Фолийн хүчил нь витамин В9-ийн байгалийн хэлбэр бөгөөд усанд уусдаг амин дэм бөгөөд шош, брокколи, нялцгай биет, газрын самар, элэг, самар, бууцай зэрэг хоол хүнсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Эсийн ДНХ, РНХ үүсгэхэд тусалдаг ба уургийн солилцоонд оролцдог.
Мөн фолат нь эрүүл цусны улаан эсийг бий болгоход шаардлагатай бөгөөд жирэмслэлт, ургийн хөгжил зэрэг хурдацтай өсөлтийн үед маш чухал юм.
Фолийн хүчил нь эрүүл мэндэд хэдэн хэдэн чухал үүрэгтэй байдаг бөгөөд үүнээс зарим нэгтэй нь дэлгэрэнгүй танилцая
1. Фолийн хүчил ба жирэмслэлт
Жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийн дутагдлаас болж ургийн тархи, нуруу, нугасны гажиг үүсдэг бөгөөд хүүхэд тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг.
Жирэмсний эхний 12 долоо хоногт хүүхдийн тархи болон мэдрэлийн тогтолцоо эрчимтэй бүрэлдэж эхэлдэг. Тиймээс жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг тогтмол хэрэглэх хэрэгтэй байдаг. Мэдээж жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа ууж эхэлбэл илүү сайн.
Жирэмсний 13 долоо хоногтой болмогцоо фолийн хүчил хэрэглэх шаардлагагүй ч, үргэлжлүүлэн уух нь урагт ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй.
2. Фолийн хүчил ба зүрх судас
Гомоцистеины түвшинг бууруулдаг учир зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг. Жишээ нь цус харвах, зүрхний шигдээс. 2008 оны судалгаанаас харахад, тогтмол фолийн хүчил хэрэглэснээр зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, 2012 оны судалгаагаар фолийн хүчлийн байнгын хэрэглээ нь цус харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг баталсан байна.
3. Фолийн хүчил ба цус багадалт
Эмэгтэй, хүүхдийн цус багадалтыг бууруулдаг.
Фолат болон В12 хоёулаа цусны улаан эсийг бий болгоход оролцдог бөгөөд тэдгээрийн дутагдал нь цус багадалт үүсгэдэг.
4. Фолийн хүчил ба сэтгэл санаа
Сэтгэлийн хямдрал, түгшүүрийг даван туулахад тусалдаг.
Фолийн хүчлийн хоногийн хэрэгцээ
•19 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс 400 мкг.
•Жирэмсэн 600 мкг
•Хөхүүл эмэгтэйчүүдэд 500 мкг шаардлагатай байдаг.
•Согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүмүүс өдөрт дор хаяж 600 мкг фолийн хүчил авах ёстой. Учир нь архи нь фолийн хүчлийн шингээлтийг муутгадаг.
•Насанд хүрэгчдэд баяжуулсан хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээр агуулагдах фолийн хүчлийн дээд тун өдөрт 1000 мкг гэж тогтоодог.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дараарай