Нийм ургамлыг эрт дээр үеэс л хүн төрөлхтөн гоо сайхан байхын тулд хэрэглэж ирсэн. Орчин үед ч олон төрлийн гоо, сайхны бүтээгдэхүүний найрлагад нийм ургамал агуулагддаг. Тэгвэл нийм ургамал хэрхэн яаж арьсыг эрүүл болгодог талаар товч өгүүлье.
- Батгыг арилгаж, эмчилнэ.
Нийм ургамал нь батга үүсгэдэг P-acnes нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Тиймээс нянгийн шалтгаантай батгыг эмчилэхээс гадна батга үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
- Арьсны сэвх, нөсөөг бүдгэрүүлнэ.
Нийм ургамал нь олон төрлийн антиоксидант агуулдаг тул арьсны нөсөө, толбыг бүдгэрүүлдэг.
- Арьсыг тайвшруулна.
Хэрэв та эмзэг арьстай бол нийм ургамал таны дотны найз байх хэрэгтэй. Нийм ургамал нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэл үзүүлдэг арьс улайх, загатнах зовиур үүсэхээс сэргийлдэг. Мөн уг ургамлын найрлагад өөхний хүчил, глицерид ихээр агуулагддаг тул арьсыг хэт хуурайшилтаас сэргийлнэ.
- Үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
Нийм ургамлын найрлагад агуулагдах антиоксидант, витамин Е, триглицерид нь хөгшрөлтийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Нийм ургамал нь арьсны эд, эсийн нөхөн төлжилтийг дэмждэг тул арьсны үрчлээг багасгаж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.
- Арьсны чийгшлийг нэмэгдүүлнэ.
Нийм бол байгалийн чийгшүүлэгч. Нийм ургамлын найрлагад олон төрлийн чийгшүүлэгч агуулагддаг тул арьсыг гайхмаар үр дүнтэй чийгшүүлдэг.
Нийм ургамлыг хэсэг газарт буюу гоо сайхны бүтээгдэхүүн байдлаар биш дотроосоо ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эрдэмтэд үзэж байна. Хималаяа үйлдвэрийн 100% байгалийн гаралтай Neem Skin Wellness нь арьсны эрүүл байдлыг дэмжиж, батга, сэвх, нөсөөг арилгана. Neem Skin Wellness нь капсул бүртээ 250мг нийм ургамал агуулдаг.