Биеийн тамир мандтугай! Та спортоор хичээллэгч нэгэн бол таны зорилго ЯЛАЛТ эсвэл эрүүл чийрэг FIT биетэй болох хоёрын аль нэг нь байж таарна. Аль нь ч байсан ялгаагүй танд зорилгодоо хүрэхэд хүчтэй, масс ихтэй булчин хэрэгтэй. Булчингийн хүчийг сайжруулж, массыг нэмэгдүүлэхэд урт удаан хугацааны дасгал сургуулилт хэрэгтэй болно. Дан дасгал сургуулилтаар хүссэн үр дүндээ хүрч чадах болов уу?
Эртний Грект олимпын тамирчид нь олон төрлийн ургамал агуулсан хоол хүнс нэмэлтээр хэрэглэдэг байсан гэнэ. Үнэхээр ч эртний Грекийн тамирчид онцгой хүчтэй бие бялдартай байсан юм байх. Орчин үеийн тамирчид ч бас олон төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь спортоор хичээллэгчдийн амин чухал хэрэглээ болж байна.
Тамирчин хүн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд хүчтэй, масс ихтэй булчинтай болохыг, дасан зохицох чадвар сайтай болохыг ( хилаахгүй байх гэж ярьдгиймдаа), сэтгэл санаа тогтвортой болохыг (ерөнхийдөө стресс багатай байх л гэсэн үг л дээ) хүсдэг.
Дээрх 3 шаардлагыг биелүүлж чадах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бол АШВАГАНДА юм. Ашваганда бол энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын анагаах ухаанд хэрэглэгддэг ургамалын нэг юм.
Ашваганда булчингийн хүч болон массыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан. 18-50 насны ижил дасгал сургуулилт хийж байгаа 57 эрэгтэйчүүдийг хамруулсан нэгэн судалгаанд ашвагандаг 8 долоо хоногийн турш эрүүл мэндийн нэмэлтээр хэрэглүүлэхэд булчингийн хүч болон масс хэрэглээгүй хүмүүсээс 2 ДАХИН их хэмжээгээр нэмэгдэж байгаа үр дүн гарчээ.
Ашваганда нь зүрх судасны дасан зохицох чадварыг сайжруулдаг тул бие махбодыг ядарч туйлдахад богино хугацаанд эргэн хэвийн байдалдаа орох буюу сэргэх боломжтой болгодог. Үүнээс гадна ядралтыг бууруулдаг. Дахиад л судалгаагаар нотлогдсон үр дүнг танилцуулъя. 49 харьцангуй эрүүл эрчүүдэд 12 долоо хоногийн турш ашваганда уулгахад биемахбодын хүчилтөрөгчийн хэрэгцээ 13,6 хувиар нэмэгдэж байгаа үр дүн гарчээ. Энэ бол зүрх судасны дасан зохицох чадвар сайн байгааг илэрхийлж байгаа үзүүлэлт юм.
Ашваганда стрессийг бууруулдаг нь мөн л адил судалгаагаар нотлогдсон. Маш олон судалгаагаар шүү...Стрессийг бууруулснаар тамирчин хүн айхгүй, сандрахгүй, сэтгэл санаа тогтвортой, тайван байх болно.