Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг.
Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ?
- Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх вэ? Нянгийн эсийн хана байхгүй байна шүү дээ.
- Нян бидний биед эсийн гадна орчинд өсөж үрждэг. Гэтэл Вирүс хүний өөрийн эс дотор орж үрждэг. АНТИБИОТИК юу руу дайрч устгах вэ? Нян байхгүй байна шүү дээ.
Антибиотикийг буруу, замбараагүй хэрэглэвэл юу болох вэ?
Ямар ч амьд биет дасан зохицох чанартай байдаг. Нян ч адилхан. Хэрэв бид антибиотикийг шаардлагагүй нөхцөлд хэрэглээд байвал антибиотикт тэсвэртэй нян үүснэ. Хэрэв нянгийн хүнд халдвар антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдвэл (сепсис буюу үжил, хүнд хэлбэрийн хатгалгаа, хатиг, менингит, олон төрлийн идээт үрэвслүүд......) тэр үед антибиотик нянд үйлчлэхгүй, устгаж чадахгүй бол яах вэ?????
Тэгвэл ханиадыг хэрхэн эмчлэх вэ?
Хамгийн гол эмчилгээг таны дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэнэ. Та дархлаагаа дэмжээд л өгөх хэрэгтэй.
- Сайн амрах
- Шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух (ус байвал маш сайн)
- С АМИНДЭМ УУХ- Энэ их чухал аа. С амин дэм дархлаа тогтолцоог дэмждэг учир ханиад томууны үргэлжлэх хугацааг бууруулдаг. Ханиад томууны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8%, хүүхдэд 14%-иар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн ч байдаг. Ханиад томууны хүндрэл (2догчоор нянгийн халдвар- хамар дайврын хөндийн болон дунд чихний үрэвсэл, бронхит, уушгины хатгалгаа) үүсэхээс сэргийлдэг.
- Шаардлагатай бол шинж тэмдэг намдаах (гоё гоё нэртэй) эмүүдийг хэрэглэж болно. Гэхдээ шинж тэмдэг бууруулах эмүүд нь яг вирүсийг устгаж байгаа дархлааны урвалыг удаашруулж саатуулдаг гэдгийг бодно биз дээ.
Бүх С амин дэм адилхан гэж үү?
Мэдээж адилхан биш. Бид аль болох байгалийн гаралтай,өнгө үнэр амт оруулагчгүй,сахаргүй С амин дэмийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Гэвч зах зээл дээр худалдаалагдаж байгаа ихэнх амин дэм нийлэг байдаг. Байгалийн гаралтай С аминдэмд түүний үйлдэл болон шимэгдэлтийг дэмжих зөөвөрлөгч, кофактор гээд бодисууд агуулагдсан байдаг. Харин нийлэг буюу синтетик С аминдэмд эдгээр бодисууд байхгүй тул байгалийн гаралтай С аминдэмээс үйлдэл сул байдаг.
Тиймээс та бүхэнд NATURES AID нохойн хошуутай зажилж хүлхэдэг С аминдэмийг санал болгож байна.
- 100% БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ
- НОХОЙН ХОШУУТАЙ (Natures Aid-ийн С аминдэмийн гол давуу тал нь энэ. Нохойн хошууг эрүүл мэндэд ямар их ач холбогдолтойг мэдэхгүй хүн ховор биз ээ)
- ЗАЖИЛЖ ХҮЛХЭДЭГ ШАХМАЛ
- ИНТООР ЖИМСНИЙ АМТТАЙ
- САХАРГҮЙ, ӨНГӨ ҮНЭР АМТ ОРУУЛАГЧГҮЙ (энэ бас их чухал. Химийн бодис агуулаагүй гэсэн үг)
- АНГЛИЙН NATURES AID ҮЙЛДВЭРИЙН С АМИНДЭМ-ийг өдөр бүр уухыг зөвлөж байна.
Онлайнаар худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу