Өтгөнөө гүйцэт гадагшлуулах нь зөв сууж бие засахаас эхлэлтэй.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь амны хөндийгөөс эхлэн залгиур хоолой, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, төгсгөлийн сүвээр төгсдөг. 

Амны хөндийд орсон хоол хүнс шүлсэнд дэвтэн зөөлөрч шүдний тусламжтай бутлагдан хэлний мэдрэмжээр залгигдан улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог.Энэ үед ходоод өөрийн үндсэн гурван үүргийг гүйцэтгэдэг. Хоол хүнсийг задлахад туслан ходоодны хана гүрвэлзэнэ, хоол хүнсийг шимэгдэхэд туслан нэгэн жигд хөвсгөр бүтэцтэй болгоно, хоол боловсруулах хүчил ялгаруулж хоолыг жижиглэн уусгадаг. Үүний дараа хоол нь 12 хуруу гэдсэнд очих ба энэ хэсэгт цөс, нойр булчирхайн фермент хоолыг хамгйин жижиг хэмжээтэй болгон задалж нарийн гэдэсрүү явуулдаг.Уураг, өөх тос, эрдэс, нүүрс ус, амин дэм зэрэг биед хэрэгцээт хэсэг нь нарийн гэдэсний ханаар шимэгдэн цусанд орж үлдэгдэл хэсэг нь бүдүүн гэдсэнд шилжин ус, зарим эрдэс бодисууд шимэгдэн хэрэгцээгүй болсон хэсэг нь шулуун гэдсээр дамжин гадагшилдаг.

 

Суултуурт суухдаа эгц суух нь илүү их дүлэх шаардлагатай болгодог бөгөөд энэ нь цусны урсгалыг хүртэл түр саатуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.Явган суух буюу 35 градусын өнцөг үүсгэж суух нь хамгийн зөв юм.Ингэснээр өтгөн бүдүүн гэдсээр дамжиж, саадгүй гүйцэд гадагшлах бөгөөд олон цагийн турш өтгөнөө гаргах гэж шаналах хэрэггүй.Буруу сууж бие зассанаар өтгөн хатаж, хүндрэх гэж удаан сууснаар шамбарам өвчний суурь тавигддаг. 

Явган сууж бие засахын ач тус: 

  • Хурдан хугацаанд амар хялбар өтгөнөө гаргана 
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ 
  • Шулуун гэдэсний амсар урагдахаас сэргийлнэ  
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрыг бууруулна 
  • Жирэмсэн эхчүүдэд тухтай бөгөөд саванд даралт бага ирнэ 
  • Умай, давсагны мэдрэлийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй  
  • Бүдүүн гэдсэнд өтгөн үлдэхгүй 

Өтгөн хатаж бие засах хүндрэлтэй байгаа бол Трифала буюу дээд 3 үр агуулсан 100% ургамлын найрлагатай бүтээгдэхүүн. 

Хоолны шингэц боловсролтыг сайжруулж гэдэс цэвэрлэх замаар үйл ажиллагааг тэнцвэржүүлэн хоргүйжүүлэх үйлдэл үзүүлж өтгөн хаталтыг арилгадаг.Элэгний хоргүйжүүлэх чадварыг дэмжинэ.Удаан хугацаагаар хэрэглэхэд биед дасал болдоггүй тул бүх хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.