Та 70 кг жинтэй бол таны 49кг ус , 60кг жинтэй бол 42кг нь ус гэдгийг мэдэхүү ?
Сонирхолтой байгаа биз үнэндээ та бол устай торхтой л адил тэгэхээр бие махбодийн эс, эдийн солилцоонд ус үнэхээр чухал байдаг.
Та ердөө усныхаа 1%-ыг алдахад л хатаж унах гэж байгаа мэдрэмж төрөх бөгөөд 2%-ыг алдахад даралт ихсэх, толгой өвдөх, сэтгэн бодох чадвар буурах зовуурь илэрдэг байна. Харин усны хэрэгцээгээ нөхөж чадахгүй архаг хэлбэрт орвол :
- Өтгөн хатах: Өтгөн хатдаг хэрнээ, уусны маргааш өтгөн тань асуудалгүй гардаг бол таны биед архаг шингэн дутагдсаны шинж юм. Учир нь : Спирт нь бүдүүн гэдсэнд усыг татаж өтгөн гарах нөхцлийг бүрэлдүүлдэг. Үүнтэй адил энгийн үед усаа багахан эрдэсжүүлээд уухад өтгөн асуудалгүй гарнаа гэсэн үг юм.
- Хоол боловсруулах замын эмгэг: Өглөө босоод багахан хүйтэвтэр ус уухад яг л халуун тогоолуу ус хийж буй мэт мэдрэгддэг бол таны биед архаг шингэн дутагдсаны илрэл . Учир нь биеийн усны баланс алдагдахад ходоодны шүүрлийн булчирхайгаас ялгарах шүүрэл сул хүчиллэг болоход ингэж мэдрэгддэг байна. Бие дэх ус болон магни, кальци зэрэг эрдэс бодисын хэмжээ багасах нь ходоод, улаан хоолойн сөргөө, шарх, гэдэсний үрэвсэл зэрэг хоол боловсруулах замын эмгэгийг шалтгаан болдог.
- Амттанд хорхойсох: Биед шим тэжээлийн бодисуудыг боловсруулахад ус оролцдог. Таны идсэн сахар элгэнд гликоген болж задран биеийг энергээр хангах үйл ажиллагаанд оролцох бөгөөд усны баланс алдагдахад гликогены нийлэгжилт буурдаг /хэдий цусанд сахар байсан ч усгүйн улмаас задлаж чадахаа болино/ энэ үед бие организмд сахар шаардлагатай байна гэсэн дохио өгснөөр ,- та чихрийг мангас шиг л идэх хүсэл төрнө. Хүүхдэд энэ шинж маш тод илэрдэг тул ус уу гэхээр ундаа уух гээд уйлагнаад байдаг.
- Цусны өндөр даралт: Шингэний хэмжээ хангалттай үед цусны бүтцийн 92%-ийг ус эзэлнэ. Шингэн дутагдалтай үед цус өтгөрч, цусны даралт нэмэгдэн, цусны урсгал удааширна. Хэдий аспирин ууж, витамин С уусан ч цус өтгөрөхгүй бол эрдэсжүүлсэн ус уугаарай.
- Биеийн жин нэмэгдэх, байнга өлсөх: Шингэн дутагдсан үед эд эс шатаах энергийн хомсдолд ордог тул илүү их идэж, энерги нөөцлөхийг эрмэлздэг. Эсвэл өөхөө задалж ус үүсгэснээр маш их турдаг. Энэ төрлийн жингийн илүүдэлтэй болон алдагдалтай хүний өтгөн маш ихээр хатдаг.
- Толгойн өвдөлт, мигрень: Магадгүй таньд толгой өвдөөд байгаа бол ус уу гэж ухаантан хэлж байсан л байх. Шингэний дутагдалд орсон үед даралт бууруулахын тулд тархины эсийн эргэн тойрон дох шингэний уутанцрууд үгүй болсноор толгой өвдөх, мигрень өвдөлт өгөх шалтгаан болдог. Тиймээс бид толгойн усаа ихэсгэх гээд толгойн өвчинд тархины цусан хангамж ихэсгэх эм уудаггүй гэж үү!
