Омега-3 тосны хүчил гэж юу вэ?
Омега-3 тосны хүчлүүд нь хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх шаардлагатай өөх тосны хүчил юм. Омега-3 тосны хүчлийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ургийн тархи, нүдний торлог бүрхэвчийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй учраас жирэмсэн үед нэн чухал. Омега-3 тосны хүчлүүдийн биологийн идэвхит хэлбэрүүд нь далайн гаралтай хүнсэнд агуулагдах докозагексаены хүчил (DHA) ба эйкозапентаенойн хүчил (EPA) юм. Аль аль нь жирэмсэн үед ууснаар ургийн хөгжлийг сайжруулах олон төрлийн ашигтай нөлөө үзүүлдэг. Загас болон бусад далайн гаралтай хүнс нь олон ханаагүй тосны хүчил бүхий урт гинжин хэлхээтэй омега-3 агуулдаг бөгөөд эдгээр нь зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм.
Энэхүү чухал тосны хүчлүүд нь биед нийлэгждэггүй липидүүд бөгөөд хоол хүнсээр эсвэл нэмэлт тэжээлээр авах л боломжтой. Хүчилтөрөгчийг тээвэрлэх, эрчим хүч хадгалах зэрэг физиологийн үйл ажиллагаанд омега-3 ба омега-6 тосны хүчлүүдийн хоёр бүлэг шаардлагатай. Мөн эсийн мембраны үйл ажиллагаа, үрэвсэл, эсийн өсөлтийг зохицуулдаг.
Яагаад омега-3 хэрэглэх шаардлагатай вэ?
1. Ургийн тархины өсөлт жирэмсний сүүлийн хагаст хурдасч, амьдралын эхний жилд өсөлтийн хурд өндөр хэвээр, дараагийн хэдэн жилдээ ч үргэлжлэн өсдөг. Жирэмсэн үед ургийн өсөлт, ялангуяа тархи, нүдний өсөлтийг дэмжихийн тулд омега-3-ийн хэрэгцээ хэвийн хэмжээнээс ихсэх магадлалтай. Судалгаагаар жирэмсэн үед омега-3 тосны хүчлүүдийн дутагдал нь харааны болон зан үйлийн өөрчлөлт үүсгэх эрсдэлтэйг харуулсан бөгөөд үүнийг төрсний дараах нэмэлт тэжээлээр засах боломжгүй юм.
2. Далайн бохирдолтой холбоотойгоор далайн гаралтай хүнсэнд мөнгөн ус болон бусад хортой бодисууд агуулагддаг бөгөөд энэ нь өсөж буй урагт хор хөнөөл учруулж болзошгүй юм. Ийм учраас загасны хэрэглээг долоо хоногт 2 удаагаас илүү хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
3. Хүн ханасан болон нэг ханаагүй тосны хүчлүүд гэх мэт бусад олон тосны хүчлүүдийг нийлэгжүүлж чаддаг боловч омега-3 ба омега-6 гэдэг давхар холбоо бүхий өөх тос үүсгэх чадваргүй байдаг. Эдгээр олон ханаагүй тосны хүчлүүд нь олон эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжилд шаардлагатай байдаг бөгөөд тархи, нүдэнд хамгийн чухал.
4. Омега-3-ийн эх үүсвэр альфа линолений хүчил (ALA) юм. ALA нь биологийн идэвхит омега-3 тосны хүчил болох EPA болж хувирдаг бөгөөд энэ нь эргээд омега-3 тосны хүчил DHA болж хувирдаг. DHA-ийн хуримтлал нь умайд эхэлдэг бөгөөд голчлон ихэст дамжих замаар нөлөө үзүүлдэг. Эцсийн эцэст хүний бие ALA-г DHA болгон хувиргах чадваргүй тул ургийн DHA-ийг эхийн хооллолт болон нэмэлт бүтээгдэхүүнээр авах боломжтой юм.
Иймээс жирэмсэн ээж та жирэмсний хугацааны турш Омега-3 буюу Fish oil хэрэглээрэй. Жирэмсэн эмэгтэйд хоногт 300мг DHA омега-3 тосны хүчил хэрэглэхийг зөвлөдөг.
Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3046737/#:~:text=Adequate%20consumption%20of%20omega%2D3,and%20in%20preventing%20perinatal%20depression.
Танд Англи улсын NaturesAid үйлдвэрийн Номхон далайн Сардин, Анчон загаснаас гарган авсан EPA, DHA ийн зохимжтой тунгаар агуулсан Fish oil хэрэглэхийг санал болгож байна.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай.