Жин хасах арга - Биений онцлог

Турах, жингээ хадгалах, хүссэн биеийн галбираа бүтээхийн тулд та өөрийн биеийн өвөрмөц онцлог болон аль нэг эрхтэн эмгэгшил үүссэн эсэхийг мэдсэн байх нь таны зорилгод хүрэх хөтөч болох юм. 

Шелдоны (Sheldon 1940) ангиллаар хүний биеийн өвөрмөц төрх байдлыг (Body Somatotype) 3 хуваан авч үздэг. 

1. Туранхай буюу Эктоморф (Ectomorph)

2. Булчинлаг буюу Мезоморф (Mesomorph)

3. Мяраатай буюу Эндоморф (Endomorph)

 

1. Ectomorph

Бие & Физиологийн онцлог: Туранхай нарийхан, урт хүзүү, нарийн цээж, урт мөчтэй, биеийн овор хэмжээ жижиг, арьсны өнгө хөхөлбөр

Зан араншин - Хурдан ярьдаг, хурдан хөдөлдөг, бүтээлч, эрч хүчтэй.

Авьяас чадамж - бүтээлч, асар их сэтгэлийн тэмүүлэлтэй, зоригжуулагч - Уран бүтээлч, эмч, загвар өмсөгч

 

2. Mesomoprh 

Бие & Физиологийн онцлог: Биеийн овор хэмжээ дунд зэрэг, биеийн жин тогтвортой, хөнгөн, атлетик, булчинлаг, арьсны өнгө шаравтар, хөлрөмтгий

Зан араншин - Хурц, омог уур ихтэй, эрч хүчтэй, идэвхтэй

Авьяас чадамж - Мэдрэмжтэй, хөдөлгөөнтэй, дайчин - Багш, удирдагч, хөтөч

 

3. Endomorph 

Бие & Физиологийн онцлог : Гадна талаасаа яс үес нь тодорхой бус, тарган, хүзүү богино, мөч жижиг, арьсны өнгө цайвар, бие илч дулаан багатай 

Зан араншин - Удаан ярьж, удаан хөдөлдөг, тууштай, үнэнч шударга

Авьяас чадамж - Хайр халамж өндөр, үнэнч - Гайхалтай асрагч, тэтээж тэтгэгч, туслагч

 

Өөрийн биеийн онцлогийг мэдэх , тохирох шим тэжээлийг зөв авах нь гол нь. Гэхдээ дотор эрхтнүүд түүнийг задлах учир зөв хэмжээгээр хэрэглэх нь илүү чухал.

 

Жин барихад танд өөрийн биеийн өвөрмөц байдал, хэв маягийн өөрчлөлт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн хүчтэй байдлууд чухал нөлөөтэй. 

Хэрэв та жингийн илүүдэлтэй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Та өөрт тохирох хүнс, ногооны зүйлсийг хэрэглэх нь бие дэх өөх шатаалт явагдах үед тамирдаж ядрахгүй байх, бодисын солилцоог эрчимжүүлж биеэс хорт нэгдлүүд гадагшлахад туслах болно. 

Хооллолтын зөвлөгөө. 

1. Ходоодны орчныг тэнцвэртэй байлгах үүднээс усыг бүлээнээр шимж уух 

2. Антиоксидант агууламж бүхий жимсний ундаа уух (Бууцай, огурци, нэрс, алим, бүлээн ус хийж миксердэж уух)

3. Чиа үрийг 1 аяга 100-150 мл буцалсан халуун усанд 10-15 минут сойж ууна 

4. Үхрийн булууны ясны шөлийг 3-4 цаг буцалган гарган авсан шөлийг хоолондоо ашиглах 

Хэв маягийн зөвлөгөө: 

1. Хоолны чанарыг сайжруулах 

2. Удаан хугацаанд оюуны эсвэл биеийн хүч шаардах ажил хийдэг бол заавал дасгал хөдөлгөөн хийх 7 хоногт 2-3 удаа 60-80 минут 

3. Цэвэр агаарт гарах 

4. Стресс үүсгэгч хүчин зүйлсээс татгалзах 

5. Хорт зуршлаас салах 

6. Хангалттай хэмжээний нойр авах (7-8 цаг) 

Slim Figure нь таныг жин барихад туслах болно. 

Хэрэглэх арга: 1 капсулаар хоногт 1 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.