Элэгний өвчний үед яагаад булчингийн масс багасаж , булчингаар өвддөг вэ?  Элэгний өвчний үед хэрэглэх хамгийн сайн уураг юу вэ?

Элэгний 1 томоохон үүрэг хүний биед уургийг нийлэгжүүлэх болон уургийг задлах үүрэгтэй байдаг . 

Та уураг агуулсан хоол хүнс идэхэд, хоол боловсруулах зам тухайн уургийг  амин хүчил болтол нь задалж цусанд нийлэгжүүлдэг. Энэхүү амин хүчлүүдийг элэг  "БАРИЛГЫН ТООСГО" мэтээр ашигладаг. Жишээлбэл та гараа зүсвэл эдгэрэлтэнд зориулж элэг уураг үйлдвэрлэх ба нэн түрүүнд цус тогтоох факторуудыг үйлдвэрлэж дараа нь нөхөн төлжихөд туслах эсийг бүтээх уургуудыг үйлдвэрлэдэг

Дан ганц шарх, шархлаа гэлтгүй өсөлтөнд зориулагдах болон жирэмсэн үед ургийн өсөлтөнд шаардагдах уургуудыг ч элэг үйлдвэрлэж өгнө. Хүний биед тасралтгүй бодисын солилцоо явагддаг тул элэгний уураг нийлэгжүүлэх үйл явц ч тасралтгүй юм. Жшээлбэл: Дархлааны эс болон цусны эсүүд тасралтгүй үхэж мөн үүсдэг тул тэрхүү эс бий болох уургийг элэг үйлдвэрлэдэг.

Элэгнээс нийлэгжих уургийн ихэнх хэсэг нь зарцуулагдахаас гадна, илүү гарсан хэсэг нь булчинд нөөцлөгддөг. Энэхүү үйлчилгээг нь ашиглаж фитнессийхэн уургийг нэмэлтээр хэрэглэн булчингийн массаа нэмэгдүүлдэг байна. 

Элэгний өвчлөлийн үед булчинд нөөцлөгдсөн уургууд цусанд нийлэгжиж бодисын солилцоонд хэрэглэгдэж эхэлдэг тул элэгний өвчтөй хүний булчингийн масс багасаж, булчин чилж янгиндаг. Элэгний өвчлөлийн хожуу шатанд булчингийн масс туйлын багассан байдаг. Цусан дах уургийн түвшин багасахад хавагнах, гэдэс усаар дүүрч цирроз үүсэх аюул дагалддаг. 

Эмчилгээ:

Урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн эмчилгээ гэдгийг ойлгож элэгний өвчлөлтөй бол элэг хамгаалах бэлдмэлийг хавар, намрыг угтан зайлшгүй хэрэглэж байгаарай. АЛАТ, АСАТ цусанд илрэх нь элэгний эс задарч байгааг илтгэдэг бөгөөд нэгэнт эс задарч сөнсөн бол нөхөн сэргээх ямар ч боломжгүй. 

Элэг хамгаалах бэлдмэл гэдэг нь : Элэгний эсийг хамгаалах, нөхөн төлжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих бэлдмэлүүд байдаг. Сонгохдоо ургамлын гаралтай эмүүдийг сонговол илүү сайн учир нь ургамлын эмүүд нь дээрх үйлчилгээг үзүүлэхээс гадна ходоод, бөөр, гэдсэнд ачаалал өгөхгүй, гаж нөлөөгүй, тун хэтрэх аюулгүй байхаас гадна  хүчтэй антиоксидант байдаг тул бусад эрхтэнүүдэд эерэг нөлөөтөй байдаг. 

Эм тарианаас гадна хүн хоолоороо эрүүлждэг тул уураг хамгийн ихээр агуулдаг хүнсүүдийг нэрлье . Элэгний өвчлөлтөй авч цусандах уургийн агууламж хэвийн бол улаан махны уураг багаар агуулсан хүнсүүдийг хэрэглэж ургамал болон цагаан махнаас гаралтай уургийг хэрэглэж элгэнд ачаалал өгөхөөс сэргийлэх хэрэгтэй, харин цусан дах уураг багассан бол уураг агуулсан хүнс хэрэглэж зовууриа багасгаарай.

