Витамин дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
А витамин – дутагдвал үс өнгөө алдаж хэврэгших ба арьс хуурайшна. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Д витамин – дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Мөн хүүхдэд Д амин дэм дутагдсанаар архит гэх яс нь бат бөх чанараа алдаж хөл нь майга, толгой нь хэлбэрээ алдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
К витамин – бие махбодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
В1 витамин – дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
В2 витамин – дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
В6 витамин – дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
В12 витамин – дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
Р витамин – дутагдвал ам цангах , шингэн ихээр уух, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархлана. Арьс ширүүн болж гар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршдаг.
С витамин – дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.
Хүүхэд хоол унданд дургүй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж тэмдэг юм. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.
Хэрвээ хүүхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зүйл гарсан бол В12, (кобаламин) В6, F витамин дутагдсаны шинж. Өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хүчил болох линол болон лиолений хүчил юм. Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. Витамин В12 нь В бүлгийн витаминууд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай. Хүний биед багахан хэмжээгээр өдөр бүр хэрэгтэй байдаг. Гэвч уг витамин нь хоёр дутагдалтай. Энэ нь цус багадах болон нервний ачааллыг ихэсгэдэг. Кобаламин буюу В12 витамин нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд элэг, бөөр улаан махыг аль болох амттай харагдахаар бэлтгэж, бага зэрэг хуурч өгөх хэрэгтэй. (үхэр гахай, өндөг, бяслаг сүү нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын өглөөний цайны ширээн дээр өндөг заавал байх ёстой. Мөн өглөөний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр үхрийн махыг соустай өгч болно. Хүүхдүүд элгэнд дургүй байдаг учраас.) Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр бүр 500-600 гр сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өгөх нь чухал. Хүүхэд өдөр бүр зохих ёстой витамин амин дэмээ авч чадаж байх юм бол таны хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөх болно.
нь В12 витаминаар баялаг байдаг. 4-6 настай багачуудын өглөөний цайны ширээн дээр өндөг заавал байх ёстой. Мөн өглөөний цайнд элэгний нухаш, эсвэл 50 гр үхрийн махыг соустай өгч болно. Хүүхдүүд элгэнд дургүй байдаг учраас.) Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр бүр 500-600 гр сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тул эдгээрээр сайн хангаж өгөх нь чухал. Хүүхэд өдөр бүр зохих ёстой витамин амин дэмээ авч чадаж байх юм бол таны хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөх болно.
Гадаа наранд 15 минут байхад Д витаминыг бие махбодь шингээн авдаг гэдэг ч манай орны хувьд нарнаас Д витаминыг хангалттай авах боломж байхгүй эрс тэс уур амьсгалтай учир та заавал хүүхдэдээ нэмэлтээр Д витаминыг өгөх зайлшгүй шаардлагатай.
Д витамины цусан дах хэмжээ
Витамин Д Илүүдэлтэй Витамин Д Хангалттай Витамин Д Хангалтгүй Витамин Д Дутагдалтай
50< ng/ ml 20 -50 ng/ml 12-20 ng/ml <12 ng/ml
125< nmol/L 50-100ng/ml 30-50 ng/ml <30nmol/L
Витамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэг
Рахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ:
Шээс хурц үнэртэй болох
Хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэх
Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэх
Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болох
Өсөлт нь хоцрох
Булчин татвалзах
Цочромтгой болох
Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
Эрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээ
Нас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/ Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/
0-6 сар /эхийн сүү/ 400-800 1000
0-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-800 1000
6-12 сартай 400-800 1000
1-3 нас 600-1000 2000
4-13 нас 600-1000 2000
14-18 нас 600-1000 2000
19-69 нас 600-1500 2000
70< нас 1000-2000 5000
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 600-1500 2000
Англи улсын NaturesAid үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай өнгө үнэр, амт оруулагч бодисгүй, хадгалах хугацааг уртасгах бодисгүй, сахаргүй Vitamin D3 drops-г хөөрхөн үрсдээ сонгон хэрэглээрэй.
Найрлага: 1 мл тутамд
Витамин Д - 10мкг (400 ОУН)