Элэгний өвчний үед яагаад гэдэс цанхайдаг вэ? Цөс угаах аргууд

Гэдэс дүүрэх, цанхайх, гэдэс хуржигнах, базалж өвдөх нъ өөрөө бие даасан өвчин биш ! харин хоол боловсруулалт алдагдлын үед илрэх шинж тэмдэг юм. Энэ нь гэдсэн дотор хий ихээр хуралдсан үед, өөрөөр хэлбэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнний Үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ.

Хүн хоол идэхэд ходоодны шүүс ялгарч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэн хоол боловсруулах үйл ажиллагаа эхэлдэг. Ходоод нарийн гэдэс 2ын зааг дээр хунигч булчин гэж бий. Энэхүү хуниас нь нарийн гэдсэн дэх хоол бүдүүн гэдэсрүү шилжих үед нээгдэн хоолыг бага багаар нарийн гэдэсрүү цутгаж байдаг. Энэ булчингын үйл ажиллагааны сулралаас болж ходоодон дахъ хоол нарийн гэдэс рүү орох нь удааширснаас ходоодонд хоолны ялзралт явагдаж түүнээс гарсан хий нь ходоодыг дүүргэж цанхайх, цатгалан юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. 

Элэгний өвчлөлийн үед 2 хэлбэрээр гэдэс цанхайлт үүснэ. 

Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтлагдан нарийн гэдэс рvv юvлэгддэг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох vvрэг­тэй.

1. Элэгний үйл ажиллагаа сулрахад цөс ялгаралт багасаж нарийн гэдсэнд орсон хоолыг задлах процесс удааширдаг. Ийнхүү хоол боловсролт удааширахад  ходоод нарийн гэдэсний хуниас нээгдэхгүй, хоол маань ходоодонд удах шаардлага гардаг. Ходоодонд хоол удахын хирээр ялзарч гэдэс цанхайдаг. / Нэг үгээр таны идсэн хоол ходоодонд задарч бага багаар нарийн гэдэсрүү орно. Нарийн гэдсэнд дэх хоол задарч бүдүүн гэдэсрүү шилжих зэргээр хоол боловсруулалт явагдаж байх бөгөөд хоол задрахгүй нарийн гэдсэнд саатахад ходоод нарийн гэдэсний амсар нээгдэхгүй уддагаа/

2. Хоол идэсний дараа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэсч нарийн гэдсээр хоол зөөж байдаг. Мөн л элэгний эмгэгийг үед цөс ялгаралт удааширахад 12 хуруу гэдсэнд хоол саатна иинхүү хоол задрал удааширахад хоол шимэгдэл удааширч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хямарч, хоол гэдсэнд удаж ялзарч гэдэс цанхайна. 

Элэгний өвчлөлийн үед хоол шингээлт удахад бие махбоди өөрт хэрэгтэй шим тэжээлээ авахын тулд 2 дахин илүү хүч чармайлт гаргадаг. Тиймээс элэгний өвчтөй хүмүүс хоол идэсний дараа бүр ихээр тамирдаж ядардаг. 

Элэгний өвчтөй хүмүүс цөсөө угааж шингэлэх зэргээр эмчилгээ их хийдэг ч  энэ үр дүнд төдийлөн хүрдэгүүй. Цөс нь элэгнээс ялгарч цөсний хүүдий дотор хуримтлагдан хоол идэхэд 12 хуруу гэдэсрүү цутгадаг. Тиймээс цөсний хүүдийг хоослож цэвэрлэлээ гээд цөс ялгаралт нэх их ихсэхгүй харин элгээ эмчилж элэгний үйл ажиллагаа дэмжиснээр дээрх зовуурийг арилгах боломжтой байдаг. 

Эмчилгээ : Элэг гэх үндсэн өвчнийг эмчилж, элэг хамгаалах, элэгний үйл ажиллагаа дэмжих эмийг тогтмол хэрэглэх орно. Мөн хоолыг бага багаар хөнгөн ойр ойрхон идэх шаардлагатай.  1 дор их идэхэд ялзаралт их явагдаж улам гэдэс дүүрнэ. 

Энэ сэдэв дотор нэмэлтээр цөс угаах эмчилгээний талаа хөнгөн ойлголт өгий : Цөсний ферментийн тусламжтай шимэгддэг хүнсийг ихээр хэрэглэн хоол боловсруулах замыг цочироож цөсний ялгаралтыг эрчимжүүлэн, цөсний хүүдийг хоослох аргыг цөс угаах гэнэ. Үүнд: 

 

  1. -р арга: Нэг амны халбага шар тостой бүлээн ус уух /усны хэмжээ 300-500мл/
  2. -р арга: Шар сүү уух /хэмжээ-300-500мл/
  3. -р арга: Магнын сульпатаар цөс хөөх /Ингэхдээ дурын бүлээсгэсэн  1л рашаанд 1 уут MgSO4-г хийж найруулаад нэг дор ууж баруун талруугаа харж хэвтэнэ. 7 хоногт дээрх аргуудаас 2 дээш удаа хийхгүй. Жилд өвөл зундаа хийвэл зүгээр байдгаа.

 

Гэхдээ 1 удаагийн аргуудаас илүү өлөн явалгүй , хоолоо бага багаар идэх нь цөсний ялгаралт илүү тустай.