Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь суулгадаг, гүйлгэдэг, өндөр халуурдаг, бөөлждөг ханиад гэж ярьдаг. Тэгвэл энэ нь РОТАВИРУС юм.
Халдварлах зам:
- Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх,
- Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух
- Баасанд долоон сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг.
Халдварын нууц үе:
- Дунджаар 1-3 өдөр байна.
- Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг.
- Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг.
- Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий.
Ротавирусын халдварын үед ихэвчлэн дараах шинжүүд илэрнэ.
- Бөөлжих
- Усархаг зүйлээр суулгах (цустай бус)
- Халуурах
- Хэвлийгээр базалж өвдөх
- Хоолонд дургүй болох
Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, ротавирусын эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.
Ротавирус нь:
- Бага насны хүүхдүүд нь 1 нас хүртлээ 17%, 2 нас хүртлээ 80%, 5 нас хүртлээ 100% ротавирусийн халдвараар өвддөг байна.
- Ротавирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах ба бохир гар, халуун амьсгалаар дамжина.
- Ротавирусийн халдвараар өвчилсөн ч дархлаа тогтохгүй ба хэдэн ч удаа энэхүү вирусээр өвдөх эрсдэлтэй.
Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидагтай холбоотой юм.
Нэгэнт Ротавирусын халдвараар өвдсөн тохиолдолд яах вэ? Хэзээ эмчид үзүүлэх шаардлагатай вэ?
- Зовиур эхлээд 48 цагийн дараа сайжрахгүй бол
- Олон удаа бага бага хэмжээгээр цустай эсвэл салсттай гүйлгэж байгаа бол
- 38º C (100.4ºF)-с дээш халуурч байвал
- Байнгын хүчтэй хэвлийн өвдөлттэй, ялангуяа хэвлийн баруун дор өвдөлттэй бол
- Шингэн алдалтын шинжүүд илэрсэн бол ЗААВАЛ эмчид үзүүлнэ.
Шингэн алдалтын шинжүүд:
Их хэмжээгээр суулгасан бол шингэн алдалт үүсэх ба дараах шинжүүдтэй байна:
- Нүд хонхойх
- Зулай хонхойх /хүүхдэд/
- Арьс хэт хуурайших
- Хэл, ам хуурай, уруул омголтох
- Унтаарах
- Ховдоглон уух эсвэл уухдаа муудах
- Нүднээс нулимс гарахгүй байх
- Шээсний гарц багасах
Ямар арга хэмжээ авах вэ?
1. Шингэн сэлбэх давсны уусмал /хорсол/ суулгалт хооронд наснаас хамаарч 50-200мл заавал уулгана.
2. Суулгалтын эсрэг Диарекс бэлдмэлийг хэрэглээрэй.
Диарекс эм нь:
- Бактерын эсрэг
- Суулгалтын эсрэг
- Гэдэсний базлалтыг намдаана
- Үрэвслийн эсрэг
- Өнгөр тогтоох
- Гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх
- Хордлого тайлах үйлдэлтэй учраас олон эмийн үйлдлийг нэг эмнээс авах боломжийг бүрдүүлдэг.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дарж аваарай.