Хүн бүрт л ядрах мэдрэмж төрж үүнийгээ хавартай холбогдуулан хайхрахгүй байгаа байх. Өвлөөс дулааны улиралд шилжин бие махбод маань дасан зохицох гэж дааврын өөрчлөлт явагдаж бие хямардаг. Үүн дээр нэмээд ажлын ачаалал, стрессээс шалтгаалан ядарч хүмүүсийн хэлж заншсанаар мэдрэлийн ядаргаанд ордог. Мэдрэлийн ядаргааг их ажиллаж ядарсанаас үүдэлтэй гэж ойлгодог ч үндсэн шалтгаан нь мэдрэлийн тогтолцоо туйлдаж, ядралын байдалд орсонтой холбоотой. Мэдрэлийн тогтолцоо туйлдаж, ядрах нь сэтгэлийн болон стрессийн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Ажил, гэрт тохиолдож буй янз бүрийн асуудал мэдрэлийн ядаргаа үүсэх гол хүчин зүйл болдог байна. Стрессээ тайлахгүй удсанаар мэдрэлийн тогтолцоо туйлдаж нойргүйдэх, сэтгэл түгших, сэтгэл гутрах, анхаарал төвлөрөлт буурах, ой тогтоолт муудах, ажлын бүтээмж алдагдах зэрэг шинжүүд үүсдэг. Тиймээс танд мэдрэлийн ядаргаанд оруулж болох эрсдэлтэй стрессээс хэрхэн сэргийлэх, стрессээ хэрхэн тайлах тухай энгийн аргуудыг хүргэж байна.
1. Ажлаа зөв хуваарил: Ажлаа өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр төлөвлө. Төлөвлөгөөнд ороогүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд “үгүй” гэж хэлж сур.
2. Инээмсэглэ: Сайхан инээмсэглэл сэтгэл сэргээгч эм юм. Өглөө бүр ургах нарлуу инээмсэглэн хар. Та хошин шогийн мэдрэмж сайтай бол сэтгэл бухимдалд орох нь ховор
3. Өөрийгөө олж хар: Та өөрийнхөө бусдаас илүүтэй, давуу талыг олж мэдэр, өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод.
4. Сөрөг бодлоосоо ангижир: Өөрийн зан авир, бодол, мэдрэмжийн талаар өөртэйгээ дотно ярилц. Ямар нэг сөрөг бодол агуулж байвал айдас, сэтгэл гутралд өртөмтгий байдаг.
5. Амьдралын хэмээ зөв тохируул: Амьдралдаа нэг дор олон өөрчлөлт хийхээс зайлсхий. Өөртөө бүү хатуу ханд. Өөрөөсөөө хэтэрхий ихийг бүү шаарда. Уян хатан байж сур.
6. Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх: Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотнын хүмүүст илэн далангүй илэрхийлэх
7. Амьсгалын дасгал хийх: Ажил дээрээ хэт их бухимдалтай, стресстэх үедээ гурван секунд амьсгаагаа хүчтэй аваад, гурван секунд түгжээд, гурван секунд буцаагаад гаргах дасгалыг хийгээд үзээрэй. Дасгалыг хийх явцдаа цээж дүүрэн амьсгалж, гаргахдаа бүх амьсгаагаа гаргах хэрэгтэй.
8. Стресс ядаргааны эсрэг хоргүй зөөлөн үйлдэлтэй, ургамлын найрлагатай эмийг хэрэглэх: Та бүхэнд Nerve care бүтээгдэхүүний санал болгож байна. Тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, тайвшруулах валерина, стресс болон сэтгэл түгшилтийг бууруулах үйлдэлтэй мэлиссийн ханд, тайвшруулах, стрессийг бууруулах, нойрны хэмнэл засах үйлдэлтэй пасифлора цэцгийн ханд, ядралтыг багасгах, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих магни, Витамин В6-г агуулсан бүтээгдэхүүн юм.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.