Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол та дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй.
Хүүхэд олохоос хагас жилийн өмнөөс л амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа үед эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай нэгэн адил эрэгтэйн эрүүл мэнд ч бас чухал.
1. Хөдөлгөөн: Биеийн хүчний ачаалал бие организмыг чийрэгжүүлэх болон цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Явган зугаалах, ууланд авирах, фитнесс зэрэг нь биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, цусны эргэлтийг сайжруулснаар жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг.
2. Хооллолт: Хооллолтондоо анхаарч уураг, амин дэм, эрдэс бодис, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоолондоо аль болох хэрэглэж натурал хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. / Үхрийн мах, өндөг, самар, бүхэл үрийн гурил, шош, тослог багатай сүү, органик тараг, бүх төрлийн ногоо, ногоон навчит үр жимс гэх мэтчилэн…../
3. Эмийн гаж нөлөөнүүдэд анхаарал хандуулах: Хэрвээ та жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ ямар нэгэн эм хэрэглэх гэж байгаа бол эхлээд эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Антибиотикууд, өвчин намдаагч эмүүд болон зарим нэг төрлийн эмүүд эр, эм хоёр талын үр тогтоох чадварт нөлөө үзүүлж болдог.
4. Эмэгтэйчүүдийн эмчтэйгээ зөвлөлдөх: Жирэмслэхээр төлөвлөж буй гэр бүл хяналтын эмчтэйгээ бүрэн дүүрэн мэдээллээ солилцож, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж ярилцах, эмчийн заасан зааврын дагуу аливаа үүрэг даалгаврыг онц сайн биелүүлэх хэрэгтэй.
5. Хорт зуршилаас татгалзах: Тухайн өдөрт татсан тамхи бүр эр эсийн түргэн хөдөлгөөнийг бууруулдаг. Эмэгтэй хүний хувьд гэвэл тамхи татах нь өндгөн эс гадагшлах чадварт муугаар нөлөөлдөг. Хэрвээ жирэмсэлснийхээ дараа тамхи татвал энэ нь ургийн хөгжлийн гажигт хүргэх ч аюултай байдаг байна. Түүнчлэн кофеины хэрэглээг ч багасгах хэрэгтэй. Хосууд аль болох согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос татгалзах хамгийн зөв бөгөөд жирэмслэх болон жирэмсний эхэн үед ураг бүрэлдэх явцад эрсдэл үүсэж болзошгүй.
6. Залууу хосууд хоёулаа бэлтгэгдэх: Сперматозоид / эр бэлгийн эс / 3 сарын дотор бүрэн боловсордог болохоор энэ хугацаанд таагүй хүчин зүйлүүдийн (халдвар, стресс, хорт зуршлууд гэх мэт) нөлөөллийг аль болох багасгах хэрэгтэй. Өндгөн эс гадагшлахын (дунджаар сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнө гадагшилдаг) өмнөх өдөр арай илүү чухал гэдгийг санаарай. Эрэгтэйчүүдийн үр тогтоход гол нь эр бэлгийн эс эрүүл байх шаардлагатай. Ингэхийн тулд эр бэлгийн эсийн үүсэлтийг дэмжих, эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулж, хөдөлгөөнийг нь сайжруулахад туслах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үйл ажиллагааг дэмжих, ураг хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх, үр тогтолтыг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд аавын эр бэлгийн эс, ээжийн өндгөн эс хөгшрөөгүй залуу эс байх шаардлагатай байдаг. Тиймээс танд Ко-ЭнзимQ10 уухыг зөвлөж байна. Ко-энзимQ10 нь:
- Өдгөн эс болон эр бэлгийн эсийг энергиэр хангаж залуужуулна
- Жирэмслэлтийг дэмжинэ
- Ургийн гажиг үүсэхээс сэргийлнэ (Дауны синдром, Хромосомын гажгууд)
- Хүний биеийн бүхий л эсүүдийн энергийн эх үүсвэр #КоЭнзимQ10 юм. Гол нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай