Өнөө үед Кальци, Витамин D3 нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Кальци нь мэдрэлийн эс, булчин ясны хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг бол, Витамин D3 нь кальцийг биед шингээхэд шаардлагатай байдаг. Хамгийн чухал нь кальци, витамин D3 нь хоорондоо салшгүй хамааралтай учраас заавал хамтад нь уух эсвэл найрлаганд хамт байгаа бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
Кальци,Витамин D3 хамтад нь заавал уух 10 шалтгаан:
- Ясны бат бөх байдлыг дэмжинэ.
Витамин D3 нь бие махбод дахь кальци, фосфатыг зохицуулахад оролцдог ба яс, булчингийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд түүний дутагдал нь ясны сийрэгжилтэд илүү өртөмтгий болгодог. Таны шүд ч бас яс гэдгийг санаарай, тиймээс кальци, витамин D3 хангалттай авах нь шүд илүү бат бөх болно гэсэн үг. Кальци, витамин D3 нь ясны хугаралаас сэргийлж, булчинг бэхжүүлэхэд тусалдаг. Цаашилбал, D3 витамины өндөр агууламж нь насанд хүрсэн үед ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, ясны бат бөх байдлыг нэмэгдүүлнэ.
- Булчингийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Булчин сулрах нь рахит, остеомаляцитай хүмүүст Д аминдэмийн дутагдлын шинж тэмдэг болдог ч ноцтой дутагдалтай хүмүүст илүү тод илэрдэг. Цусан дахь витамин D3-ийн түвшин хангалттай байгаа хүмүүст D3 витаминыг дангаар нь хэрэглэх нь булчингийн хүчийг сайжруулдаггүй. Гэсэн хэдий ч D3 витамины түвшин багатай хүмүүс, ялангуяа өндөр настай хүмүүс үүнийг кальцитай хамт уух нь ашигтай байдаг.
- Амны хөндий, шүд: Шүдний эрүүл мэндийг сайжруулна. Кальци нь шүд, ясыг эрүүл байлгах чадвараараа алдартай эрдэс юм. Кальци нь шүд, эрүүний ясны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хэвийн хөгжил, бат бөх байдлыг хадгалахад шаардлагатай байдаг. Витамин D3 нь амны хөндийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь кальцийг шингээх боломжийг олгодог. Үүнгүйгээр таны ам бүхэлдээ кальцийн дутагдалд орж, шүд нь дутуу хөгжих, буйлны өвчин, шүд цоорох зэрэг өвчин үүснэ.
- Яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. Яс сийрэгжилт кальцийн дутагдалтай холбоотой байдаг. Яс сийрэгжилттэй өвчтөнүүдийн ясны масс бага байдаг учраас ясны хугарал үүсгэдэг. Настай хүмүүс яс сийрэгжилтийн эрсдлийг бууруулж, үе мөч, ясанд зориулсан кальци, витамин D3, тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгоорой.
- Дааврын өөрчлөлт: Паритиреод дааврын хэмжээ буурсан үед кальцийн хэмжээ аюулд хүрэх хэмжээнд буурч болно. Бамбайн дааврын дутагдалтай хүмүүс кальци , витамин D3 амаар уух нь цусан дахь кальцийн хэмжээг үр дүнтэйгээр нэмэгдүүлдэг.
-
Дархлаа дэмжинэ: Витамин D3 нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Д аминдэмийн дутагдал нь COVID-19 тахлын халдвар авах, бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг харуулж байна. Дархлааны системийг бэхжүүлэх, зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд витамин D3 чухал үүрэг гүйцэтгэдэг.
-
Хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг. Витамин D3 нь бүдүүн гэдэсний хорт хавдарын эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө. Судалгаанаас үзэхэд кальцийн дутагдал нь бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна. Кальци нь D3 витаминтай хослуулан хэрэглэх нь цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраас сэргийлэх ач тустай.
-
Зүрхны витамин. Нарны гэрлийн витамин гэгддэг Д аминдэм нь таны зүрх, судсыг хэвийн ажиллуулах зэрэг хүний биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин D нь цусны судасны хананы ханыг сайжруулж, цусыг чөлөөтэй урсгаж, үрэвслийн сөрөг нөлөөг багасгахад тусалдаг. Кальци нь яс, үе мөчийг бэхжүүлэхээс гадна цусыг судас руу шахах, булчингийн агшилт, цусны даралтыг зохицуулахад зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм.
-
Бодисын солилцоог сайжруулна: Витамин D3 болон кальци нь олон төрлийн ашиг тустай. Энэ нь зөвхөн рахит өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэж хүмүүс ойлгодог. Витамин D3 нь таны хоол хүнс дэх кальцийг бие махбодид шимэгдэхэд тусалдаг тул зайлшгүй шаардлагатай. Кальци бол бодисын солилцоог хурдасгаж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад оролцдог цөөн тооны эрдэс бодисын нэг юм. Кальци, Д аминдэмийн хэрэглээг нэмэгдүүлэх нь жингээ хасахад тусалдаг.
-
Сарын тэмдгийн өмнөх шинж тэмдгийг намдаана. Кальци, Витамин D3 сарын тэмдгийн өмнөх өвдөлтийн шинж тэмдэгийг арилгахад тусална, мөн эмэгтэйчүүдийн зарим төрлийн хорт хавдараас урьдчилан сэргийлнэ.
Англи улсын Natures aid үйлдвэрийн ургамлын кальци, магни, витамин Д3 агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.