Өндгөвчний үйланхай өвчний талаар сонирхолтой баримтууд

Өндгөвчний уйланхай өвчин эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Уг өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд маш олон байдаг. Таны биед өндгөвчний уйланхай үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс нь:

Гормоны хэрэглээ. Үүнд өндгөвчний үйл ажиллагааг дэмжигч кломифен (Clomid) эмийн хэрэглээ орно. Гормоны хэрэглээ их байх нь өндгөвчинд уйланхай үүсэхэд нөлөөлнө.

Жирэмслэлт. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд жирэмсэн байхад нь үүссэн өндгөвчний уйланхай жирэмсний турш удаан хугацаанд хадгалагдан үлдэнэ.

 

Эндометриоз. Энэхүү өвчин умайн эндометрийн эсүүд умайн гадна талд ургахад хүргэдэг. Зарим эд нь өндгөвчрүү наалдаж, ургалт үүсгэдэг.

Аарцгийн хүнд халдвар.Халдварын явц хүнд байгаа учир цаашдаа өндгөвчрүү дамжина. Улмаар уйланхай үүсэх шалтгаан болдог.

Өмнө нь өндгөвчний уйланхай тусж байсан. Хэрэв танд өмнө нь ийм уйланхай байсан бол цаашдаа дахин үүсэх магадлал өндөртэй.

Та эдгээр хүчин зүйлсээс сэргийлж байх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хэдийгээр өндгөвчний уйланхай үүсэхээс урьдчилан сэргийлэх арга байхгүй ч аарцагын эрхтний тогтмол үзлэгт хамрагдсанаар өндгөвчний өөрчлөлтийг аль болох эрт оношлоход тусална. Сарын мөчлөгийн өөрчлөлт, тэр дундаа хэвийн бус сарын тэмдгийн шинж тэмдгүүд. Танд илэрч буй өөрчлөлтүүдийн талаар эмчтэйгээ ярилцаж байх хэрэгтэй.

Өндгөвчний уйланхай олон төрөл байдаг. Дараах төрлүүдийн талаар авч үзье.

1.     Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фолликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.

2.     Дермойд уйланхай

Дермойд уйланхай нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог. Энэ нь  үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см хүртэл томорч болдог.  

3.  Эндометройд уйланхай

Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Онцлог шинж нь эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж илэрнэ. Уйланхайны доторхи агууламж нь өтгөн шокаладан бор өнгөтэй шингэн байдаг.

Шалтгаан :

Сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Өндгөвчний энэ үйл ажиллагаа алдагдалтай үед уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг байна.  

Шинж тэмдэг : Ихэвчлэн дараах шинж  тэмдэгүүд илэрнэ. 

Биений юм өвдөлттэй ирэх

Хэвлийн доод хэсгээр өвдөх

Биений юмны мөчлөг алдагдах (их хэмжээтэй  ирэх, ирэхгүй байх г.м)

Хэрэв уйланхай мушгирах, дотроо хагарвал хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих

Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Өндгөвчний уйланхайн 7 шинж

1.Хэвлийн доод хэсгээр өвдөлттэй болох  Хэвлийн баруун эсвэл зүүн доод хэсгээр өвдөлттэй болох. “Дасгал хөдөлгөөн хийх, бэлгийн харьцаанд орох ” зэрэг үедээ яг нэг тодорхой байршилд өвдөлт үүсээд, энэ өвдөлт биений юм ирээд дууссан ч үргэлжилж байвал. Хэрэв өвдөлт нэмэгдээд, тэсэхийн аргагүй болвол өндгөвчний уйланхай мушгирч байх магадлалтай. Хэрвээ энэ байдал өндгөвчний цусан хангамжийг тасалвал юу болох бол- маш хүчтэй өвдөх ба шууд яаралтай мэс засал хийж эмчилнэ. 

2. Хэвлийгээр дэндүү их цардайх мэдрэмж төрөх 
Хэвлийгээр дүүрэх, цардайх нь элбэг тохиолддог ч өндгөвчний уйланхайны шинж тэмдэг байж болно. Weill Cornell Medicine ба New York-Presbyterian –ы хавдрын эмч Dr Eloise Chapman-Davis “Ихэнх эмэгтэйчүүдэд 10 см хүрэхгүй уйланхай байдаг ч зарим уйланхай түүнээс том болж болно”. 
Эмэгтэйчүүд гэдэс дүүрч цардайж байгаагаа таргалж байна гэж боддог. Гэтэл хэвлий дотор том масс ургасан байдаг тохиолдол бий. Тэгэхлээр зөвхөн хэвлийн тойрог томроод байгаа бол эмчид үзүүлэх нь зөв шүү. 

