Хоолойн ангина удамшдаг уу?
Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойн ангина эсвэл хоолойн мах гэж бидний нэрлэж заншсан өвчин нь удамшдаг гэж ярьдаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь цус задлагч А бүлгийн стрептококк нянгаар үүсгэгддэг. Энэ халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг нь архаг халдварын голомтууд болдог. Бага насны хүүхдэд аав, ээж болон гэр бүлийнхнээс ахуйн замаар болон шүлсээр дамжин халдварладаг байна. Тиймээс гэр бүлийн өвчин ч гэж нэрлэдэг. Тэгэхээр хоолойн ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл нь удашдаг биш халдварладаг өвчин гэдгийг мэдэж авлаа.
Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэх болон сэдрэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчнийг даамжруулдаг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Хамгийн энгийн сэргийлэх арга бол бусадтай алчуур, аяга зэргийг сольж хольж хэрэглэхгүй байх. Бага насны хүүхдийн амтай ойр болон гаран дээр үнсэхгүй байх шаардлагатай. Мөн хүүхдээ хооллохдоо амаар хооллохгүй байх. Ам дамжуулж юм ууж, идэхгүй байх хэрэгтэй
Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй бол дахилт, сэдрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Антибиотикыг зөвхөн эмчийн зааврын дагуу цагаар нь эмчилгээний хоногийг дуустал нь уух хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин өвчлүүлдэг. Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм сайн ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. 2-3 цаг тутам зориулалтын хоолой зайлагч болон давс, содийн уусмалаар хоолойгоо зайлна. Мөн хоолойн хүлхмэл, өвчин намдаах, халуун бууруулах эм, витамин эмчилгээ зэргийг хамт хэрэглэнэ.
Ойр ойрхон хоолой өвдөх, үрэвсэл сэдрэх, өвчний эдгэрэлт удаан байх зэрэг нь дархлаа тогтолцоотой холбоотой байдаг. Танд гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээтэй хавсарч болон сэдрэлээс сэргийлж Септилин эмийг хэрэглэхийг санал болгож байна.Септилин нь дархлаа дэмжихээс гадна үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, антиоксидант зэрэг үйлдэлтэй. Курсээр ууж хэрэглэхэд аливаа өвчний сэдрэл дахилтаас сэргийлэх боломжийг танд олгодог.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай