Цусны эргэлт муудах нь маш ихээр тохиолддог асуудал бөгөөд нас ахих тусам хүний артерийн судаснууд хатуурдаг билээ. Холестериний түвшин нэмэгдэх, судас хатуурах, эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг нь цусны эргэлтийг сааруулж хөл гарын үзүүр байнга хүйтэн оргиход хүргэдэг. Гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Мөн цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход гар хөл хөрөхөд бас хүргэдэг ажээ. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг нь физиологиороо цусны эргэлт бага байдагтай холбоотой юм.
Европ анагаахад өвчин гэж үздэггүй ч засал хийхгүй ужигруулбал гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиур нэмэгдэх эрсдэлтэй. Ингээд танд гэрийн нөхцөлд цусны эргэлтээ сайжруулахад туслах хэд хэдэн аргыг хүргэж байна.
Усан эмчилгээ: Усан эмчилгээ гэдэг нь асуудалтай хэсгийг халуун хүйтэн усаар ээлжлэн шүршиж массажлах үйл явц юм. Энэ нь цусны эргэлтийг тэр даруй нэмэгдүүлж, өвчтэй болон үрэвсэлтэй хэсгийг намдаадаг арга юм. Усаа өөрийн тэсвэрлэх хэм хүртэл халааж гар болон хөлөө шүршинэ. Дараа нь хүйтэн болон мөстэй усаар гар хөлөө угаана. Энэ үйл явцыг 5 минутын турш ээлжилж хийнэ.
Хөлөө дээш өргөх: Энэ нь хөлийн цусны эргэлтийг сайжруулах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Хөлийн ядаргаа, ачааллыг бууруулж, цусны эргэлт буурснаас үүдсэн үрэвслийг намдаадаг. Ор эсвэл буйдан дээрээ хэвтээд хөлөө дээш тааз чиглүүлэн өргөнө. Энэ байрлалдаа 3-5 минутын турш байгаад завсарлана.
Явган алхах: Хөдөлгөөнтэй байх нь цусны эргэлтийг идэвхжүүлж үрэвслийг нам дарахад туслах хамгийн энгийн арга юм. Өдөр бүр доод тал нь 30 мин явган алхаж, усны хэрэглээгээ нэмэгдүүлээрэй. Мөн бусад төрлийн дасгал хийсэн ч болно.
Улаан дарс: Өдөрт нэг хундага улаан вино уух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Усан үзмэнд агуулагддаг ресвератрол гэх бодис нь хүчтэй антиоксидант бөгөөд артерийн судасны ханыг цэвэрлэж гөлгөр байдлыг нь хадгалан цусны эргэлтийг хэвийн байлгахад тусалдаг. Өдөр эсвэл оройн хоолны дараа нэг хундага улаан дарс ууна. Энэ хэмжээнээс хэтрүүлбэл таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай.
Омега -3: Омега-3 хүчил агуулсан хүнсний нэмэлтүүд нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг ба венийн судсыг цэвэрлэж цусан дахь холестерины хэмжээг бууруулж үрэвсэлтэй тэмцэж зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Омега-3 нь хүний биед нийлэгждэггүй учраас хоол хүнсэндээ Омега-3 хүчлээр баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх, жишээлбэл: Тослог загас, Оливийн тос, Авокадо, Самар, Маалингын үр, наран цэцгийн үр, хулууны үр г.м Омега-3 -аар баялаг хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа нэмэлтээр уух нь зөв сонголт юм.
Гингко билоба: Гингко билоба-гийн найрлагад байдаг идэвхтэй бодисууд нь судас өргөсгөж, артерийн судасны хананы уян хатан байдлыг сайжруулдаг тул цусны эргэлтийг сайжруулж артерийн даралтыг бууруулж, варикозоос сэргийлдэг. Ингэснээр зүрх, тархины цусан хангамж гэлтгүй захын цусан хангамж хүртэл сайжирдаг байна.
Танд Гингко билоба-г найрлагадаа агуулсан Memory and concentration бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна. Бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр нь дараарай.