 Уураг ихээр агуулсан хоол хүнс

  • Цагаан мах /уургийн хэрэглээ нь ихэвчлэн байдаг 20-25% .Энэ төрлийн хоол нь илчлэг бага, учир нь бараг өөх тос нэмдэггүй.Үүнд : Тахианы мах, Туулай, Нугас/
  • Улаан мах /уургийн агууламж ихэвчлэн дараах 21% хооронд хэлбэлздэг. Энэ төрлийн маханд ихэвчлэн а өөх тосны агууламж өндөр. Үүнд : Тугалын мах, Адууны мах, үхрийн мах, бух, хурга, Гахайн мах орох ба Хонины махны өөх тос 50%, Ямааны мах 60%, Хиамны уураг 30%, ууцны уураг 40%  байдаг/
  • Пескадо / Загаснууд орох ба дунджаар агуулдаг 20-23% уураг.  Цагаан загас нь өөх тос багатайгаараа ялгардаг (тиймээс энэ нь илчлэгийг багасгахад маш сайн сонголт байх болно. Нөгөөтэйгүүр, хөх загас нь бидний хооллолтонд чухал тосны хүчлийг нэвтрүүлэхэд тохиромжтой сонголт юм. Цагаан загасны зарим жишээ: Хаке.Сагамхай.Тилапиа.Басс. Манай гол горхины ус ихэвчлэн цагаан загастай байдаг ба омега бага байдаг. Цэнхэр загас: Сальмон. Туна.Сардинууд энэ төрлийн загас омега их /
  • Өндөг / Өндөг нь уураг, өөх тосны хүчлүүдийн маш сайн эх үүсвэр юм 100 грамм тутамд 13% уураг . Уургийн дутагдалд орсон хүн хэрэглэхэд тохиромжтой ба дундаж шингэцтэй уургийг агуулсан байдаг/
  • Сүүн бүтээгдэхүүн /Сүү, сүүн бүтээгдэхүүн нь уураг, кальци эсвэл В витамин зэрэг бусад ашигтай шинж чанаруудыг өгдөг уургийн сайн эх үүсвэр юм. Сүүн бүтээгдэхүүний уургийн агууламж маш олон янз байдаг. 21-35%. Сүү: Уургийн агууламж нь тийм ч өндөр биш боловч хуурай сүүнд хийсэн процессын улмаас уургийн хэмжээг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.Тиймээс хуурай сүү гэдэс их дүүргэж удаан шингэдэг хүүхдэд өгөхөд тохиромжой бус харшил төрүүлэх чадвар өндөр хэрэв та арьсны өвчтөй бол энэ төрлөөс татгалзахыг зөвлөмөөр байна. Мөн сүүтэй цай 50 дээш насанд энэ шалтгаанаар татгалзах хүнсэнд ордог тул хар цай хэрэглэхийг зөвлөмөөр байна.  Бяслаг:  Уургийн эзлэх хувь 20-30% орчим байдаг тул хатах тусам нэмэгддэг. Тараг: Тараг нь уургийн сайн эх үүсвэр байж болно. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ашиг тустай байдаг.
  • Ургамлын гаралтай уураг агуулсан хоол хүнс : Энэ хэсэгт хоол хүнс гэдгийг тэмдэглэх нь зүйтэй ургамлын гаралтай уураг нь амьтны гаралтайгаас бага хэмжээгээр агуулагддаг. Мөн түүнчлэн, Хүнсний ногоонд агуулагдах уураг нь ихэвчлэн бүрэн бус аминограммтай байдаг. Нэг үгээр амьтны гаралтайгаас 5 дахин шингэц сайтай тул элэгний болон хоол боловсруулах замын өвчтөй бол ургамлын уураг хэрэглээрэй / гэхдээ түүхий болон чансан хэлбэрээр хэрэглэх нь зөв /

  • Үр тариа : Ерөнхийдөө эдгээр хоол хүнс нь ихэвчлэн байдаг нүүрс усны өндөр агууламж, тиймээс хэрэв та калорийн дутагдалд орсон (ихэвчлэн нүүрс ус багатай хоолны дэглэм) байгаа бол эдгээр хоолыг хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Энэ төрлийн хоолонд ихэвчлэн а 5-15% уураг. 
  • Самар ба үр : Самар бол уургийн эх үүсвэр бөгөөд ихээр идүүлж уураг нөхдөг тул уураг нөхөх гэхээс илүү илчлэг болон витамины хэрэгцээгээ бодож хэрэглэх нь зөв . Түүний уургийн агууламж ойролцоо байна 20%.