Яагаад амнаас эвгүй үнэр гардаг вэ?

Таны амнаас ямар нэгэн эвгүй үнэр гарах тохиолдол байдаг уу? Эсвэл өөр хайртай дотны хүний тань амнаас эвгүй үнэр гараад байдаг бол наашаа анхаараарай.Ямар нэг өвчин зовуурьгүй ч гэсэн амнаас эвгүй, өмхий үнэр гарахыг анагаах ухаанд халитоз гэдэг. Амнаас эвгүй үнэр гарах шалтгаан олон байдаг. Халитоз нь дараах шалтгааны улмаас үүсэж болно.

  1. Зарим нэг хоол хүнс: Таны өдөр тутамдаа идэж буй зүйлс амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлөх болон амьсгалаар үнэртэх нь элбэг байдаг. Тухайлбал саримс, сонгино гэх мэт хоол хүнс. Эдгээр хүнс нь хоол биеэс гарах хүртэл таны амьсгалд нөлөөлөх чадвартай байдаг ажээ.
  2. Амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал муу тавих: Шүдээ зөв, тогтмол угаахгүй байх, шүдний утас хэрэглэхгүй байх, шүдний үзлэгт орохгүй байх зэргээс шалтгаалан хоол хүнс аманд үлддэг. Энэ нь нян үржих таатай орчин болдог. Шүд, буйл, хэлэн дээр хуримтлагдсан хоол нь ялзарч улмаар аманд тааламжгүй үнэр, амтыг үүсгэдэг.

  1. Хиймэл шүдийг буруу цэвэрлэх: Зөв цэвэрлээгүй хиймэл шүдэн дээрх бактери, мөөгөнцөр, хүнсний үлдэгдэл зэрэг нь нийлж амнаас эвгүй үнэр үүсгэдэг.
  2. Шүдний өвчин: Шүдний өвчний гол шинж тэмдгүүдийн нэг нь амнаас эвгүй үнэр гарах явдал юм. Ийм нөхцөлд яаралтай шүдний мэргэжлийн эмчид хандаарай.
  3. Хуурай ам (Xerostomia): Энэ өвчин нь ихэвчлэн халитозын гол шалтгааны нэг юм. Шүлсний ялгаралт их хэмжээгээр буурах үед ам нь өөрийгөө цэвэрлэх, хоол хүнсний үлдэгдэл, тоосонцрыг арилгаж чадахгүйд хүрдэг. Ам хуурайших нь зарим эм, шүлсний булчирхайн эмгэг, хамраар биш амаар амьсгалах зэргээс үүдэлтэй байж болно.

  1. Тамхи: Тамхи, навчин тамхи, утаагүй тамхи, хөөрөг зэрэг тамхины төрлүүд нь шүдэнд өнгөр үүсгэж, олон төрлийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Түүнчлэн эдгээр нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг.
  2. Solobacterium moorei  бактери: Мэргэжилтнүүд судалгаандаа халитозтой 21 хүн, халитозгүй 36 хүнийг хамруулан амны хөндийг нь судалжээ. Судалгааны үр дүнд Халитозтой бүх хүмүүсийн хэлнээс авсан хусмаас Solobacterium moorei гэдэг нэгэн төрлийн бактери илэрчээ. Мөн халитозгүй боловч буйлны үрэвсэлтэй дөрвөн хүний хэлэн дээрээс Solobacterium moorei бактери илэрсэн байна. Хэлний гадаргуу дээр амьдардаг Solobacterium moorei бактери нь өмхий үнэртэй нэгдэл, тослог хүчил ялгаруулдаг учраас амнаас эвгүй үнэр гардаг юм байна. Амнаас эвгүй үнэр гарах шалтгааны 80-90 % нь Solobacterium moorei төрлийн бактери байдаг бөгөөд үлдсэн цөөн хувьд нь уушги, хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ


Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрдэг бол КОФЛЕТ ХҮЛХМЭЛ хэрэглээрэй.
Найрлагандаа 6 төрлийн эмийн ургамал агуулсан
Нянгийн эсрэг болон антисептик үйлдэлтэй тул амны хөндийг халдваргүйжүүлэн, эвгүй үнэрийг арилгаж, эрүүл байдлыг хангана.
Үүнээс гадна
Кофлет хүлхмэл нь гуурсан хоолойн салстын хэт мэдрэгшилтийг түргэн хугацаанд бууруулснаар ханиалга намдаана.
Үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж амьсгалын дээд замын (залгиур хоолойн, хоолойн ангина, төвөнхийн) үрэвслийг намдаана.
Янз бүрийн шалтгаантай ханиалгын үед харшлын эсрэг, антиоксидант болон дархлаа дэмжих нөлөө үзүүлдэг.
Хэсэг газарт өвдөлт намдаах болон тайвшруулах үйлдэл үзүүлснээр хоолойн өвдөх, загатнах хөндүүрлэх зовиурыг арилгана.

Харин зөгийн бал нэмэлтээр агуулсан нь КофлетН хүлхмэл. КофлетН хүлхмэл нь цагаан гаа, нимбэг, жүржтэй гэсэн 3 төрөлтэй.


 

Эх сурвалж:

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/halitosis-bad-breath#:~:text=What%20is%20halitosis%3F,toward%20treating%20this%20preventable%20condition.

Бэлтгэсэн: Хүний их эмч Б.Оюунтуяа