Хүн бүр л дархлаа дэмжих зорилгоор С витамин болон Д витаминыг хамт хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг. Танд нэмж дуулгахад эдгээр витаминууд нь ясжилтанд гол нөлөөтэйгөөс гадна С витамин нь Д витамины үйлчилгээнд мөн нөлөөлдөг ажээ.
Яагаад гэж үү?
С витамины түвшин бага байх нь Д витамины дутагдлын шинж тэмдгийг нэмэгдүүлж, Д витамины үйлчлэлийг бууруулдаг байна. Д витаминыг бид бүхэн ясанд кальцийг зөөвөрлөж, ясны бат бөх чанарыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэйг мэддэг. Тэгвэл С витамин ч мөн адил ясыг бат бөх, хугарахад тэсвэртэй байлгахад тусалдаг. С витамин нь коллаген болон ясны эдэд элбэг байдаг хатуу ширхэгт уураг нийлэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Коллаген нь таны ясыг гадны нөлөөг тэсвэрлэхэд тусалдаг. Хэрэв энэ 2 витаминыг аль аль нь дутагдалтай байвал таны яс хэврэг болж, хугарах, сийрэгжих эрсдэл үүснэ.
Тэгвэл одоо та бидний сайн мэдэх С болон Д витамины дархлаа дэмжих үйлдлийг тайлбарлая.
1. Д витамины дархлаа дэмжих үйлдэл
-Д витамин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж ажиллуулах болон дархлааг зохицуулах үүрэгтэй.
-Д витамины рецепторууд нь дархлааны эсүүд болох макрофаг, дендритын эсүүд, т лимфоцит дээр байдаг нь тогтоогдсон. Тиймээс Д витамин нь төрөлхийн олдмол гээд бүх төрлийн дархлаанд үйлчилж чаддаг.
-Жирийн үед дархлааны эсүүд Д витамин үүсгэхгүй халдварын үед Д витаминаа үйлдвэрлэдэг.
-Д витамин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлэхээс гадна бас дархлааны урвалыг удирдаж, зохицуулах үйлчилгээтэй. Дархлааны урвал идэвхтэй өрнөөд тодорхой түвшинд хүрээд зогсох ёстой байдаг үүнийг T-зохицуулагч эс хариуцдаг. Эдгээр эсүүдийн үйл ажиллагаанд Д витамин нь мөн чухал үүрэгтэй.
2. С витамины дархлаа дэмжих үйлдэл
-С витамин нь биеийг халдвараас хамгаалахад тусалдаг лимфоцит ба фагоцит гэгддэг цусны цагаан эсийн үйлдвэрлэлийг дэмждэг.
-С витамин нь цусны цагаан эсийг илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг ба чөлөөт радикалууд гэх мэт хортой молекулуудын гэмтлээс хамгаалдаг.
-С витамин нь арьсны хамгаалалтын системийн чухал хэсэг юм. Энэ нь арьсанд идэвхтэй тээвэрлэгдэж, антиоксидант болж, арьсны дархлааг дэмжихэд тусалдаг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.
-Витамин С бага байх нь өвчнийг хүндрүүлдэг. Жишээлбэл: Уушгины хатгалгаатай хүмүүст витамин С-ийн түвшин бага байх нь элбэг байдаг ба витамин С нэмэлтээр хэрэгэлэхэд эдгэрэх хугацааг богиносгодог байна.
С витамин болон Д витамин дутагдвал яах вэ?
Д витамин дутагдсаны улмаас ялангуяа бага насны хүүхдүүд рахит өвчнөөр өвддөг ингэснээр яс болон булчин нь зөөлөн сул болж, хэлбэр дүрсээ алдан өсөх явцдаа алдагдсан хэлбэрээрээ томордог. Харин насанд хүрэгчдэд энэ витамин дутагдснаар яс булчин өвдөх, яс сийрэгжих, дархлаа сулрах зэрэг шинж тэмдэг үүсдэг.
Харин С витамин дутагдсаны улмаас ойр ойрхон өвдөх, дархлаа сулрах, шархны эдгэрэлт удаашрах, амархан хөхрөх, арьсны өнгө гундах, буйлнаас цус шүүрэх шинж тэмдэг үүснэ.
Тиймээс танд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд С витамин болон Д витаминыг хамтад нь хэрэглээрэй гэж зөвлөж байна. Та витаминаа сонгон хэрэглэхдээ аль болох байгалийн гаралтай витамин сонгон хэрэглээрэй.
Танд 100 хувь байгалийн гаралтай Англи улсын nature’s aid үйлдвэрийн С витамин болон Д витамин хэрэглэхийг санал болгож байна.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.