Бага насны хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих талаар бодол бүх эцэг, эхчүүдэд байдаг. Бидний эргэн тойронд хэдэн зуун сая нян, вирус, шимэгчид байдаг. Өөрөөр хэлбэл, нян, вирус зэрэг халдвар үүсгэгчид бидэнтэй зэрэгцэн оршиж байдаг тул тэднээс зугтах ямар ч боломжгүй гэсэн үг. Вирус, нянгаас хамгаалах хамгийн сайн арга бол тэднийг бие махбодын дархлааны эсүүдэд аажмаар таниулах гэж эмч нар үздэг. Тиймээс хүүхэд жилдээ 6-8 удаа ханиад хүрэх, хоолой өвдөх, чих өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн өвчнөөр өвдөх нь хэвийн зүйл гэж хүүхдийн эмч нар үздэг. Хөнгөн өвдөж байна гэдэг нь дархлааны эсүүд нян, вирус зэрэгтэй танилцаж байна л гэсэн үг. Гэхдээ хүүхдийн дархлаа тогтолцоо муу байвал өвчин хүндрэх аюултай. Тухайлбал, ханиад нь хатгалгаа болох ч юм уу.
Тиймээс хүүхдийн эмч нар бага ангийн хүүхдийн дархлаа дэмжих дараах 7 аргыг зөвлөдөг.
- Хүүхдэдээ жимс, ногоо ихээр хэрэглүүлэх
Лууван, шош, жүрж гэх мэт ногоо болон жимснүүд нь их хэмжээний фито шим тэжээлийн бодис агуулдаг. Фито шим тэжээлийн бодис гэдэг нь зөвхөн ургамалд агуулагддаг шим тэжээлийн бодисыг хэлдэг. Фито шим тэжээлийн бодис нь хүүхдийн дархлааны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, цагаан эсүүдээс ялгарах интерферон, эсрэг бие зэрэг олон төрлийн бодисын ялгарлыг ихэсгэдэг. Эдгээр нь бодис нь таны хүүхдийн бие махбодыг аливаа халдварын эсрэг тэмцэхэд тусалдаг.
- Сайн унтуулах
Хүүхэд бага дутуу унтах нь тэдний дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сулруулдаг гэдэг нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг. Зөвхөн шөнийн нойр төдийгүй, өдрийн унталт маш чухал. Эмч нар 6-12 насны хүүхдийг шөнийн цагаар 9-12 цаг, өдрийн цагаар 30 минут заавал унтаж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
- Гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүүхдийн дархлааны эсүүдийн тоог нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Хүүхэдтэйгээ хамт өдөр бүр дасгал хийх нь тэдний дархлааг дэмжих нь мэдээж. 6-12 насны хүүхдийг тоглуулахаар гаргахаас хамтдаа дасгал хийх нь тэдний эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Гэр бүлээрээ дугуй унах, ууланд алхах, сагс, теннис тоглох гээд ямар ч дасгал хөдөлгөөн байж болно шүү дээ.
- Гарыг сайн угаалгах
Таны хүүхдийн дархлааны эрхтнүүд 100 сая нянтай тэмцэх нь амархан уу эсвэл 10 сая нянтай тэмцэх нь амархан уу? Мэдээж цөөн тоотой байх тусмаа л дархлааны эсүүдэд ачаалал багатай байна. Тиймээс хүүхдийг гараа савандаж угаах, шүдээ угаах зэрэг дадал зуршилд сургах хэрэгтэй. Ингэснээр гар болон амны хөндийд байгаа нянгийн тоо цөөрнө.
- Дам тамхидалтаас сэргийлэх
Хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх маш чухал. Тамхины утаанд 7000 гаруй төрлийн хорт бодис агуулагдах бөгөөд эдгээр нь дархлааны эсүүдийн идэвхийг дарангуйлж, тоог нь цөөрүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Хүүхдийн биеийн хоргүйжүүлэх үйл ажиллагаа нь насанд хүрэгчдийнхээс маш бага байдаг тул тамхины утааг бараг л хоргүйжүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс тамхины утаанаас шалтгаалан дархлаа нь маш хурдан, хүчтэйгээр сулардаг.
- Антибиотик хэрэглэхээс татгалзах
Хоолой дөнгөж өвдөх, ханиад дөнгөж хүрэнгүүт л шууд антибиотик хэрэглэх нь маш буруу. Хүүхдийн дархлааны эд, эсүүдийг ажиллах боломжийг олгох хэрэгтэй. Тэд сайн ажиллаж нян вирустэй бүрэн танилцвал дараа нь ижил төрлийн халдвар орж ирэх үед үр дүн сайтай, хүчтэйгээр тэмцэж чадна.
- 100% байгалийн гаралтай мультивитамин хэрэглэх
Хүүхдүүд хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм авах боломж бага байдаг. Тиймээс дархлаа дэмжих үйлдэлтэй Д витамин, цайр, С витамин агуулсан мультивитаминыг нэмэлтээр хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Гэхдээ 100% байгалийн гаралтай мультивитамин хэрэглэж дархлаагаа дэмжих нь чухал. Химийн найрлагатай бол эсрэгээрээ хор болох тул заавал 100% байгалийн гаралтайг нь сонгох нь зүйтэй юм.
Английн Natures Aid үйлдвэрийн
Өнгө, үнэр амт оруулагч агуулаагүй
Хадгалах хугацаа уртасгагч бодисгүй
100% байгалийн гаралтай дархлаа дэмжих KIDZ IMMUNE SUPPORT бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. KIDZ IMMUNE SUPPORT нь 10мг цайр, Д витамин 400мг, С витамин 100 мг, дархлаа дэмжих үйлдэлтэй elderberry жимсний ханд 200мг агуулсан тул хүүхдийн дархлааг үр дүнтэй дэмждэг.