- Арьсны эмгэг: Шингэний дутагдал нь арьсны сүвээр хорт бодис гадагшлах үйл явцыг саатуулснаас үрчлээс, псиориаз, дерматит, нөсөө толбо зэрэг арьсны асуудал үүсэх шалтгаан болдог. Ус + арьс = толигор арьс
Эндээс харахад ус бидний бие махбодид маш маш маааш чухал байхнээ.
- Магадгүй та би ус хангалттай уудаг ш дээ , тэгсэн ч надад эдгээр зовуурь байгаа
- Эсвэл би ус бага уудаг хэрхэн үр дүнтэйгээр шингэнээ нөхөх вэ?
- Би спортын хүн угаас шингэн их алддаг , манай хүүхэд яг гүйж харайх насан дээрээ их хөлөрч шингэнээ алддаг яах вэ? зэрэг асуулт байгаа байх
Энэ асуултанд хариулахын өмнө бие махбодид ус хэрхэн шимэгддэг талаар авч үзье !!!
Таны уусан ус осмос даралтын зөрөөгөөр бүдүүн гэдсэнд шимэгддэг бөгөөд нэг үгээр таны ууж байгаа усны осмос даралт их бол ус ихээр шимэгдэнэ гэсэн үг. Тиймээс тамирчид болон ихээр хөлсөөр алддаг хүмүүс эрдэсжүүлсэн ус ууж шингэнээ нөхдөг мэдээж байнгийн эрдэслэг ус уухгүй ч өдөрт 1 удаа усаа эрдэсжүүлж ууханд шингэн маш сайн нөхөгддөг
Vitamix эмийн үйлдвэрийн ус эрдэсжүүлэгч Hydroton-ийг хэрэглэхийг зөвлөмөөр байна. Та энэхүү бүтээгдэхүүнийг өдөрт 1 удаа 200мл усанд хийж найруулж уух бөгөөд хэрвээ суугалттай, спортын хүн бол 2 удаа найруулан уугаарай.
Найрлага : Натри, кали нь хүний бие махбодын ихэнх эд эрхтэн, биологийн шингэнд агуулагдах бөгөөд эдийн шингэн болон цусны осмос даралтыг бүрдүүлэх, мэдрэлийн импульс дамжуулах, хүчил, шүлтийн тэнцвэр болон ус давсны солилцоог зохицуулах, хоол боловсруулах ферментийг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Мөн натри нь хүчлийн тэнцвэрийг барих, хэвийн цусны даралтыг тогтоох, бие организмыг шингэний алдагдлаас хамгаалах, булчингийн идэвхжилд нөлөөлдөг. Кали нь эд эсийн дотор усны балансыг тэнцвэржүүлэхэд нөлөөлөхөөс гадна зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд ч калий шаардагддаг. Кали нь бие махбодоос ус болон хорыг гадагшлуулах, мэдрэлийн болон булчингийн ажилд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлнэ
Цэвэршүүлсэн нэртэй, савласан уснууд нь зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, эрүүл ахуй, чанарын хувьд крантны уснаас дээрдэх зүйлгүй. . Үнэндээ, савласан цэвэр усны 40% нь энгийн крантны ус байдаг.
Савласан цэвэр усны хэд хэдэн төрөлд шинжилгээ хийхэд антимони нэртэй металь илэрчээ. Ус дэлгүүрийн лангуу, хөргөгчинд удаан хадгалагдах тусам антимоны агууламж өндөр байдаг.
Эцэст нь дүгнэхэд, савласан, чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, баталгаатай, шинэ, цэвэр ус уух хэрэгтэй. Өөрийнхөө бие махбодийн хэрэгцээг сайтар ойлгож, шаардлагатай шингэнийг тогтмол нөхөж байх нь эрүүл байх үндэс юм.
Нийтлэл бичсэн : Б.Пүрэвжав 8080-8385