3.Үргэлж л гэдэс цатгалан мэдрэмж төрөх 
Умайн миомтой адилхан өндгөвчний уйланхай нь хэвлийд дүүрсэн мэдрэмж төрүүлдэг. “Уйланхай гэдэг бол зай эзлэх масс юм, тийм болохоор ходоод, гэдсийг дарж болно”. 
Энэ бол өтгөн хатсан үетэй төстэй мэдрэмж боловч зөвхөн 1 талд мэдрэгдэж болохоос гадна хэвлийн хоёр талд ч үүсч болно. Тийм болохоор энэ зовиур хоёр гурван долоо хоног үргэлжилж байвал эмчид үзүүлэхэд гэмгүй шүү. 

4. Хэвлийгээр өвдөж байгаа болохоор бэлгийн харьцаанд ормоогүй байх 
Бэлгийн харьцаа хэзээ ч өвдөлттэй байж болохгүй. Хэрвээ, бэлгийн харьцаа өвдөлттэй байгаа бол ямар нэг зүйл буруу байна гэсэн үг. Жишээ нь хэвлийн аль нэг тал руу бэлэг эрхтэн орох үед өвдөлт мэдрэгдэж байгаа бол өндгөвчний өвдөлт байж болох юм. 
Зарим том хэмжээтэй уйланхай умайн араар орсноос өвдөлт мэдрэгдэж болохоос гадна эндометриоз болон эндометриозын шалтгаант өндгөвчний уйланхайны үед гүнд өвдөлт мэдрэгдэж болно. 

5. Үргэлж л шээмээр санагдах (эсвэл заримдаа шээхгүй байх)
Өндгөвчний уйланхайтай эмэгтэйд тохиолдох бас нэг зовиур нь шээс ойр ойрхон хүрэх юм. “Хэрвээ уйланхай давсгийг шахаж байгаа бол шээс ойр ойрхон хүрч болно”. Эсвэл “Зарим эмэгтэйчүүд шээсний сүвийг дарсан хавдраас болоод шээс хүрээд байгаа мөртөө шээж чадахгүй байдаг”. 

6. Ууц нуруу, хөл рүү байнга өвдөх
Ууц нурууны өвдөлт, хөл рүү дамжсан өвдөлт маш олон шалтгаантай байж болдог. Гэхдээ бусад эмч нар бүгд зүгээр гэсэн бол өндгөвчний уйланхай байгаа эсэхийг тодруулж үзэхэд гэмгүй юм. 
Өндгөвчний уйланхай маш том болсон үед нуруу өвдөж, хөл рүү өвдөлт дамжиж болдог. “Бага аарцагт зай байхгүй болохоор хэтэрхий том уйланхай үүссэн үед мэдрэл дарагдснаас өвдөлт нуруу, хөл рүү дамжиж болдог”. 

7. Биений юмны мөчлөгийн дунд хугацаанд цус гарах
Өндгөвчний уйланхайны зарим хэлбэрийн үед дааврын өөрчлөлт үүсч болно. Жишээ нь өндгөвчний олон уйланхайжих хам шинжийн үед өндгөвчинд олон жижиг уйланхай байснаас биений юм алдагдаж болдог. 
Энэ үед эстроген, прогестерон, тестостерон дааврын тэнцвэр алдагдаж болно. Энэ өвчний үед жин нэмэгдэж, үргүйдлийн асуудал үүсэх, батгаших хандлагатай байдаг. 

Эмчилгээ

Сүүлийн үед эмч нар 100% ургамлын гаралтай Эвэкер эмийг хэрэглэхийг зөвлөж бйана.

Эх сурвалж

https://www.mayoclinic.org/diseases-conditions/ovarian-cysts/symptoms-causes/syc-20353405

https://mdclinic.mn/mn/blog/ondgvchniy-uylankhayny-7-shinzh-12

http://urguu-amarjikh.ub.gov.mn/emchiin-zuwluguu/4411

Бэлтгэсэн: Б. Оюунтуяа (Хүний их эмч)