Ус буцалгагчинд тунадас үүсэх нь бөөрөнд аюултай

Усны чанар гэдэг бол усны хатуулгын хэмжээгээр тодорхойлогддог .Харин хатуулаг нь усан дахь магни, кальцийн хэмжээгээр тодорхойлогддог.

Хатуулгийг дотор нь :

  • Ерөнхий хатуулаг буюу кальц магнийн нийлбэр,
  • Арилгаж болох буюу карбонатын, тогтмол буюу карбонатын бус гэж ангилдаг.

Карбонатын хатуулга нь түр зуурын бөгөөд усаа буцалгахад арилдаг. Ерөнхий хатуулаг гэдэг нь тогтмол бөгөөд, хамгийн энгийнээр ус буцалгасны дараа үлдэж байгаа тундас юм.

Хатуу усыг буцалгахад буцалгагчинд  тунадас үүсдэг. Мөн угааж байгаа эдийн ширхэгт наалдаж өнгө үзэмжийг муутгаж угаалгын машины эдэлгээг богиносгох, савангийн зарцуулалтыг ихэсгэх /саван хөөсрөхгүй байх/, үс толгой угаахад хир нь арилахгүй зууралдаж амархан тослогдох, арьс хуурайшиж хагтах зэрэг зовуурийг үүсгэдэг. 

Усны судалгаа хийх явцад монгол орны нийт аймаг сумдуудын усанд агуулагддаг кальци, магни зэрэг нь байх ёстой хэмжээнээсээ давсан нь тогтоогджээ. Байнгийн хатуулга ихтэй ус уухад зүрхний эмгэгшил болон бөөрний чулуу үүсгэдэг.

Хатуулга ихтэй ус уухад бөөрөнд чулуу 2 механизмаар үүсдэг.

  1. Байнгийн хатуулгатай ус уухад  бөөрний шүүх чадвар аажимдаа буурдаг. Шүүх чадвар буурахад бөөрөнд шээсний тогтонгшил үүсдэг. Шээсний тунарлаас үүдэн хатуулга ихтэй усны эрдсүүд хоорондоо нийлж чулуу үүсгэдэг. Давс ихтэй ус уухад шээсний чулуу үүсэх механизмыг 2 дахин хурдан болгодог.
  2. Хатуулгатай ус уухын хажуугаар,  ус бага хэмжээтэй уухад  хэт ханасан төлөв бий болж кальци магни уусалт багассанаар чулуу үүсдэг. Мөн хатуулаг ус уудаг хүн Хаван хөөх үйлчилгээтэй эмийг удаан хугацаагаар уувал бөөр шээсний замыг гэмтээж, чулуу үүсгэдэг тал бий.

Чулуу үүсэх механизм : Шээсэнд чулуу үүсэхээс сэргийлэх коллойд бодисууд байдаг. Коллоид нь шээсэнд агуулагдаж буй бодисуудыг уусамтгай болгох, жижиглэх үүрэгтэй байдаг. Хамгаалах коллойдуудын дутагдлаас хэд хэдэн молекулын хэсгүүд нийлж чулууны цөм (мицелл) хэсэг үүсдэг. Бөөрний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг. Кальцийн давснаас үүсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд тохиолдоно. Зарим судлаачид бөөрний чулуу өвчнийг удамших чанартай гэж үздэг нь бөөрний сувганцрын удамшлын эмгэгүүдийн үед чулуу үүсэх магадлал өндөр байдагтай холбоотой.

Зовуурь :

Бөөрний чулуу эхэн үедээ анзаарагдахуйц зовиур шаналгаа  мэдэгддэггүй. Ажигласнаар урьдчилан сэргийлэх үзлэг болон хүчтэй өвдөлт өгсөн үед оношлогдож байна. Бөөрний чулуу бөөрнөөс хөдлөх, суваг руу гүйсэн үед маш хүчтэй өвдөлт өгдөг. Чулуу хаана хэрхэн байрлаж байгаагаас өвдөлтийн мэдрэмж, байрлал ч өөр өөр байдаг.

Бөөр нь чулуужсаныг мэдэхгүй явж байгаа хүмүүст ар нуруугаар бага зэргийн өвднө. Нуруу дагаж  хөндүүрлэх, нуруу чилэх зэрэг зовиур илэрдэг. Үүнийг хүмүүс бөөр өвдлөө гэж андуурах нь бий.

Оношлогоо

Бөөрний чулуу хэт авианы оношлогоонд тодхон харагдана. 

Бөөрөнд 0.5 см диаметрээс дээш хэмжээтэй зүйлийг бөөрний чулуу гэж тодорхойлдог.

Эмчилгээ:

Чулуу 2см дээш бол хагалгааны заалттай байдаг бол 1см дотогш үед цистон эмийг уух шаардлагатай.  #Цистон нь кристалоид-коллоид тэнцвэргүй байдлыг засдаг ба оксалийн хүчил, кальцийн гидроксипролин гэх мэт чулуу үүсгэгч бодисуудыг багасгах замаар калькулогенезийг дарангуйлдаг. Цистонийн чулуу хайлуулах үйлдэл нь кальци уусахад тусалдаг ба салстад үйлчилснээр кальци ба талстыг задалдаг бөгөөд ингэснээр бөөмсийн хоорондох холбоог салгадаг нь судалгаагаар батлагдсан байдаг. Цистон нь шээс хөөх үйлдэлтэй бөгөөд шээсний сувагнаас жижиг чулууг зайлуулах, рН-ийг нөхөн сэргээх үйлдэл нь шээсний систем дэх цэвэршүүлэх ажиллагааг хангаж, тайвшруулах ба хорсох мэдрэмжийг арилгана.

Урьдчилан сэргийлэлт :

Бөөрний чулуугаар өвдсөн хүн дахих хандлагатай байдаг тул чулууны эм уухыг зайлшгүй зөвлөдөг. Хатуулга ихтэй ус уудаг хүмүүсийн хувьд бөөр хамгаалах бэлдмэл уух болон давсны хэрэглээгээ бууруулахыг зөвлөмөөр байна.