Та бүхэндээ тархины үйл ажиллагааг сайжруулах шилдэг 10 хүнсийг танилцуулж байна.
1. Нэрс
Нэрс нь үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлдэл өндөртэй. Иймээс тар Энэ нь тархины хөгшрөлт, мэдрэлийн үйл ажиллагааны доройтлын эрсдлийг бууруулдаг. Цаашилбал, антиоксидантууд нь тархины эс хоорондын уялдаа холбоог сайжруулахад тусалдаг байна.
2. Өндөг
Өндөг нь В-н бүлгийн витамин болон холин-оор баялаг. В бүлгийн витаминууд нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулахаас гадна В витамины дутагдал нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг бий болгодог. Харин холин нь сэтгэлийн байдал, ой санамжийг хариуцдаг нейротрансмиттерийн үүсэлтэнд оролцдог.
3. Тарган загас
Салмон, хулд, сардин зэрэг загас нь омега-3 тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг. Таны тархины 60% нь омега 3 агуулсан өөх тосноос бүрдэх бөгөөд тархи, мэдрэлийн эсийг үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Омега 3-ийн дутагдал нь суралцах чадвар алдагдал болон сэтгэлийн хямралд хүргэх эрсдэлтэй байдаг.
4. Жимс
Жүрж, чинжүү, гуава, киви, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг зарим жимс нь их хэмжээний витамин С агуулдаг. Витамин С нь тархины эсийг гэмтэхээс сэргийлж, тархины эрүүл мэндийг дэмждэг. Судалгаагаар витамин С нь Альцгеймер/зөнөгрөх/ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг тогтоожээ.
5. Навчит ногоонууд
Брокколи, юуцай, бууцай, байцаа зэрэг навчит ногоонууд нь витамин К, лютеин, фолат, бета каротин зэрэг олон төрлийн шим тэжээлийг агуулдаг. Витамин К нь тархины эсэд өөх тос үүсгэхэд тусалдаг ба ой санамжийг сайжруулдаг.
6. Самар
Самар нь эрүүл өөх тос, антиоксидант, Е витамин агуулдаг бөгөөд эдгээр нь тархи болон зүрхэнд тустай байдаг. Ялангуяа хушга нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг омега-3 тосны хүчлийг агуулдаг. Самар нь танин мэдэхүй, ой тогтоолт, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
7. Хулууны үр
Хулууны үр нь антиоксидантаас гадна цайр, магни, зэс, төмөр агуулдаг. Цайр нь мэдрэлийн сэрэл дамжилтанд, магни нь суралцах чадвар, санах ойд, зэс нь мэдрэлийн дохиог хянахад, төмөр нь анхаарал, ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг байна.
8. Цай, Кофе
Цай, кофены аль алинд нь кофейн агуулагддаг. Энэ нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэргэг байдлыг хангадаг ба антиоксидант бодис агуулдаг. Ногоон цай мөн L-тианин амин хүчил агуулдаг бөгөөд энэ нь цус-тархины хоригийг давж, мэдрэлийн нейротрансмиттерийн идэвхийг нэмэгдүүлдэг.
9. Турмерик
Турмерик бол карри нунтагт ихэвчлэн хэрэглэгддэг шар амтлагч юм. Энэ нь зөвхөн хүчтэй антиоксидант, үрэвслийн эсрэг бодис төдийгүй цус-тархины хоригийг даван тархи руу шууд нэвтэрч чаддаг. Турмерик нь ой санамжийг сайжруулж, сэтгэлийн хямралыг бууруулж, тархины шинэ эсүүд үүсэхэд оролцдог байна.
10. Бүхэл үр
Талх, гоймон, арвай, бор будаа, овъёосны будаа, буудай зэрэг бүхэл үр тариа нь тархины эрүүл эсийг хамгаалах, хадгалах үүрэгтэй Е витамин агуулдаг. Е витамин нь тархины эсийг хамгаалснаар тархины үйл ажиллагааг хадгалж, мэдрэлийн эсийн доройтлоос сэргийлдэг ажээ.
Эдгээр 10 хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхээс гадна та Хималай үйлдвэрийн 100 хувь ургамлын найрлагатай Ментат эмийг хэрэглээрэй. Ментат нь тархины цусан хангамжийг сайжруулж, анхаарал ой тогтоолт нэмэгдүүлэхээс гадна тархины хэвийн үйл ажиллагааг хангана.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай