyperus scariosus нь шээс хөөх үйлдэл үзүүлдэг бөгөөд бэлэг эрхтэний эрүүл байхад тустай.

 Нянгийн эсрэг үйлдэл: Цистоны сироп дахь Tribulus terrestris, Curcuma zedoaria, Asparagus racemosus-ийн        бодисууд зонхилох шээсний замын эмгэг төрүүлэгчдийн  эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй байдаг ба чулууны хувиралд нөлөөлдөг.

Үрэвслийн эсрэг үйлдэл:Cyperus rotundus ба  Boerhaavia diffusa - БШЗХ үед ихэвчлэн тохиолддог шээсний замын салст бүрхүүлийн үрэвслийн өөрчлөлтийг бууруулахад тусалдаг үрэвслийн эсрэг үйлдэлтэй.

Тайвшруулах үйлдэл:Asparagus racemosus нь их хэмжээний салст агуулдаг  тул  шээсний замын цочроосон эсвэл үрэвссэн дотоод эдийг хамгаалдаг.

Спазмолитик үйлдэл:Yavakshara, Boerhaavia diffusa, and Suvarchika антиспазмотик үйлчилгээтэй дизурийн үед маш сайн тайвшруулах нөлөөтэй.

 Антиоксидант үйлдэл:Boerhaavia diffusa, Asparagus racemosus нь хүчтэй антиоксидант бодис бөгөөд шээсний замд хүчилтөрөгчийн чөлөөт радикал гэмтэл учруулахаас сэргийлдэг.