Халуун дулааны улиралд хүн амын дунд ялангуяа хүүхдүүдэд суулгалт өвчин ихсэх хандлагатай байдаг ч их хэмжээний бороо орж байгаатай холбогдуулан орчны бохирдол ихсэж гэдэсний халдварт өвчин маш их ихсэж байгааг албаны байгууллагууд сануулсаар байна. !!!
Иймээс эцэг эхчүүд та бүхэндээ хүүхдийн суулгалт өвчний талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.
Суулгалтын үеийн шинж тэмдэг
•Нарийн гэдэсний эмгэгийн үед: Суулгалтын тоо цөөн, хэмжээ их, боловсроогүй хоол хүнс агуулсан байх бөгөөд бодисын солилцооны хямрал үүснэ.
•Бүдүүн гэдэсний эмгэгийн үед: олон удаа, дүлэлт ихтэй, цусны хольц, залхагтай суулгана.
•Гэдэсний халдварт суулгалтын үед: халуурна, толгой өвдөнө, хоолонд дургүй болох, бөөлжих, бие зарайх, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрнэ.
Хүүхдийн нас ба хоолны хэмжээнээс хамаарч өдөрт хүндрэх тоо хэвийн үед янз бүр байдаг ч сүүлийн 24 цагийн дотор гурав буюу түүнээс олон удаа усан, усархаг хүндрэхийг суулгалт гэнэ. Хэвийн тогтоцтой олон удаа хүндэрвэл суулгалт биш.
Суулгалт хэрэв 14-өөс цөөн хоног үргэлжсэн бол цочмог суулгалт гэнэ. Цочмог усан суулгалт шингэн алдалтын шалтгаан болох ба тураалд хүргэдэг. Суулгалтаар өвчилсөн хүүхэд биеийнхээ шингэнийг богино хугацаанд алддаг. Алдсан шингэнийг нөхөхгүй бол хүүхэд шингэний дутагдалд орно. Хэрэв хоол тэжээлийн дутагдалтай, дархлаа суларсан хүүхэд суулгалтаар өвчилбөл эндэх эрсдэл нь илүү өндөр байдаг.
Эмчилгээ:
1. Суулгалтын бүх тохиолдолд шингэн алддаг тул шингэн сэлбэх давсны уусмалыг насанд нь тохируулан бага багаар уулгах хэрэгтэй.
2. Гүйлгэлт, суулгалтын эсрэг бэлдмэл хэрэглэнэ.
#Гүйлгэлт, #Суулгалт зогсоох, гэдсэнд өнгөр тогтоох #Диарекс бэлдмэл нь
1. Гүйлгэлт, суулгалтыг зогсооно
2. Үрэвслийн эсрэг
3. Гэдэсний базлалтыг намдаана
4. Хордлого тайлна
5. Гэдсэнд өнгөр тогтооно
6. Гэдэсний салстыг нөхөн төлжүүлдэг тул бүх төрлийн шалтгаантай суулгалтыг үр дүнтэйгээр эмчилнэ
Сүүлийн үеийн ВИРҮСИЙН ГАРАЛТАЙ ХАНИАД ТОМУУНЫ ҮЕИЙН СУУЛГАЛТ-нд ч үр дүнтэй.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дараарай
3. Халдвар үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих, тамир тэнхээ сайжруулах бэлдмэлүүдийг хэрэглэнэ
100% эмийн ургамлын найрлагатай, хүний биед хоргүй, гаж нөлөөгүй, дасал үүсгэхгүй, эмчилгээний өндөр идэвхтэй Септилин эмийг хэрэглэхийг санал болгож байна.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дараарай