Витаминыг хэрхэн зөв сонгон авах вэ?

Витаминыг хэрхэн зөв сонгох вэ?

  1. “Байгалийн гаралтай” юу эсвэл “Синтетик” үү?

Сонголт хийхээсээ өмнө хамгийн түрүүнд бүх витамин “Синтетик” болон “Байгалийн гаралтай” гэсэн 2 төрөл байдгийг мэдэх хэрэгтэй.

Синтетик витаминыг лабораторид химийн урвалын аргаар гарган авсан байдаг. Энэ нь дэлхийн хэмжээнд худалдаалагдаж буй витамины 95%-г эзэлдэг. Синтетик витамин нь ко-фактор /зөөвөрлөгч/ агуулдаггүй учраас биед бүрэн шингэхгүйгээр хуримтлагдаж эргээд бие махбодод хортой, сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Байгалийн гаралтай буюу органик витаминууд ердөө л 5%-г эзэлдэг. Байгалийн гаралтай Д витамины хувьд түүнийг их хэмжээгээр агуулах байгалийн түүхий эдээс /мөөг, замаг/  гарган авдаг байна. Байгалийн гаралтай витамин нь ко-фактор /зөөвөрлөгч/ агуулдаг тул биед бүрэн шингэдэг төдийгүй биологийн ач холбогдол нь синтетик витаминтай харьцуулахад илүү өндөр байдаг.

Үүнээс дүгнэхэд байгалийн гаралтай витамин нь биед илүү үр дүнтэй бөгөөд аюулгүй тул байгалийн гаралтай витамин сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна.

  1. Амт, үнэр, өнгө оруулагч, тогтворжуулагч бодис

Бяцхан үрдээ амт, үнэр, өнгө оруулагчгүй, тогтворжуулагч бодисгүй бүтээгдэхүүн сонгон хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нэмэлт бодисын хамгийн түрүүнд мэдэгдэх сөрөг нөлөө бол харшил байдаг. Цаашлаад зарим нэг ийм нэмэлт бодисыг удаан хугацаагаар хэрэглэхэд анхаарал төвлөрөлтөд нөлөөлснөөр сурах чадвар муудах, хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тиймээс амт, үнэр, өнгө оруулагч болон тогтворжуулагч бодис агуулаагүй витамин сонгон хэрэглээрэй.

Англи улсын Nature’s Aid үйлдвэрийн витаминууд 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг тул та санаа зовох зүйлгүй хэрэглээрэй. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг та доорх линкээр орж үзээрэй. 

https://epharma.mn/products?page=1&brand[8325]=Natures%20Aid