Умайн хүзүүний шархлаа, улайлтыг хэрхэн бүрэн эмчлэх вэ?

Юуны түрүүнд умайн хүзүүний хэлбэр, хэмжээ, бүтэц үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодлоо. Эмэгтэйн аарцагны хөндийд умай байрлах бөгөөд ар хэсэгт шулуун гэдэс, урд давсаг байх ба үүдэн хэсгийн бид бүхэн үтрээ гэж нэрлэдэг. Умай буюу сав нь хүүхэд тээхэд зориулсан булчинлаг эрхтэн бол умайн хүзүү нь үтрээнд байрласан умайн төгсгөл хэсгийн хоолой бүхий булчинлаг эрхтэн юм. Тиймээс умайн хүзүүний үрэвсэл нь умай, өндгөвчний хоолой, өндгөвчний үрэвслийн үндэс болох тул анхаарч сайн эмчилж байх хэрэгтэй. Умайн хүзүү нь  3-4 см урттай, 2,5-3,5 см диаметртэй, умайн хүзүүний гадна амсар үтрээнд нээгдэнэ. Умайн хүзүү, умайн хүзүүний гадна амсар хэмжээ нь эмэгтэйн нас, төрсөн байдал, жирэмсэн эсэх болон дааврын байдлаас хамаарна.
Төрөөгүй өсвөр насныханд цэг мэт жижиг харагддаг бол төрсөн эмэгтэйд зууван хэлбэртэй байдаг.

 

 

 

Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан ,хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт гэж нэрлэдэг.  Улайлт нь шархлааны суурь болох бөгөөд шархтай 4-5 жил явахад хавдраар өвдөх эрсдэл болно. Ийнхүү улайлт илэрсэн бол эмч нь мазок буюу наалдац аваад дараа нь нарийвчилсан кольпоскопи хийх ёстой.

 Эмэгтэй хүний бэлэг эрхтний улайлтыг илрүүлсний дараа зөв, цогц арга хэмжээ аваагүй тохиолдолд хорт хавдар буюу өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг.

Умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь элбэг тохиолддог эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний нэг юм.

Шалтгаан : 

  • Төрөлт,
  • Үр хөндөлтийн улмаас умайн хүзүүнд үүссэн урагдал, гэмтэл,
  • Эмчлүүлээгүй дутуу эмчлэгдсэн бэлэг эрхтний (үтрээ, умай, умайн гуурсан хоолой, өндгөвчийн) үрэвсэлт өвчнүүд нь умайн хүзүүний суваг үрэвсэх гол шалтгаан болно.
  • Мөн БЗДХ –той холбоотой байдаг байна.

Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгийг ихэнх эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрч архагшуулдаг.

Эмчилгээ : Шархны байрлал , хэмжээнээс шалтгаалан эмч эмчилгээг хийдэг ч үндсэн 2 төрөл байна. Тиймээс эмчид үзүүлж хяналтанд яваарай. 

  •  Мэс ажилбар /түлэх , хөлдөөх зэрэг эмчилгээ явна/
  •  Эмэн эмчилгээ / мазок болон ПСР хийж үүсгэгчийг тогтоогоод үрэвслийн лаа болон уух эм хэрэглэнэ/ . Европ эмчилгээ 10 хоног үргэлжлээд дуусдаг ч улайлт, шарх анихгүй тохиолдол их байдаг. Тиймээс цааш хималай үйлдвэрийн эмэгтэйчүүдийн багцыг 6 сар тасралтгүй хэрэглэхэд улайлт , шарх бүрэн арилдаг нь практикаар баталгаажсан. 

Нийтлэл бичсэн : эмч  Б.Өлзийсайхан /8080-8385/