Английн Nature’s aid брэндийн Mini drops Д3 амин дэм нь яагаад наргил модны самрын тосыг суурь болгон ашигладаг талаар ярилцацгаая. Наргил модны самрын тос нь хүүхдийн биед олон сайн нөлөөллийг үзүүлдэг.
Өмнөх зуунд өөх тос бүр муу мэтээр ярьж, өөх тосыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байсан бол орчин үед судалгаа шинжилгээний үр дүнд ханаагүй (сайн) өөх тосыг хэрэглэхийг зөвлөж байна. Өмнө нь өөх тос нь зүрх судасны өвчлөлийн гол шалтгаанд тооцогддог байсан бол, одоо ханаагүй өөх тос зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болох нь судалгаанаас харагдаж байна.
Наргил модны тосны шинж чанар
Наргил модны тос нь 91% ханасан өөх тос, 7% моно-ханаагүй өөх тос, 2% поли-ханаагүй өөх тосноос бүрддэг. Хэдий ихэнх хэсэг нь ханасан өөх тосноос бүрдэж байгаа ч өөхний хүчлийн хувьд дунд гинжин хэлхээний өөхний хүчлээс (химийн найрлагаар богино, дунд, урт гинжин хэлхээ гэж ангилдаг) бүрддэг нь хүүхдийн биед олон сайн нөлөө үзүүлдэг. Эдгээр сайн нөлөөгөөс дурдахад:
- Халдварын эсрэг үйлчилгээ: \
Бактери (нян) хувьд доорх нянгийн эсрэг нөлөө үзүүлнэ. Үүнд :
- Гэдэсний халдвар болох E.coli, Сальмонелла,
- Хеликобактер H. pylori ,
- Хатгаа үүсгэдэг Chlamydia pneumoniae,
- Менингит, хатгаа үүсгэдэг Haemophilus influenzae,
- Хатги , хатгаа, үжил болон бусад халдварыг үүсгэдэг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa,
- Заг хүйтэний үүсгэгч Neisseria зэргийг устгадаг.
Вирусийн хувьд :
- Хомхой үүсгэдэг герпес-1
- Бэлгийн хомхой үүсгэдэг герпес-2
- Ургийн гажиг үүсгэдэг Цитомегаловирус,
- Эпштейн-Барр вирус
- Томуугийн вирус
- Гепатит С вирус зэргийг утсгадаг.
Хэрхэн нян, вирусийг устгадаг вэ?
Наргил модны самрын тосыг өдөрт 1-2 хоолны халбагаар өдөрт 3 удаа идэхэд чөлөөт тосны хүчлүүд нарийн гэдсэнд шимэгдэн цус руу ордог. Цусанд орсон чөлөөт тосны хүчлүүд судсаар урсан, биеэр тархах үед бактеритай тулгарвал дунд гинжин өөхний хүчлүүд нянгийн мембран руу нэвчиж, нянгийн гаднах мембран бүрхүүлийг хэврэг болгодог.
Харин тосны хүчлүүд вирустэй таарсан үед савантай адил нөлөөг судсан дотор үзүүлдэг. Энэ нь тосны хүчлүүд вирусийн өөхөн бүрхүүлтэй холбогдож, (вирус нь дотроо генийн мэдээлэл агуулсан РНХ , гадуураа өөх тосон бүрхүүлтэй биет) өөхөн бүрхүүлийг, РНХ-ээс салгадаг. Вирус нь дангаараа үржиж, амьдарч чаддаггүй заавал эзэн эсийн биед амьдарч үрждэг тул гадна бүрхүүлгүй болсон үед эзэн эсийн бие рүү нэвтэрч чадахгүйгээс гадна, дархлааны эсүүдийн довтолгоонд амархан өртөж устдаг.
Тэгэхээр өдөр тутамдаа наргил модны самрын тосыг хүүхдэдээ болон өөрөө ууснаар дээрх нян, вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой.
2. Мөөгөнцрийн халдвар
Наргил модны самрын тосыг уухаас гадна мөөгөнцөртсөн биеийн хэсэгт өдөр бүр түрхэхэд мөөгөнцрийн халдвар долоо хоногийн дараа арилах боломжтой.
3. Шүд цооролт
Наргил модны самрын тос нь өргөн хүрээний халдварын эсрэг үйлчилээтэй тул шүд цооролт, буйлны үрэвсэл үүсгэх нянг устгадаг. Энэ давуу талыг ашиглан олон оронд наргил модны самрын тосоор шүдээ угаах аргыг хэрэглэж байна.
4. Зүрхний шигдээс болон наргил модны самрын тос
Наргил модны самрын тосыг тогтмол хэрэглэх нь зүрхний шигдээс , зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг бууруулдаг. Хоол судлаачид ханасан өөх тос, транс өөх тос нь судас хатуурал (атеросклероз) үүсгэдэг тухай анхааруулж, хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэдий наргил модны самрын тос дийлэнх хувь нь ханаагүй өөх тосноос бүрддэг ч , түүний химийн нэгдлийн ангиллын дагуу дунд гинжин хэлхээний өөхний хүчлүүд судас хатууруулах нөлөө үзүүлдэггүй. Судалгаанаас харахад наргил модны самрын тос нь цусан дахь холестериныг нэмэгдүүлдэггүй. Дунд гинжин хэлхээний өөхний хүчлүүд элгэнд эрчим хүч болон хувирдаг тул бусад өөхний хүчлийн адил судсаар эргэдэггүй. Энэтхэгийн Шри Ланка, Керала зэрэг наргил модны самар хэрэглэдэг бүс нутагт 1980-аад оны эхэн үе хүртэл зүрхний өвчин маш бага бүртгэгдсэн байна.
5.Наргил модны самрын тос нь холестеролыг бууруулах нөлөөтэй
Хархан дээр хийсэн судалгаанд наргил модны самрын тос нь холестеролыг бууруулах нөлөөтэй болохыг харуулсан. Гэхдээ хүн дээр хийсэн судалгаанууд бүрэн үр дүн гараагүй байна.
6.Арьс болон үсний гоо сайхан
Наргил модны самрын тосыг арьсандаа түрхэх нь арьсыг гэмтлээс хамгаалж, эдгэрэлтийг түргэсгэж эрүүл, залуу харагдуулдаг. Нарны туяанд ихээр өртдөг газруудад наргил модны самрын тос түрхсэнээр нарны түлэгдэлтээс хамгаалж, арьсны хорт хавдраас сэргийлдэг нь ажиглагдсан. Хэрвээ үрчлээгүй, булбарай зөөлөн арьстай, үрчлээгүй торгомсог үстэй болохыг хүсэж байвал өдөр бүр арьсандаа түрхэхээс гадна, үсэндээ маск хэлбэрээр тавьж болдог.. Мөн антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөлт, үрчлээнээс сэргийлдэг.
7. Тууралт болон түлэнхийн тос
Наргил модны самрын тосыг тууралт болон түлэнхийд эмчилгээний зорилгоор ашигладаг. Живхнээс харшилсан хүүхдийн тууралтад гайхалтай үр нөлөөтэй байдаг ажээ. Багахаан хэмжээтэй кокосын тос нь л арьсыг тайвшруулан, тууралтыг арилгаж, түлэнхийг эмчлэхэд хангалттай байдаг.
8. Нярайд нойрыг сайжруулдаг
Нойр бол нярай хүүхдийн хувьд хамгийн чухал асуудал. Учир нярай унтах үеэр тархинд мэдрэлийн эсийн холбоос нэмэгдэж, өсөлтийн дааврын 75 орчим хувь нь үйлдвэрлэгддэг. Сайн нойр авах нь оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбодийн эрүүл мэнд, дархлааны системд ихээхэн нөлөөлдөг. Нойр дутуу өссөн хүүхдэд анхаарал төвлөрөх, ой санамж муудах, бүтээлч чадвар алдагдах зэрэг оюун ухааны эмгэгийн шинжүүд илрэх хандлагатай байдаг. Өсөлт, хөгжилд нөлөөлөх гол зүйл нь нойрны чанар. Хүүхдэд массаж хийснээр хүүхдийн нойрны чанарыг сайжруулах боломжтой. Судалгаагаар 3-10 сартай нялхаст наргил модны самрын тосоор массаж хийх нь нойрны чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 11 (68.8%) массаж хийлгэхээс өмнө нойрны чанар муу байсан бол 3 долоо хоногийн турш наргил модны самрын тосоор массаж хийлгэсний дараа нойрны чанар нэмэгдэж, 14 (87.5%) хүн нойрны чанар сайн байсан байна.
