Та хүүхдээ бор хоолонд оруулах гэж байна уу?

Хэзээ бор хоолонд оруулах вэ?

Хүүхдийг 6 сартайд нь бор хоолонд оруулах нь нэн зохимжтой. Энэ үед хөхний сүү хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахаа больж эхэлдэг. Түүнчлэн хүүхэд хөгжлийнхөө хувьд бор хоолонд ороход бэлэн болж шинэ хоолыг сонирхож эхэлдэг. Мөн хүүхдийн хоол боловсруулах ферментүүдийн ялгарал идэвхжин хөхний сүүнээс бусад хоол тэжээлийг задалж, боловсруулах нөхцөл бүрддэг байна.

Хоолыг хэрхэн бэлтгэх вэ?

Хүүхдэд өөрт нь тохирсон хоолыг тусгайлан бэлтгэнэ. Хооллох бүртээ шинэ хоол бэлтгэж өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийг гэдэсний халдаваас болон гэдэсний хямралаас сэргийлэх энгийн арга юм. Учир нь удаан хадгалсан хоолонд нян үржиж, хүүхдийг өвчлүүлэх эрсдэлтэй.

Ямар хоол өгвөл зохимжтой вэ?

Хүүхдийн өдрийн шим тэжээлийн хэрэглээг хангахуйц хоол хүнсийг бэлтгэн өгөх нь чухал. Аль болохоор хоолны орц найрлаганд олон төрлийн хүнсний ногоо, будаа, жимс жимсгэнэ оруулж өгвөл шим тэжээлийн хэрэглээг хангахад тустай.

Хүүхдийг хэрхэн хоолонд оруулах вэ?

Хүүхдийг ямар ч төрлийн хүнсээр эхэлж хоолонд оруулж болно. Тухайлбал бүх төрлийн будаа, жимсний нухаш, дан шөл, ногооны нухаш, зутан гэх мэт. Гол нь эхний удаад олон төрлийн орц найрлагагүй, нэг төрлийн хүнсээр дагнасан байх хэрэгтэй. Хооллож эхлэхдээ бэлтгэсэн хоолыг багаас ихэсгэх байдлаар хоолны хэмжээг нэмэгдүүлэн дасгана.

Жишээлбэл: Луувангийн зутангаар хоолонд оруулж байгаа гэж үзье. Эхний өдөр цагаан будааны зутан 3-4 халбагыг идүүлнэ. Цаашид өдөр бүр 2-3 халбагаар нэмэгдүүлсээр жижиг шаазан аяга хүртэл хэмжээг нь нэмэгдүүлнэ. Ингэж нэг төрлийн хоолыг 5-7 хоног дасгана. Өдөрт 2-3 удаа хооллоно. Эхний хоолонд дасгасны дараагаар хулууны зутан буюу шинэ төрлийн хоолыг дасгасан хоол болох луувантай ээлжлэн өгч эхэлнэ. Эхлэхдээ луувангийн зутанг дасгасан зарчмаар өгнө. Ийм байдлаар хоолны нэр төрлийг олшруулж, хоолны орц найрлагаа баяжуулж өгнө. Хоолонд аль болох олон төрлийн ногоо, жимс орж байвал амин дэм, эрдэс хүүхэддээ өгч байна гэсэн үг юм. Цаашид гэрийн хоолыг жижиглэн, нухаш хэлбэрт оруулж хооллож болно. Хэт их чихэрлэг болон давс ихтэй хоол өгөхөөс зайлсхийгээрэй.

Хоол идэхээс татгалзвал яах вэ?

Хүүхэд тань шинэ зүйлийг амталж байгаа учраас энэ бол байх асуудал. Хүүхэд зарим зүйлийг хэд хэдэн удаа амталж байж дуртай болдог гэдгийг шинжлэх ухаан нотолсон тул идэхгүй байна гээд өгөхгүй биш дахин тэр амтыг амтлуулж, амтанд дасгаснаар хүүхэд төрөл бүрийн хоолыг голохгүй идэх боломжтой.

Хэзээнээс өөрөөр нь хоол идүүлэх вэ?

Таны хүүхэд өдрөөс өдөрт өсөж том болохын хэрээр өөрөө хооллож эхэлдэг. Энэ тохиромжтой үе бол 9 сартайгаас 1 нас хүртэлх үе юм. Хүүхэд асгаад ч болов өөрөө хооллох нь хамгийн зөв юм.

Хүүхдийн гэдэс хямрахаас хэрхэн сэргийлэх вэ?

Багаасаа олон дахин гэдэсний халдвараар өвдсөн, гэдэсний ашигтай орчин өөрчлөгдсөн, бор хоолонд буруу оруулах зэрэг олон шалтгааны улмаас хүүхэд бор хоолонд орох үедээ гэдэс хямрах эрсдэлтэй байдаг. Тиймээс бор хоолонд зөв зохистой оруулж, бор хоолонд орохоос урьдаж ходоод гэдсийг нь бэлдэх хэрэгтэй.

Танд Himalaya брэндийн Боннисан бэлдмэлийг бор хоолонд орохоос өмнө гэдэсний хямралаас сэргийлэн хэрэглэхийг зөвлөж байна. Боннисан нь бүх төрлийн хоол боловсруулах замын хямралаас сэргийлэхээс гадна ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангаж, хүүхдийн эрүүл чийрэг өсөлтийг эрчимжүүлнэ

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.