Нойр булчирхайн үйл ажиллагааг харуулах гол шинж тэмдэг бол суулгалт байдаг. Суулгалт хэр олон байна төдий чинээ эрхтний үйл ажиллагаа муу байна гэсэн үг юм. Хэвийн үед хоолыг шингээж, задлах үйлдэлтэй ферментүүд болох трипсин, фосфолипаза, амилаза, лактаза зэрэг нь нойр булчирхайгаас ялгардаг. Харин нойр булчирхай өвчлөхөд эдгээр ферментүүдийг нойр булчирхай үйлдвэрлэх нь багасч хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдаж суулгалт үүсдэг.
Нойр булчирхайн үрэвсэлт өвчний суулгалтын онцлог шинжүүд:
- Гэдэс гүрвэлзэж бага зэрэг базална
- Хоол идсэнээс 1-2 цагийн дараа үүснэ
- Хурц үнэртэй
- Тослог шинж чанартай
- 1 суулгалтын хэмжээ их
- Саарал эсвэл ногоон өнгөтэй, цайвар өнгөтэй
- Шингээгүй хоолны үлдэгдэлтэй байх
Нойр булчирхайн суулгалтын үед ямар арга хэмжээ авах вэ?
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолны дэглэм болон эмийн эмчилгээг хавсарган хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Хоолны дэглэм:
- Өдөрт дор хаяж 2 литр ус уух
- Өдөрт 8с доошгүй удаа бага багаар ойрхон хооллох
- Шарсан, хуурсан, өөх тос, давс ихтэй, амтлагчтай, даршилсан бүтээгдэхүүнээс татгалзаж, жигнэсэн чанасан хоол хэрэглэх
- Хоолыг хэт халуун биш бүлээсгэж хэрэглэх
- Хорт зуршлаас татгалзах /Архи, тамхи/
Эмийн эмчилгээ:
- Хоол боловсруулахад тусалдаг ферментийн ферментүүд
- Бие махбодоос хортой бодисыг зайлуулдаг эм.
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасгаж, суулгалт намдаах эм.
- Өвдөлт болон базлалтыг арилгах үйлчилгээтэй эм.
- Гэдэсний микрофлорыг хэвийн болгодог пробиотик буюу ашигтай бактер
- Гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх эм
- Амин дэм болон эрдэс бодисын дутагдлыг нөхөх бэлдмэл