Амьсгалын замын халдварт өвчлөл болох ханиад томуу, томуу төст өвчлөлийн талаар АУ-ны магистр, клиникийн профессор, УНТЭ-ийн уушги харшлын төвийн дотрын тэргүүлэх зэргийн их эмч Ц.Батцэнгэл эмчтэй ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танаас амьсгалын замын халдварт өвчлөлийн талаар хэдэн асуулт асуух гэсэн юм. Та зав гаргаач
Сайн. Сайн байцгаана уу? Бололгүй яахав
Амьсгалын замын халдварт өвчин гэж юу вэ? Хир тархалттай байдаг өвчлөл вэ?
За ер нь бол амьсгалын замын өвчин халдварт өвчлөлийн дотор нэгдүгээр байранд явж байгаа. Монгол орны хувьд бол амьсгалын замын өвчин бол хамгийн их тохиолддог тохиолдлын тоогоор нэгдүгээрт байдаг өвчлөл. Амьсгалын замын өвчлөл ихэвчлэн халдварын шалтгаантай агаар дуслын замаар дамжин халдварладаг ийм өвчлөлүүд ордог. Амьсгалын замын өвчлөл дотроос хамгийн их тохиолдож байгаа нь Амьсгалын замын цочмог вирусийн халдварт өвчин юм. Энэ өвчлөлийг хүмүүс ханиад томуу гэж ойлгодог.
Нийтдээ 200 гаруй төрлийн вирус амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг. Энэ өвчний онцлог бол агаар дуслын замаар дамжин халдварладаг хүнээс хүнд халдварладаг зарим тохиолдолд өвчтэй малаас, амьтнаас дамжин халдварладаг. Маш олон хүнийг богинохон хугацаанд нэгэн зэрэг халдварлуулан өвчүүлдэг онцлогтой. Жил болгоны хүйтэн сэрүүний улирлаар улирлын томуугийн үе эхэлдэг ба энэ үед хамрын ханиад буюу риновирусийн халдвар нийт халдварын 30-40%-г эзэлдэг. Үүнээс гадна аденовирус, RS вирус, энтеровирус гэх мэтчилэн олон төрлийн вирус монгол орны хувьд бол Амьсгалын замын цочмог вирусийн халдварыг үүсгэж байна.
Амьсгалын замын халдварт өвчинд хэн илүү өртөж өвчилдөг вэ?
Амьсгалын замын өвчлөл юугаараа илүү онцлог вэ? гэхлээр халдварлах чанар их өндөртэй буюу агаарт халдвар байгаа тохиолдолд 90-с дээш хувиар халдварладаг. Тэгэхээр бүх насны хүмүүс тэр байтугай эрүүл саруул залуу хүмүүс ч гэсэн ханиад томууг тусах цаашлаад хатгаа өвчнөөр хүндрэх тэр ч байтугай нас барах хүртэл эрсдэл байдаг. Ер нь бол амьсгалын замын цочмог вирусийн халдвар хүндрэх эрсдэл бүхий хүмүүс байдаг. Үүнд 0-5 настай бага насны хүүхдүүд, 65 наснаас дээш хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, /элэг, зүрх судас, чихрийн шижин гэх мэт/, эрхтэн солиулсан, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс багтдаг
Амьсгалын замын халдвар өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Халдвар хордлогын шинжүүд илэрдэг үүнд өндөр халуурах, бие арзайх, зарим тохиолдолд халуурахгүй байж болдог. Ер нь бол цочмог вирусийн халдварт өвчний онцлог шинж бол өндөр халуурах, бие арзайх байдаг. Мөн дагалдах шинж тэмдгүүд гардана үүнд толгой өвдөх, бүх булчингаар өвдөх, гүйлгэх, суулгах, ядрах, сулдах шинжүүд ирэлдэг
Амьсгалын замын талаас ханиалгах, вирусийн халдварын ханиалгалтын онцлог ихэвчлэн хуурай зогсоо, зайлгүй ханиалгах байдаг. Ханиалгаж ханиалгаж байгаад бага хэмжээний цагаан цэр гарч болдог. Дараагийн чухал шинж бол хамар битүүрэх, хамраас усан нус гарах шинж энэ шинж бол ихэнх вирусийн халдварын үед түгээмэл тохиолддог. Мөн цээжээр өвдөх, амсгаадах, бачуурах шинж илэрч болдог. Дээр дурдсан шинжүүд бол вирусийн халдварын үед нийтлэг илэрдэг шинжүүд. Үүнээс гадна вирус болгоны онцлог байдлаас хамаарч илэрч болдог шинжүүд бас байдаг. Жишээлбэл: Ковидын вирусийн үед үнэр амт алдагдах, риновирусийн үед хамар битүүрэх, хамраас усан нус гарах, энтеровирусийн үед гүйлгэх, суулгах шинжүүд илрэх гэх мэтчилэн онцлогтой байдаг.
Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн чухал урьдчилан сэргийлэлт бол вакцин байдаг. Учир нь вакцин нь тухайн вирус хүний биед орохоос өмнө дархлааны эсүүдийг бэлдэж бэлэн байдал байлгах үүрэгтэй ингэснээр вирус орж ирэхэд хурдан хугацаанд таньж устгаж чадсанаар тухайн халдвараар өвдөхгүй байх боломжийг олгодог. ДЭМБ-н зөвлөмжийн дагуу тухайн жил ямар вирусийн халдвар илүү тархалттай, илүү хоруу чанартай байна гэдгийг тогтоосны дагуу түүний эсрэг вакциныг жил бүрийн 9-10 саруудад эрүүл мэндийн яамны зөвшөөрлийн дагуу хийдэг.
Амьсгалын замын халдварт өвчний үед ямар арга хэмжээ авах вэ?
Ханиад томуу, томуу төст өвчний гол үүсгэгч нь вирус гэдгийг ойлгосон байх тэгэхлээр эмчилгээнд яаран антибиотик хэрэглэж болохгүй. Учир нь антибиотик хэзээ ч вирусэд үйлчлэхгүй харин бактерийн халдвараар хүндэрсэн тохиолдолд л эмчийн заалтаар хэрэглэнэ. Тэгвэл эмчилгээнд дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт амьсгалын замын халдварт өртөхөөс хамгаалах асуудал бол маш чухал. Хамаалгахын тулд маск зүүх, гараар тогтмол угаах, гэрийн доторх агаарыг сэлгэж байх, хангалттай хэмжээний витаминлаг хоол, хүнс хэрэглэх, дархлаа дэмжих ургамлын найрлагатай Септилин бүтээгдэхүүнийг хэрэглэх.
Учир нь олон тооны судалгаа шинжилгээгээр үр дүнтэйгээр дархлаа дэмжиж байгаа нь нотлогдсон байдаг. Бид үйлчлүүлэгч нартаа ч зөвлөх дуртай. Яагаад гэвэл ханиад томуу хүрээд эдгэхгүй байгаа, дархлаа тогтолцоо суларсан, амьсгалын замын халдварын шалтгаант өвчлөлүүдээр удаан хугацаанд өвчилж байгаа хүмүүст бид септилин эмийг хэрэглэхэд өндөр үр дүнтэй байгаа нь практикт ажиглагдаж байгаа учраас итгэлтэйгээр зөвлөж байна.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.