Жирэмсэн эхэд Д витамин дутагдвал яах вэ?

Та бүхний мэдэх Д витамин нь хүүхэд, насанд хүрэгчдэд кальцийн солилцооны гол зохицуулагч юм. Жирэмсний сүүлийн 3 сард кальцийн хэрэгцээ нэмэгддэг тул Д аминдэмийн хэвийн байдал нь эхийн эрүүл мэнд, ургийн ясны өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бусад орны хувьд Д витамины дутагдал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд 5-50% болон хөхүүл хүүхдэд 10-56% тохиолддог. Манай орны хувьд “Үндэсний хоол тэжээлийн V судалгаа”-гаар жирэмсэн эмэгтэйчүүдийн  95%, 6 сараас 5 хүртэлх насны хүүхдийн 90% нь Д витамины түвшин хангалтгүй болон дутагдалтай гарсан. Ээж жирэмсэн үедээ Д витамины дутагдалтай байвал хүүхэд төрөлхийн Д витамины дутагдалтай төрөх эрсдэлтэй байдаг.

Д Витамин дутагдвал яах вэ?

Жирэмсэн эхэд:

-Жирэмсэн үеийн чихрийн шижин өвчин үүсэх

­-Преэклампси буюу жирэмсний хожуу үеийн хордлого үүсэхэд

Хүүхдэд:

-Эхийн хэвлий дэх ургийн өсөлт саатах

Бага жинтэй төрөх

Нярайн кальцийн хэмжээ багасах

Төрсний дараа өсөлт муу байх

Яс хэврэгших, сийрэгжих

Аутоиммун өвчний тохиолдол ихсэх

Рахит өвчин үүсэх

Тиймээс жирэмсэн эх та Д витамины шинжилгээ өгч дутагдалтай байгаа Д витаминаа нөхөх шаардлагатай. Хэрэв Д витамины түвшин хэвийн бол дутагдлаас сэргийлэн өдөр тутамдаа ууж хэвшээрэй.

Урьдчилан сэргийлэх зорилгоор: 1000 ОУН Д Витамин хоногт 1-2 удаа хооллох үед 

Эмчилгээний зорилгоор: 5000 ОУН Д Витамин хоногт 1 удаа хооллох үед уугаарай.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.

Бэлтгэсэн: Б.Оюунтуяа /Хүний их эмч/

Эх сурвалж:

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5838372/#:~:text=The%20lack%20of%20vitamin%20D,preeclampsia%20(12%2C13).

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3540805/

https://www.unicef.org/mongolia/media/1121/file/NNS_V_Sedevchilsen_tailan_MN.pdf