Шамбарам өвчин гэж юу вэ?
Шамбарам өвчин нь хүний амьдралын буруу дадал хэвшилтэй холбоотойгоор урт удаан хугацааны туршид үүсдэг өвчин юм. Эм уугаад эсвэл лаа, тос түрхээд л эдгэрэх юм шиг боддог. Гэтэл шамбарам нь маш их дахидаг, сэдэрдэг өвчин байдаг. Шамбарамын зангилаа гэдэг нь булчин сулрах болон хэвлийн хөндийн даралт ихсэх гэсэн 2 үндсэн шалтгааны улмаас хошногоны амсар хэсгийн судас өргөсч унжиж гарч ирэхийг хэлдэг. Тэгэхээр эмийн эмчилгээтэй хамт дасгал хөдөлгөөн чухал нөлөөтэй байдаг. Кегелийн дасгалыг зөвхөн эмэгтэйчүүд, тэр дундаа төрсөн эмэгтэйчүүд л үтрээний булчингаа чангалах зорилгоор хийдэг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл та яг одоо энэ бодлоосоо салах хэрэгтэй.
Кегелийн дасгал гэж юу вэ?
Хүний аарцгийн хөндийн ёроол хэсгийн булчинг хөгжүүлэх дасгалыг Кегелийн дасгал гэж товчхон ойлгож болно. Тухайлбал эдгээр булчингууд нь шээс болон өтгөнөө барих, бэлгийн харьцааны үед чухал үүрэгтэй булчингууд байдаг. Мөн энэ хэсэгт нөхөн үржихүйн эрхтэн болох эмэгтэйчүүдийн өндгөвч, умай, эрэгтэйчүүдийн төмсөг түрүү булчирхай зэрэг чухал эрхтнүүд байрладаг ба кегелийн дасгал хийснээр эдгээр эрхтнүүдийн цусан хангамж нэмэгдэж, үйл ажиллагаа сайжирдаг.
Кегелийн дасгал ямар ач холбогдолтой вэ?
Эмэгтэйчүүдэд:
1. Төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ.
2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно.
3. Үтрээг бариу чанга хүчирхэг болгоно.
Эрэгтэйчүүд:
1. Эр бэлэг эрхтэний хөвчирөлтийг сайжруулна.
2. Бэлгийн харьцааны үргэлжлэх хугацааг уртасгаж, дур тавих үеийн мэдрэмжийг хүчтэй болгоно.
3. Түрүү булчирхайн томролоос сэргийлнэ.
Бүх хүмүүст:
1. Шээс задгайрлыг арилгана. /ханиах, инээх, найтаах, явган явах, хүнд зүйл өргөх зэрэгт шээсээ барьж чадахгүй дусагнуулах
2. Шамбарам өвчнийг арилгах болон дахилтаас сэргийлнэ.
Кегелийн дасгалыг хэд хэдэн хувилбараар хийж болдог. Гэхдээ танд хамгийн хялбар хувилбарыг хүргэж байна.
- Давсаг сул байх шаардлагатай
- Биеэ суллаад
- Гүнзгий амьсгаа аваад
- Өгзөг гуяны булчин чангалахгүй, аарцагруу дарахгүй дүлэхгүй, амьсгал түгжихгүй, хэвлийн булчин чангалахгүй
- Нүдээ аниад булчингаа мэдрээд чангаллаа. Шээсээ барьж байгаа мэт булчингаа чангалаарай. Эхлээд булчинг 30 удаа чангалж суллана. Аажмаар тоогоо өдөр өдөрт нь нэмж чангалж суллах тоогоо нэмж 100 хүргэнэ. Хурдан чангалж суллах дасгалын дараагаар барих дасгал хийх хэрэгтэй. Булчинг дээд зэргээр чангалан 20 секунд бариад 30 секунд суллана. Дасгалыг 5 удаа давтаарай.
Хэрхэн зөв булчин ажиллаж байгааг шалгах вэ?
Угаалгын өрөөнд ороод шээсээ гаргах үедээ булчингаа чангалах хэрэгтэй. Булчингаа чангалж, шээсээ дундаас нь тасална гэсэн үг. Гэхдээ гол нь булчингаа яг агшиж, суларч байгаа эсэхийг мэдрэх хэрэгтэй. Ингээд сурчих юм бол Кегелийн дасгалыг анхан шатны түвшинд хийгээд сурчихлаа гэж ойлгож болно. Булчингаа дээрх зааврын дагуу шалгаад агшиж, суларч байгааг нь мэдэрч чадахгүй, шээсээ барьж, дундаас нь тасалж чадахгүй бол мэргэжлийн эмчид хандаарай.
Хэрэв та тав тухтай орчин бүрдүүлж чадвал доорх зургийн дагуу дасгалаа хийж болох юм. 5 секунд өгзөгөө дээш өргөөд 5 секунд буулгаж амарна. Энэ үйлдлийг 10-20 удаагийн давтамжтай өдөрт 3-4 удаа хийж болно.
Кегелийн дасгалыг гол нь тууштай урт хугацаанд хийж байж үр дүнд хүрдэг. Аливаа зүйлийг 21хоногоос дээш хийхэд өөрт дадалд болдог. Зөв хийж сурсан тохиолдолд хаана ч хэдийд ч хийх боломжтой юм.
Дасгал хийхээс гадна шамбарам өвчин сэдэрсэн үед ПАЙЛЕКС шахмал болон тосон түрхлэгийг хавсран хэрэглээрэй. Жирэмсэн эмэгтэй шахмалыг хэрэглэхгүй, тосон түрхлэгийг дангаар нь хэрэглэнэ. Доорх зурган дээр дараад бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.