Английн Nature's aid брэнд нь байгалийн гаралтай, нэмэлт хадгалалт уртасгах зориулалттай химийн нэгдэл агуулдаггүй гэдгээрээ онцлогтой байдаг. Mini drops D3 амин дэмийг нярай үеэс эхлэн хүүхдэд өдөр бүр уулгаснаар хүүхдийн Рахитаас сэргийлж, дархлааг дэмжин, хүүхдийн яс шүдийг бат бөх болгодог. Наргил модны самрын тосон суурьтай Д амин дэмийн олон давуу талуудыг дэр дурдлаа.
Та нярай үеэс эхлэн хүүхдийнхээ эрүүл мэндийг дэмжихийг хүсвэл Mini drops D3 амин дэмийг сонгоорой. 1мл-тээ 400 ОУН-ийг агуулдаг тул нярай хүүхдэд нэмэлт сүүнд хийж өгч, хялбархан уулгах боломжтой.
Эх сурвалж :
- "The Coconut Oil Miracle" номоос
- Shilling M, Matt L, Rubin E, Visitacion MP, Haller NA, Grey SF, Woolverton CJ. Antimicrobial effects of virgin coconut oil and its medium-chain fatty acids on Clostridium difficile. J Med Food. 2013 Dec;16(12):1079-85. doi: 10.1089/jmf.2012.0303. PMID: 24328700. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/24328700/
- Robert H. Shmerling, Coconut oil: heart-healthy or just hype? https://www.health.harvard.edu/coconut-oil-heart-healthy-or-just-hype
- Bartolotta S, Garcí CC, Candurra NA, Damonte EB. Effect of fatty acids on arenavirus replication: inhibition of virus production by lauric acid. Archives of Virology, 2001; 146(4): 777-790.
- Trinidad P. Trinidad, Anacleta S. Loyola, Aida C. Mallillin, Divinagracia H. Valdez, Faridah C. Askali, Joan C. Castillo, Rosario L. Resaba, and Dina B. Masa.The Cholesterol-Lowering Effect of Coconut Flakes in Humans with Moderately Raised Serum Cholesterol.Journal of Medicinal Food.Jun 2004.136-140.http://doi.org/10.1089/1096620041224148 https://www.liebertpub.com/doi/10.1089/1096620041224148?url_ver=Z39.88-2003&rfr_id=ori%3Arid%3Acrossref.org&rfr_dat=cr_pub++0pubmed
- P.G. Roopashree, Shilpa S. Shetty, N. Suchetha Kumari. Effect of medium chain fatty acid in human health and disease. Journal of Functional Foods, Volume 87, 2021, 104724, ISSN 1756-4646. https://doi.org/10.1016/j.jff.2021.104724. (https://www.sciencedirect.com/science/article/pii/S175646462100373X)
- Aryani, Atik & Widiyono, Widiyono & Rositasari, Shinta & Suwarni, Anik. (2022). The Effect of Giving Baby Massage Using Virgin Coconut Oil on Sleep Quality in Babies aged 3-10 Months. Jurnal Ilmu Keperawatan Anak. 5. 49-58. 10.32584/jika.v5i1.1284. https://www.researchgate.net/publication/365843470_Pengaruh_Pemberian_Baby_Massage_Menggunakan_Virgin_Coconut_Oil_Terhadap_Kualitas_Tidur_pada_Bayi_usia_3_-_10_Bulan