Хүүхдийн амьдралын эхний 1000 хоногт эрүүл мэндийн суурь тавигддаг гэдгийг та мэдэх үү?

Хүний амьдралын эхний 1000 хоногт нь эрүүл мэндийн суурь тавигдаж, бие эрхтэн хөгжин дархлаажиж, оюун хөгжлийн эх суурь тавигдаж, бодисын солилцооны хэтийн төлөв тодорхойлогддог. Түүнчлэн энэ хугацаанд хүүхдийн тархи, бие махбодын хөгжил нь хамгийн хурдтай явагддаг төдийгүй тэдний тархины хөгжлийг дэмжих боломжит үе байдаг. Иймд жирэмсэн эмэгтэй, хэвлий дэх ураг, хөхүүл эх, бага насны хүүхэд нь тэжээллэг, илчлэг хоол хүнсээр бүрэн хангагдаж байвал хүүхдийн бие махбодын өсөлт, сэтгэн бодох чадвар, хөдөлгөөний ур чадвар, нийгэмд дасан зохицох зөв эхлэл болдог. Харин энэхүү эгзэгтэй үед хүүхдийн хооллолт, хоол тэжээл муу байх нь ураг өсөлтгүй болох, нярай үе, нялх, бага насандаа хоол тэжээлийн дуталд өртөх, өвчлөх, эндэх шалтгаан болдог байна. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хооллолт, хоол тэжээлийн байдал нь хүүхдийн хөгжилд шууд нөлөөлдөг байна. Эрүүл, зохистой хооллолт нь бага насны хүүхдийн бие махбодын өсөлт, оюун ухааны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй.

 

Амьдралын эхний 1000 хоног дахь хүүхдийн өсөлт, хөгжлийн саатал нь хожим тархи, мэдрэлийн эмгэг үүсэх, суралцах чадвар буурах эрсдэлд хүргэдэг. Улмаар сургууль завсардах, боловсролгүй эсвэл ур чадвар сул иргэн болох, цаашлаад үр хүүхдээ муу асрах гэх мэт үе дамжсан ядуурал, хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөх шалтгаан болдог. Иймээс урьдчилан сэргийлэх хоол тэжээлийн бүхий л арга хэмжээг амьдралын эхний 1000 хоногт чиглүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ургийн тархины хөгжил ойролцоогоор 21 хоногтойгоос эхэлнэ. Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн эгзэгтэй үе бол “жирэмслэлтийн дунд үеэс 2 нас хүртэл үргэлжилдэг. Нярай хүүхдийн тархи нь биеийн жингийн 10 хувьтай тэнцүү байдаг бол насанд хүрэгчдийнх 2 хувь байдаг аж. Тархины эс нь ойролцоогоор 100 тэрбум байдаг бөгөөд энэ тоо хүний амьдралын туршид бараг өөрчлөгддөггүй байна. Эрүүл, зохистой хооллолт нь хүний амьдралын туршид эдгээр эс хооронд холбоос үүсэхэд тусална.

Ургийн болон нярай үед үүссэн хоол тэжээлийн дутал нь хүүхдийн тархины хөгжил саатах шалтгаан болдог. Хоол тэжээлийн дутал хэзээ үүссэн, хэр удаан үргэлжилж байгаа, хэр зэрэг их гүнзгий буюу хүнд, хүндэвтэр хэлбэрийн аль нь болохоос сөрөг үр дагавар тодорхойлогдоно. Зарим төрлийн шимт бодисын дутал хүүхдийн тархины хөгжил саатахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, уураг, илчлэг, тосны хүчил, төмөр, цайр, зэс, иод, селен А аминдэм, холин, фолийн хүчил зэрэг В-н төрлийн амин дэмүүд гэх мэт.

 Эх сурвалж: НҮБ-ын хүүхдийн сангийн "Бага насны хүүхдийн цогц хөгжил"

Хоол хүнсэндээ олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж байж шаардлагатай амин дэм, шим тэжээлээ хангадаг. Хэрэв та хоол хүнсэндээ олон төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглэж чадахгүй байгаа бол хүүхэддээ нэмэлтээр витамин уулгаарай. Танд Английн Natures aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө, үнэр, амт оруулагчгүй, сахаргүй 3 сар-5 нас хүртэлх хүүхдийн Minidrops multivitamin хэрэглэхийг санал болгож байна. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.