Эрчүүдээ бэлгийн сулралтай эсэхээ сонжоод үзээрэй.

Бэлгийн сулрал буюу бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагаа алдагдсан эсэхээ маш энгийнээр шалгаад үзээрэй! Энэ сонжоо бол мэргэжлийн эмч нарын гаргаж ирсэн, эрчүүдийн бэлгийн сулралын талаарх сонжоо юм.
1. Бэлэг эрхтэн тань хөвчирсөн үед цаашид буулгүйгээр хөвчирсөн чигтээ байна гэх итгэл хэр байдаг вэ?
А.Маш бага-1
Б.Бага-2
В.Дунд зэрэг-3
Г.Өндөр-4
Д.Маш өндөр-5
2. Бэлгийн дур хүслийг тань өдөөх үед үүссэн хөвчрөлт цаашид бэлэг эрхтнийг үтрээ рүү хийхэд хангалттай байх нь хэр олон бэ?
А. Сексийн идэвх огт гаргадаггүй-0
Б. Хэзээ ч хангалттай байгаагүй, эсвэл тун цөөн удаад хангалттай байсан-1
В. Тун цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2
Г. Заримдаа. Тавин хувьд нь-3
Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4
Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5
3. Хурьцлын үед бэлэг эрхтнээ үтрээ рүү хийсний дараа хөвчрөлтөө алдалгүй хэвээр байлгаж байсан тохиолдол хэр олон бэ?
А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0
Б. Тун цөөн, эсвэл огт үзээгүй -1
В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2
Г. Заримдаа. Тавин хувьд нь-3
Д. Олонтаа. Тавин хувиас олон тохиолдолд-4
Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5
4. Хурьцлын үед хөвчрөлтөө хавьтал дуусах хүртэл алдалгүй барьж байх танд хэр хэцүү байдаг вэ?
А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддогүй-0
Б. Дэндүү хэцүү-1
В. Ихээхэн хэцүү-2
Г. Хэцүү-3
Д. Бага зэрэг хэцүү-4
Е. Хэцүү биш-5
5. Бэлгийн хавьтал хийх гэж оролдох болгонд, эцсийн үр ямар байхаас үл хамаараад таашаал авдаг уу?
А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0
Б. Бараг үгүй, эсвэл огт үзээгүй-1
В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2
Г. Заримдаа. Тавин хувьд нь-3
Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4
Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5
Хариу: Онооны тань нийлбэр 21-ээс их бол танд ямар нэгэн асуудал үүсээгүй байна гэсэн үг. Харин 21, эсвэл түүнээс бага байгаа бол хөвчрөх үйл ажиллагаа алдагдаж эхэлсний шинж тэмдэг байна гэсэн үг. Тиймээс та урологийн эмчид эсвэл эрэгтэйчүүдийн эмчид хандан үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай.