Өндгөвч нь
- Өндгөн эс боловсруулах
- Бэлгийн даавар ялгаруулах гэсэн үндсэн үүрэгтэй аарцгийн хөндийд байрладаг нөхөн үржихүйн эрхтэн юм.
Өндгөвчний үрэвсэл нь дийлэнхдээ өгсөх замын халдвар архагшиж умай, үрийн хоолой , өндгөвчөө гэмтээх хэлбэрээр илрэх бөгөөд дангаараа архагшиж өвдөх нь ховор,тиймээс аарцгийн хөндийгөө бүхэлд эмчилж сая нэг үр дүнд хүрдэг.
Шалтгаан :
- БЗХӨ /хламид, тэмбүү, заг хүйтэн, ДОХ/
- Үтрээний архаг өвчлөл /гарднелезза, мөөгөнцөр,Нян /
- Үр хөндөлт, Өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, эрт бэлгийн харилцаанд орох
- Ажил амьдралын таагүй байдал / байнгийн доороос даарах, суугаа болон босоо ажил /
- Дархлаа сулрах / Ханиад томуу ойр ойр хүрэх, хоолой өвдөх, сүрьеэ /
- Стресс ядаргаа
- Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд
- Мэрэгжлээс шалтгаалах / арьс болон химийн үйлдвэр /
Шинж тэмдэг :
- Үүсгэгчээс шалтгаалан цагаан юмны өнгө үнэр өөрчлөгдөх / жш нь: Хламид бол загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарах, мөөгөнцөр бол бэлгийн их бага уруул хорсох улайх арьс нимгэрсэн мэт санагдах бижрэмтэй цагаан зүйл гарах гм/
- Хэвлийн доод хэсэг , бүсэлхий цавиар өвдөх
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, мөчлөг хооронд цус алдах
- Үргүйдэл
- Зулбалт , өсөлтгүй жирэмслэлт
Өвчний илрэл нь хурц тод байхын зэрэгцээ бүдэг, балархай ч байж болдог.
Оношлогоо:
- Зовуурь дээр үндэслэн эмч эмэгтэйчүүдийн эхо-д үзэх
- Толь тавьж харах
- Мазок
- ПСР хийнэ
Хүндрэл :
Үрийн хоолойн наалдац үүсэх цаашлаад өндгөвчөө авахуулж болно
Эмчилгээ :
- Үүсгэгчийн эсрэг / тэмбүү, загт, нянд - тохирсон антибиотик гм/
- Дархлаа дэмжих
- Үрэвслийн эсрэг
- Хэсэг газрын
- Нөхөн сэргээх / Лукол 2ш-ээр өдөрт 3удаа/
- Пробиотик / Vitamix - Probiotic өдөрт 1ш /
- Өндгөвчний үйл ажиллагаа тогтворжуулах, нөхөн төлжүүлэх /Эвэкер 1ш-ээр өдөрт 2 удаа/
- Дэглэм эмчилгээ /доороос даарахгүй байх, халуун ногоотой болон чихэрлэг зүйлсээс татгалзах , сармиса болон ашигт бактер агуулсан хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулах/
- Үтрээний угаалга
Та өөрт ойр байрлах бүхий л эмийн сангаас эмчийн жоргүй худалдан авах боломжтой